Засгийн газрын зургаан сайдыг огцруулах асуудал яригдаад буй. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдод ирэх сард эхлэх ээлжит бус чуулганы өмнө ҮЗХ-г хуралдуулах шаардлага хүргүүллээ. Уг шаардлагын дагуу ирэх даваа гарагт хуралдах ээлжит бус чуулганы өмнө Ардчилсан нам ҮЗХ-ныхоо ээлжит бус хурлыг хийж Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлцэнэ гэсэн үг юм.
Ингээд Ерөнхий сайдын шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД ТАНАА
Шаардлага хүргүүлэх тухай
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос Улсын Их Хуралд суудалтай бусад намуудтай зөвшилцөн хамтарсан Засгийн газар байгуулан ажиллахыг даалгасны дагуу Ардчилсан намын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг миний бие Улсын Их Хуралд суудалтай АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хамтарсан Засгийн газрын байгуулан улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө ажиллаж ирлээ.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл болон Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Ардчилсан нам, Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэн.
Улс орны хөгжлийн энэ эгзэгтэй үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа миний бие Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, Ардчилсан намын бүх шатны удирдах байгууллагуудын шийдвэрийг хүндэтгэн ажиллаж ирсэн болно.
Хамтарсан Засгийн газраас улс төрийн бусад намтай үргэлжлүүлэн хамтран ажиллахын тулд парламентын бүгд найрамдах улсын сонгодог жишиг болсон Гүйцэтгэх засгийн тэргүүн нь олонхийн буюу эрх баригч намын лидер, тэргүүн байх үндсэн зарчим хангагдах ёстой. Эдийн засаг, улс төрийн энэ торгон агшинд Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх засгийн тэргүүн нь Ардчилсан намын даргын албыг хамт хашин улс орны өмнө тулгамдсан зорилтуудыг хэрэгжүүлж, улс төрийн бодлого, манлайллыг хослуулан гүйцэтгэх нь зүйтэй бөгөөд үүнийг зөвхөн төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Ерөнхий сайд, Улсын Их Хуралд суудалтай Ардчилсан намын төдийгүй Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, хөгжлийн язгуур үндэс шаардаж байна.
Иймд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдааныг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы буюу 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн өмнө хуралдуулж өгөхийг Танаас шаардаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд,
Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Ч.САЙХАНБИЛЭГ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ