“Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй”. Энэ бол хүүхэд хүмүүжүүлэх, хүнийг хүн болгох монгол ухаан. Өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлагаа үүрч чаддаг болгох ийм нэгэн чамбай үг бий. Цагийг нь олоод, голыг нь хатгаад хэлэхэд МАН-д одоо л энэ үгийг хэлчихмээр санагдаад байх юм.
Дээгүүрээ тэврэлдэж буй дүртэй доогуураа хөх няц болтол нь хамтарч байгаа намаа өшиглөж байсан тухай өчигдрийн чуулганы хуралдаан дээр АН-ын зарим гишүүд бодит баримттай нь ярьж байсан. Энэ бол монгол жудаг биш. Ийм дүр үзүүлсэн “хоёр үзүүртэй зүү” шиг зан гаргахад ямар ч монгол хүнд эрс шийдэмгий дургүйлхэх сэтгэл төрөх нь зүйн хэрэг.
Найман сарын өмнөх найзын итгэл өвөрлөсөн хамтрах зөвшилцлийнхөө дагуу итгэл даагаад, энэ цаг үеийн сайн мууг хамтдаа үүрэлцээд, асуудлыг шийдэхийн төлөө МАН АН-тай гар нийлэн ажиллаж байсан бол өчигдрийн үйл явдал болох нь битгий хэл бодогдох ч үгүй байсан биз ээ. Тэгтэл хамтарч байгаа нэртэй ар хударгаар нь улстөрийн “хутга”-ыг жинхэнэ хийж явлаа.
Наад захын жишээ л гэхэд 2015 оны хаврын чуулганы хугацаанд нийт 33 хууль хэлэлцэгдсэнээс 22 хууль дээр нь МАН-ын бүлгийн гишүүдийн 50-иас илүү хувь нь эсрэг кноп даран, асуудал унагаах талд ажиллажээ. Бүр цаашилбал, хамтарсан Засгийн газрын гишүүн сайд нараа дагуулан “Бид хамтдаа” гэсэн панаал нэртэй сүржин аянаа өрнүүлж явахдаа Ардчилсан намыг жинхэнэ муулж, улстөржиж явсан тухай мэдээлэл бий.
Энэ цагийн залуусын хэлдгээр “энэ чинь тэгээд ариун явдал уу?” ч гэж асуумаар хэвлэлийн хурал, сонины ярилцлагууд олноороо гарч байсан. Энэ мэтчилэн найман сарын хугацаанд найзын дүртэй “хорлогчин” явсан фактуудыг нь тоочвоос үй олноороо цуврах нь тодорхой. Илтэд хуншгүй зан гаргасаар байгаад л МАН Засгийн газраас өөрөө ойчлоо. Нэгэнт өөрөө л ойчсон учраас араас нь уйлагнаж, элдэв гомдол тунирхал хэвлэл мэдээллээр АН-д, бас ард түмэн рүү шидлээд байх нь илүүц л харагдаад байгаа юм.
“АН хар машиндаа найдаж байгаа бол МАН ард түмэндээ итгэж байна” гэж ирээд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэлж байх юм. Уучлаарай, өнөөдөр бол 21 дүгээр зууны 2015 он, минут секундээр техник хөгжлийн хурд хэмжигдэж байгаа эрин үе. Бид тоо бодохдоо тооны машин найдваргүй, цаасан дээр өөрөө гараараа бодъё гэж байгаатай дээрх хэлсэн үг нь утга нэг биш гэж үү. Ард түмнийг аль эрт цагийн сэтгэлгээ, арга барилтай нь байлгах санаархал улс орноо хөгжүүлэх, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүний амнаас лав ийм үгээр илрэхгүй нь бүр хамгийн ойлгомжтой асуудал юм.
Нэмээд нэг хачир оруулахад өчигдрийн үйл явдалтай зэрэгцээд МАН-ын шинэчлэлийн хороо гэгчээс нь өчигдөр мэдэгдэл гаргажээ. Удирдлагуудаа муулж, ажил унаж, асуудал өрнөж байхад та нар юу ч хийсэнгүй гэж “дотроо хагаралгүй, фракцгүй” гэж ам бардам, гуя шалдан хэлдэг намынхны доторх шүүмжлэл нь хэвлэл, сощиалаар нэг тархав. Мэдэгдэлдээ ойрын зайн гүйгчид гэдгээ ч хэнд ч тодорхой өгүүлсэн нь “бидний гол зорилго бол сонгуульд ялах, том ялалт авах” хэмээн бичсэнээс нь харагдана.
Өөрөө унасан хүүхэд уйлахгүй нь зөв. Гоншигнохын оронд хүмүүжвэл хэтэд нь хэрэгтэй биз ээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ