
Улс төрчид төдийгүй мэргэжлийнхэний дунд “Шинэ төмөр зам” төсөл нэрээр долоон жил шахам яригдсан ч нэг метр ч төмөр зам баригдаагүй нэг төсөл өнөөдөр хуввийн хэвшлийн 13 компанийн дампуурлаа зарлах хэмжээнд хүргээд байгаа аж. Энэ талаар өнөөдөр Монголын Төмөр Замын нэгдсэн холбоо, МТЗ-ын барилгачдын холбооноос хамтран хэвлэлийн хурал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэд энэ үеэр хэлэхдээ, “Ухаа-худаг, Гашуун сухайт чиглэлд 267 километр төмөр зам барих тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газар "Энержи ресурс" компанид олгож, 19 жилийн дараа баригдсан байгууламжийн 51 хувийг төр эзэмшилдээ авах гэрээг хийж байжээ.
Долоон жилийн өмнө хийсэн уг гэрээг 2012 онд гарч ирсэн Шинэчлэлийн Засгийн газар цуцлаж, "Монголын төмөр зам" ТӨХК-д Ухаа-худаг, Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг даалгаж, 211.1 сая төгрөгийн өртөгтэй төсөл хэрэгжүүлэгч талаар сонгосон юм. "Монголын төмөр зам" ТӨХК ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын "Самсунг С&Т", "SCTECM" компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 километр төмөр зам барихаар болсон.
Энэ гэрээг байгуулсны дараа Samsung C&T компанийн зүгээс монголын 13 компанийг туслан гүйцэтгэгчээр шалгаруулж, хамтран ажиллахаар болсон. Газар шорооны ажлыг гардан гүйцэтгэсэн эдгээр 13 компани 1200 гаруй ажилтантай. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард ажил зогссон бөгөөд нийт газар шорооны ажлын 86 хувь хийгдсэн гэсэн мэдээ байгаа.
Эдгээр компаниуд нийтдээ 73 сая ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ хийж тус ажлаа гүйцэтгэж дуусгасан хэдий ч Samsung C&T компаниас 60 орчим сая ам.долларыг өнгөрөгч оны сүүлч гэхэд шилжүүлээд байсан.
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард ажил зогссон. Туслан гүйцэтгэгч компаниуд "Самсунг СХийсэн ажлынхаа хөлсийг гүйцэд аваагүй компаниуд удалгүй ажил эхэлнэ гэсэн хүлээлттэй байсан ч энэ оны хоёрдугаар сард санхүүжилт орж ирээгүй шалтгаанаар "Samsung C&T" компани төмөр зам барих ажлаа зогсоожээ. Бид Ерөнхий гүйцэтгэгч Samsung C&T компанитай интернэтээр холбогдоход “МТЗ” ТӨХК-иас орж ирэх санхүүжилт зогссон учраас туслан гүйцэтгэгчдийн ажлыг зогсоож байна гэсэн тайлбарыг өгсөн.
Одоогоор төмөр зам барих төслийн газар шорооны ажил 60 гаруй хувьтай байтал Монголын төмөр зам ТӨХК-ийн албан ёсны сайтад "86 хувийн гүйцэтгэлтэй явна" гэсэн мэдээллийг байршуулсан байна. Үнэндээ нийт төмөр зам барих ажлын явц 40 хувьтай байгаа. Өнөөдөр бидний хийж эхлүүлсэн төмөр замын далан барих ажил цаг агаарын нөхцлөөр эхнээсээ алга болсон байна лээ.
Бид өнөөдөр үндэсний компаниудаа төлөөлөн мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байна. Эрхэм түшээд та бүхэн уг төслийг цааш нь явуулах уу, эсвэл зогсоох уу? гэдгээ шуурхай шийдэх хэрэгтэй байна.Төмөр зам тавих гээд байгаа юм уу, үгүй юм уу? гэдгээ шийдээд өг. Хэрвээ төслийг цаашид үргэжлүүлэх бол мэргэжлийн хүнээр удирдуул. Ажлаа мэддэггүй, хариуцлагагүй дарга нар хэрэггүй” гэлээ.
Төрийн гурван өндөрлөгт илгээж буй мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.


АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ