
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Бөөрөлжүүт, Өлт голын ай саваар уул уурхайн компаниуд олборлолт хийж их хэмжээгээр бохирдуулж байгаа нь судалгаа шинжилгээгээр тогтоогдсон талаар Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээллээ. Тус хөдөлгөөнийхөн байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шинжилдэг гадаадын Сорс интернэшлд санал тавьж, голын усыг газар дээрээс нь шинжлүүлсэн байна.
Энэ талаар Сорс интернэшлийн захирал Флавиано Бианчини “Бид өнөөдөр Өлт болон Бөөрөлжүүтийн хөндийн усны дээжээс авсан судалгааныхаа эхний үр дүнг танилцуулж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд дээрх газруудаас судалгааныхаа дээжийг авсан юм.
Өнөөдөр бид эхний байдлаар танилцуулж, хэдэн сарын дараа эцсийн үр дүнгээ танилцуулах болно. Юуны өмнө урт нэртэй хуультай маш сайн танилцах шаардлагатай байсан. Миний ойлгосноор энэ хууль нь 2009 онд батлагдаж, 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулагдсан хэдий ч Монголд усны эх газруудад уул уурхайн үйл ажиллагаа явуулсаар байгаа нь анхаарал татсан.
Өлт болон Бөөрөлжүүтийн хажууд 15 км-ийг хамарсан газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан. Өлтийн хөндийд дөрвөн гол цэгийг сонгож шинжилгээгээ хийсэн. Олборлох үйл ажиллагаа явуулж байгаагаас дээшхи хэсэг болон олборлолтын дараагийн хэсгээс дээж авсан. Шинжилгээний үр дүнд усанд агуулагдаж буй ионы хэмжээ олон улсын стандартаас хамаагүй өндөр гарсан. Бөөрөлжүүт дээр ч мөн адил үр дүн харагдсан.
Олон улсын зүгээс харахад Монгол Улс Хүний эрхийн конвенцид нэгдсэн учраас хүмүүсийн цэвэр ус хэрэглэх эрхийг хангах ёстой. НҮБ-ын усны тухай конвенцид дурдсанаар хүн бүрийн усанд хүрэх зай нь нэг км-ээс доошгүй, усаа очиж авах хугацаа нь 30 минутаас ихгүй байх ёстой. Өлтийн хөндийд амьдарч байгаа малчдын хувьд машин юм уу мориор 10 км явж байж цэвэр усаа авах боломжтой. Энэ бүс нутгийн хүмүүсийн цэвэр ус хэрэглэх эрх нь ноцтой зөрчигдөж байгаа нь харагдаж байна” гэлээ.
Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Ганболд “Үлдсэн шинжилгээгээ Европд хийж, хариуг есдүгээр сарын 15 гэхэд гаргана. Цаашид гучаад үзүүлэлтээр дээжийг шинжилж 400 гаруй зүйлээр үр дүнг нь тодорхойлох юм.
Эцсийн үр дүн ямар гарахаас шалтгаалж, хууль эрх зүйн орчинд байгаа хуулиудаа ашиглаж, ямар хэмжээний хохирол учирсан зэргийг тодорхойлж, нөхөн төлүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.
Бид олон жил энэ асуудлаар ажиллаж, туршлагажиж байгаа. Энэ удаа хэн нэгэн үүнийг хариуцах ёстой гэдэг асуудлыг гаргаж ирнэ. Хувь хүн хариуцах уу, төр хариуцах уу. Ямар ч байсан байгаль орчин сүйдэж, нутгийн иргэд хохироод үлдэх ёсгүй.
Бид хэн нэгэн хариуцагчийг тогтоогоод зогсохгүй нутгийн иргэдийг хамгаалах арга хэмжээ авна. Ер нь бол Төв аймгийн Заамар, Өвөрхангайн Уянга сумыг ямар их хохирч байгааг түүгээр явсан хүн болгон хараад мэддэг. Гэхдээ хохирлыг нь тогтоочихсон юм одоо болтол байхгүй байгаа. Тогтоохын төлөө бид ажиллана” гэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ