Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”-ын төслийг хэлэлцэв.
2013-2014 онд “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн төслийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлж, хуулийг батлуулах чиглэлээр хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сард албан ёсоор хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, 2014 оны Намрын чуулган болон 2015 оны Хаврын чуулганаар хэлэлцэж, энэ оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан.
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллаж байна.
Тус ажлын хэсгээс “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”-ын төслийн боловсруулж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Энэхүү журам нь найман бүлэгтэй бөгөөд нийслэл хотын албан татварын тухай хуульд заасан албан татвар суутгагчийг бүртгэх, нэмэлт өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах, мэдээллийг санд бүртгэгдсэн харилцааг зохицуулах зорилготой аж.
Нийслэлийн албан татварын тухай хуульд ногдуулах албан татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан тогтоохыг хуульчилсан байдаг. Албан татварыг хүн амын хэрэглээнд ногдуулснаар хүний эрүүл мэндэд хортой, тансаг, чамин, хээнцэр, үр ашиггүй хэрэглээг хязгаарлах зэрэг үндэслэлээр хувь хэмжээг 1.0 хувиар тогтоохоор төслийг боловсруулав.
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1-д заасан барааны жилийн орлогод 1.0 хувиар албан татвар ногдуулахад 11,7 тэрбум төгрөг, 7.2-т заасан үйлчилгээний жилийн орлогод 1,4 тэрбум төгрөг, нийт 13,2 тэрбум төгрөгийн татвар орон нутгийн төсөвт төвлөрөх төлөвлөөгөөтэй байна. Уг асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд нийслэлийн ИТХ-ын Хуралдаанд өргөн барихаар боллоо.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ