Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү өнөөдөр МУГТ Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг ЭСЯ-ндаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ үеэр Элчин сайд Такэнори Шимизү хэлэхдээ, “Анх 1992 онд Японд очсон Монголын бөхчүүдээс Кёкүтэнхо Н.Цэвэгням хамгийн удаан барилдсан. Кёкүтэнхо тэвчээртэйгээр хичээвэл нэг өдөр амжилт гаргаж болдог гэдгийг Япончуудад харуулсан.
Тиймээс япончуудын дунд маш их нэр хүндтэй. Түүнээс гадна хүний хувьд сайхан хүн. Японы сүмогийн ертөнцөд амжилттай барилдаж Монголын бөхчүүдийн суурийг нь тавьж өгсөнөөс гадна Монгол-Японы спортын харилцаанд төдийгүй монголын талаарх япончуудын сонирхлыг татсан. Тиймээс өнөөдөр энэ уулзалтыг хийж байна” гэж тодотгожээ.
Кёкүтэнхо Н.Цэвэгням нь 1992 онд анх дэвжээн дээр гарснаас хойш 23 жил хагасын хугацаанд Макүүчи зиндааны түүхэнд хамгийн олон удаа буюу 1470 удаа, 99 башё тасралтгүй барилдсан бөгөөд дайчин барилдааны шагнал хүртсэн хамгийн ахмад сумоч болсон билээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.