Нийслэл хотын иргэд нийтийн тээврээр зорчихдоо смарт карт ашиглан үйлчлүүлж эхлээд 10 гаруй хонож байна. Энэ үйлчилгээтэй холбоотой зарим асуудлыг нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбатаас тодруулсан юм.
-Смарт картын борлуулалт хэр байна. Нийтийн тээврийн орлогод ямар нэгэн өөрчлөлт гарсан болов уу?
-Смарт картын 10-аад хоногийн борлуулалт хийгдсэн байгаа. Сүүлийн өдрүүдэд борлуулалт 10-20 хувь унасан тохиолдол байна. Гэхдээ энэ сарын 25-наас хичээл, сургууль эхлээд нийтийн тээврийн орлого гайгүй болох байх.
-Шинэчилсэн төлөвлөлтөөр карттай иргэдийг 2 дахь зорчилтод үнэгүй явахаар зохицуулна гэсэн мэдээлэл байсан.
-Шинэчилсэн төлөвлөлтөөр дамжин суулт хийх иргэдийн төлбөрийн асуудлыг цахим картын системтэй уялдуулж, карттай иргэд 30 минутын дотор 2 дахь зорчилтод үнэгүй явахаар зохицуулах асуудал яригдаж байгаа. Гэхдээ зорчигчдын 80-аад хувь нь сэлгэн сууж байна гэсэн мэдээллийг Смарт карт компаниас өгсөн. Тэгэхээр 30 минутын дотор тэр их ачааллыг дийлэх үү, олонх нь сэлгэж суухаар алдагдал нэмэгдвэл яах вэ гээд асуудал байна. Бид саналаа тавьчихсан, албан ёсны шийд гараагүй байна.
-Карт хангалттай байгаа юу. Хэдэн карт худалдаанд гараад байгаа бол.
-Хангалттай. 600 мянган карт хэвлэгдэж ирсэн. Өчигдрийн мэдээгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настны 60-аад мянган смарт карт, иргэд 100-аад мянган карт худалдаж авсан байна.
-Бэлэн мөнгөөр төлбөрөө хийж байгаа зорчигч 600-800 төгрөг төлнө гэсэн яриа байна.
-600, 800, 1000 гэсэн гурван санал яригдаж байгаа. Гэхдээ бид картаа аваад 500 төгрөгөөрөө үйлчлүүлье гэдгийг л хэлж байна. Ер нь

-Карт цэнэглэхэд шимтгэл авч байгаа энэ юунд зориулагдах юм бэ?
-Шимтгэлийг болиулсан. Смарт картыг борлуулж байгаа хүмүүсийн үйлчилгээний хөлс гэж үүнийг гаргаж ирсэн юм.
-Оюутнуудын смарт картаар зорчих лимитийг хэрхэн тогтоох вэ?
-Смарт карт компани дээр оюутнуудад зориулсан 110-аад мянган карт хэвлэгдээд ирчихсэн. Нийслэлийн төсөв дээр ажлын өдрүүдэд 2 удаа зорчих мөнгө төсөвлөгдөөд орж ирж байгаа. Тодорхой лимиттэй зорчино. Ирж, очих гэсэн үг. Оюутнууд смарт картаа 3200 төгрөгөөр худалдаж авна.
-Өндөр настны смарт картыг залуу хүн ашиглан зорчиж болдог гэж байна. Энэ мэт зөрчлийг цаашид хэрхэн хянах вэ?
-Үүнийг уг нь жолооч, кондуктор хянах хэрэгтэй. Карт уншигчийн жолоочийн талд харагдаж байгаа самбарт “ахмад настан” гэсэн бичиг гарч ирдэг. Гэхдээ тодорхой хугацааны дараа хууль, журам боловсруулаад билет шалгагчтай, зөрчил гарсан тохиолдолд торгууль тавьдаг болно.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настны смарт картыг хэдэн төгрөгөөр цэнэглэсэн бэ?
-Ямар нэгэн лимит тавиагүй. Үнэгүй л явж байгаа.
-Смарт картаа буухдаа уншуулдаг нь ямар учиртай юм бэ?
-Зорчигч урсгалын тооцоо авах гэж байгаа юм.
-Өнөөдөр автобусны карт уншигч ажиллахгүй байсан.
-Шинэ юм учир жижиг саад бэрхшээл гарч байна. Тэдгээрийг тухай бүрд нь шийдвэрлээд явж байгаа. Та бүхэн мэдэж байгаа. Тодорхой хугацааны дараа зүгшрээд, өдөр тутмын хэвшил болчих болов уу гэж бодож байна.
-Кондукторуудын ажлын байрны асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээнд 1400 орчим кондуктор үйлчилж байсан. Одоо бол билет шалгагч хийж байгаа. Яваандаа үүнийг зохицуулах хууль, тогтоомж гарч ирнэ. Билет шалгагч 500 эсвэл 600 байх уу гэдгийг зохицуулна. Тэгээд үлдсэн тооны кондукторыг Хөдөлмөрийн яам, МҮЭХ-той ярьж байгаад ажлын байраар хангана. Харин өнөөдөр бол тэд аж ахуй нэгжүүд дээрээ кондукторын хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж, үндсэн цалингаа аваад явж байгаа.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ