Авлига авсанаа хүлээн зөвшөөрвөл өршөөнө

Үнэлэх
(0 үнэлгээ)

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр УИХ-аас батлан гаргасан Эдийн засгийн ил тод байдлын болон Өршөөлийн хуулийн талаар сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ.

 

Монгол Улс ардчилсан парламентын түүхэнд 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд Өршөөлийн хуулиудыг батлан гаргасан байгаа. Өршөөлийн хуулиуд гарснаар нийт долоон мянга гаруй хүн хорих ангиудаас суллагдсан. Хэрэг мөрдөн байцаах, хэрэг бүртгэлийн шатанд хэрэгсэхгүй болсон практик бас бий. Нийт өршөөгдсөн хүний 400 буюу 3-4 хувь нь давтан гэмт хэрэг үйлдэж, хэрэгт холбогдсон байдаг. 



Ер нь Монгол Улсын эрүүгийн түүхийг харахад 5-6 жилд нэг удаа томоохон ой, тэмдэглэлт баярыг тохиолдуулан гаргасан байдаг. Энэ удаа парламентат засаглалтай болсны, мөн ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан гаргалаа. Өршөөлд хамрагдсан гол зүйл анги нь хөнгөн болон хүндэвтэр хэрэг, мөн хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ялаар шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийн эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас хэлтрүүлэхээр тусгасан байгаа. Мөн хөнгөн, хүндэвтэр, зарим гэмт хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгохоор бас өршөөлийн хуульд оруулсан байгаа. 



Иргэний нийгмийн төлөөлөл болсон гишүүд бид Ц.Мөнхбаярын хэргийг өршөөлийн хуульд хамруулахад анхаарч нэлээд ажилласан. Ц.Мөнхбаярын үйлдсэн хэрэг бол терроризм биш, төрийн эсрэг гэмт хэрэг ч биш, байгаль орчныхоо төлөө тэмцлийн улмаас үйлдэгдсэн хэрэг. Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж байдаг. Субъектив, объектив гэсэн хоёр талтай. Субъектив талаас нь харвал гэмт хэрэг биш гэж бид үзэж байгаа. Тиймээс Ц.Мөнхбаярыг Өршөөлийн хуульд хамруулах асуудлыг хөндөж тавьсан.

 

 

Өөрөөр хэлбэл, хоёр зүйл ангийнх нь нэг буюу 177.1 нь өршөөлийн хуульд хамрагдана. Харин галт зэвсэг авч явсан гэдэг зүйл анги нь өршөөлд хамрагдахгүй. Эрүүгийн хуульд хөнгөн ял нь хүнд ялдаа багтаж явдаг. 177.1 гэсэн зүйл анги бол Ц.Мөнхбаярт оноосон хамгийн хүнд ял. Ц.Мөнхбаяр хэрэгт холбогдоод хоёр жил гаруй хоригдож байгаа. Энэ хугацааг нөгөө үлдэж буй хөнгөн зүйл ангийн хугацаатай харьцуулан авч үзээд хэзээнээс, хэрхэн өршөөхийг УИХ-аас байгуулагдсан комисс хянан шалгаж, шийдвэрлэнэ. 



Авлига, албан тушаалтнуудын хэргийн талаар иргэд их асууж байгаа. Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд дараахь нөхцөлд өршөөлд хамрагдахаар заасан. Нэгдүгээрт, шүүхийн өмнө очоод гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой. “Би авлига авсан, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байна, намайг уучилж өгөөч” гэж. Хоёрдугаарт, гэмт хэргийн замаар олсон орлого, эд хөрөнгөө улсын төсөв тушаах ёстой. Тушаана гэдгээ бичгээр, албан ёсоор шүүх, прокурорын өмнө илэрхийлэх ёстой. Ингэсэн тохиолдолд хөнгөн, хүндэвтэр шинжтэй авлига, албан тушаалын гэмт хэргээс хэлтрүүлэх бололцоо боломж бий. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бол, мөн гэмт хэргийн улмаас олсон орлогоо улсад тушаагаагүй тохиолдолд шүүхээр ороод ялаа эдлээд явна

Нийтэлсэн: 2015-08-12 19:28:35

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    very best job https://gist.github.com/0b12d2f851862422616e8f9f269b959b goodness times levitra price comparison devil It***ians hold Priebke responsible for the 1944 massacre of 335 civilians at the Ardeatine Caves outside Rome. Priebke spent decades hiding out in Argentina until he was extradited to It***y in 1995 to stand tri*** for his crimes.

    Jarred 2016-09-03 00:19:29     188.143.232.62          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.