.jpg)
Манай монголын кино урлаг хурдацтай хөгжиж байна. Энэ хэрээр дэлгэцийн маш олон бүтээлүүд ар араасаа цувран үзэгчдийн хүртээл болж, өөрсдийн чанар чансааг таниулсаар байгаа юм. Тэгвэл тун удахгүй нэгэн сонирхолтой дэлгэцийн бүтээл олны хүртээл болох нээ.
Тодруулбал, 1970-иад оны үед монголын Зэвсэгт хүчний түүхэнд барилгын цэргийн ангийн цэргүүдийн бослого гаргаж байжээ. Гэвч уг үйл явдлын талаар хуучин улсын төв архивт ч баримт үлдээлгүй, хав дарсан байдаг аж. Уг үйл явдлыг ирэх есдүгээр сард СТА жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, Fantastic production хамтран дэлгэцийн бүтээл болгож, үзэгч түмний улсын нууц асуудлыг ард түмнийхээ дунд задлах гэнэ.
Кино зохиолыг Т.Төмөр-Очир бичсэн байна. Харин найруулагчаар нь та бидний сайн мэдэх “Зүрхэнд шивнэсэн үг”, “Чиний эзгүйд”, “Уулын Төмөр”, “Хайрыг хайрла” "Ноён солиот" зэрэг сор бүтээлүүдийг найруулсан О.Бат-Өлзий ажилласан юм байна. “Маш нууц” киноны продюсер Ардын жүжигчин С.Сарантуяа, туслах найруулагч жүжигчин, найруулагч СТА Б.Тамир нар ажиллажээ.
Киноны гол дүрдүүдэд Э.Одбаяр, СТА.Б.Тамир, СТА.Б.Баярбат, СТА.Б.Батсайхан, СТА.Э.Алдар, Б.Ганчулуун, Б.Барслхагва, Ц.Амартүвшин, СТА.Ж.Алтаншагай, Г.Лхагвацэрэн, О.Дөлгөөн, СТА.Г.Золбоот, СТА Г.Чулуунцэцэг, Э.Баярмагнай, СТА.Ц.Төмөрхуяг, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ.Н.Нэргүйбаатар, СТА Д.Бямбацогт, МУГЖ Г.Равдан, СТА У.Батбаатар, СТА н.Энхбаатар нар тогложээ.
Урлагийн гэр бүлийн гурван уран бүтээлч гар нийлэн ажиллаад улсын нууцыг хэрхэн задлахыг үзэгч та бүхэн ирэх сард сонирхоорой.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ