
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газраас “Монгол улсад агаарын хөлгийн тийрэлтэт хөдөлгүүрийн ТС-1, РТ түлшийг хэрэглэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт ИНЕГ, МИАТ, Хөшгийн хөндий дэх нисэх онгоцны буудал, Аеромонголиа ХХК, Хүннү эйр ХХК, Магнай трейд ХХК, Сод Монгол ХХК, А-Жет ХХК, MPI ХХК, Мэргэ ван ХХК болон манай улсад онгоцны түлш нийлүүлдэг ОХУ –ын “Роснефть-Аэро” компанийн төлөөлөл оролцож байна.
Роснефть компани нь ОХУ-ын агаарын хөлгийн шатахуун үйлдвэрлэгчдийн тэргүүлэх компаниудын нэг бөгөөд 2008 оноос “Роснефть Аэро” нэртэй охин компанийг байгуулжээ. Энэ компанийн хувьд өөрийн эзэмшлийн 17 шатахуун цэнэглэх комплекстэй, нийт 35 байгууламжаар Орос, Украйн, Монгол, Евразийн ихэнх улсуудад ажил үйлчилгээг явуулж байгаа юм байна. “Роснефть Аэро” компанийн зүгээс манай улсад агаарын хөлгийн шатахууныг тасралтгүйгээр нийлүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхэд хамтрах, дэлхийн тооцооллын итгэлцүүрээр бодогдсон шударга үнийн бүрдүүлэлт зэргийг санал болгосон байна.
ОХУ-ын “Роснефть Аэро” компанийнхан ТС-1, Жэт-А маркийн түлшнүүдийн шинж чанарыг харьцуулах, Олон улсын “Чингис хаан” шинэ нисэх буудлын шатахуун цэнэглэх, техник технологийн үйл ажиллагаа болон өөрийн ханган нийлүүлэх бодлого боломж зэрэг асуудлаар энэхүү уулзалтыг Газрын тосны газартай хамтран зохион байгуулж байгаа аж.
Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Б.Наранхүү
.jpg)
Манай улс жилд 25-30 мянган тонн онгоцны шатахуун хэрэглэж байгаа. Хэд хэдэн компани онгоцны шатахууун оруулж ирдэг. Сүүлийн жилүүдэд Роснефть компани манайд найдвартай тогтвортой үнээр онгоцны шатахуун нийлүүлж байгаа нэг нь.
Бидний зорилго бол дотоодын иргэний нисэхийн компаниудад найдвартай эх сурвалжаас, тогтвортой нийлүүлэх, шатахуунаар хангах зорилготой.
Үүний хүрээнд Роснефть компани сүүлийн үед хигдэж байгаа шинэчлэл, цаашид мөрдөгдөх шинэ стандарт, гарч байгаа техникийн дэвшил зэрэг өөрчлөлтүүдийг манай улсын иргэний нисэхийн компаниуд, ханган нийлүүлэгч нарт ирж танилцуулга хийж байна.
“Роснефть-Аэро” компанийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал И.Г.Колов
“Роснефть-Аэро” компанийн үйлдвэрлэсэн агаарын түлшийг борлуулдаг компани нь монголд байна. Монголын агаарын хөлгийн шатахууны хэрэглээ бидний анхаарлыг татдаг. Цаашид өсөн нэмэгдэнэ гэж найдаж байна.
Учир нь 2017 онд шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно. Тэр үед энэ агаарын хөлгийн шатахууны хэрэглээ гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцож байгаа. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ.
Энэнтэй холбоотойгоор зах зээлд хямд чанартай, өрсөлдөх чадвартай, шатахуун нийлүүлэхийн төлөө бүх боломжоо шавхан ажиллана.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ