Монголын фэйсбүүкийн хэсэг бүлэг залуусын санаачилгаар хоггүй цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх зорилгоор эхлүүлсэн #ХогBucketChallenge аян эхлээд өнөөдөр нэг сар болж байна. Аяныг санаачлагч залуус анх Маршалын гүүрний доод хэсгийн хогийг цэвэрлээд энэхүү аяныг бүх нийтийг хамруулснаар хот хөдөөгүй харагддаг хогноос салах зорилго тавьсан аж.
Гол зарчим нь нэг хүн #ХогBucketChallenge –ийн хүрээнд гурван шуудай хог цэвэрлэж, гэрэл зургаар баталгаажуулан өөрийн фейсбүүк хуудсандаа байршуулна. Дараа нь уг аянд гурван хүнийг нэр цохон уриалан дуудаж, тэдгээр хүмүүс нь уриалгыг хүлээн авснаа мэдэгдэж, хог түүсэн зургаа баримтжуулах, дараагийн гурван хүнээ дуудах зэргээр олон нийтийг хамарч байна.
Тэгвэл энэ удаад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Очирбат, Экологи ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчын ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нарыг Монголын залуучуудын санаачлагыг дэмжин аянд оролцохыг урьж дууджээ.
Нийслэлийн хотын өнгө үзэмжинд санаа тавьдаг дээор эрхмүүд аяныг хүлээн авч хэзээ хог түүх нь тодорхойгүй байна. Учир нь эрхэм хотын даргыг аян эхэлсэн өдрийн дараахан дуудсан ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул дахин дуудаж байгаагаа мэдэгджээ.

Дашрамд дуулгахад, өдрөөс өдөрт улам олон хүнийг хамрах болсон энэхүү аянд УИХ-ын эрхэм гишүүд дуудагдаад буй. Тухайлбал, УИХ-ын гишүүдээс М.Зоригт, С.Дэмбэрэл, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, Ж.Батзандан нар уг аянд дуудагдаад байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Н.Болор нар энэ аяны хүрээнд дуудлага хүлээн авснаа мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл хог түүсэн тухайгаа хэн нь ч мэдээлээгүй байгаа юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ