Хүүхэд өсвөр үеийнхнийг бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн болон оюун санааны хэрэгцээ, хүсэл сонирхлоо биелүүлж, хөгжиж төлөвшихөд нь чиглэсэн 36 төрлийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. 12-17 насны хүүхэд багачуудыг хамруулдаг “Эх орон 36” зөв монгол хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн ээлжит сургалт энэ өдрүүдэд Олон улсын “Найрамдал” зусланд болж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын эхлүүлсэн энэхүү хөтөлбөр гурван жилийн өмнө эхэлсэн бөгөөд өмнө нь зөвхөн Баянгол дүүргийн хүүхэд багачууд оролцож байсан юм. Тэгвэл өнөөдөр улсын хэмжээнд хэрэгжих хөтөлбөр болж, давхардсан тоогоор 30 мянга орчим хүүхдийг хамруулж чаджээ. Энэ удаагийн 2015 зуслан цугларалтад 400 гаруй хүүхэд багачууд хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Хүүхдийн төлөө газрын дэд дарга Т.Түвшин нараас тодрууллаа.
Хаанаас ч олдошгүй үнэт зүйл болсон монгол хүнээ бэлдэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
-“Эх орон 36” хөтөлбөрийн ач холбогдолыг тодруулж өгөөч?
-“Эх орон 36” хөтөлбөр нь 36 цагийн дотор амьдралд хэрэг болох 36 дадлыг хүүхдүүдэд олгодог. Өсвөр насны хүүхдүүд энэ хөтөлбөрт хамрагдснаар аливаа бэрхшээлийг даван туулахад хүнд ямар чадвар суух ёстой вэ гэдгийг мэдэх, эх орон гэж юу вэ, яагаад эх орноо хайрлах ёстой юм бэ гэдгийг мэдрэнэ. Эх орон гэдэг эх гэдэг үгээс үүдэлтэй. Тийм ч учраас амьдралын эхлэлийг тавихад зайлшгүй хэрэгтэй ухаан төлөвшил, тэсвэр хатуужилтай болж чадах нь чухал. Энэ хөтөлбөр маань хэрэгжээд гурван жил болж байна. УИХ–ын гишүүн С.Эрдэнэ бид хоёр анх санаачилсан.
Анх өөрсдийн нөөц бололцоог ашиглан цөөн хүүхэдтэй хөтөлбөрийг эхлүүлж үр дүнг дүгнээд УИХ–аар хэлэлцүүлж, төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлэх болсон. Өнөөдөр монголын хүүхдүүдэд хамгийн их тулгамдаж байгаа зүйл бол төлөвшлийн хүмүүжил, эх оронч үзлийн хүмүүжил. Мөн өөрөө бие дааж аливааг хийх чадвар үнэхээр их дутагдаж байгаа. Тиймээс энэ хөтөлбөрийг эрчимтэй явуулж байна. Хүний амьдралд математик, физикийн хичээлийн мэдлэг хааяа л хэрэг болдог. Харин амьдрах ухаан, төлөвшил, хүмүүжил, эх оронч үзлийн сургалт хүний амьдралд насан туршид нь хэрэг болно. Энэ хөтөлбөр улс орон даяар хэрэгжээд эхэлсэн байгаа. Сургагч багш бэлдэж чадлаа. Монголын хүүхдүүдэд өнөөдөр “За” гэж хэлэх юм бол хүүхдүүд маань ирээдүйд эх орныхоо төлөө “За” гэж хэлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?
-Одоогоор 10 гаруй аймагт хэрэгжиж байгаа. Аймгийн зуслангуудад үргэлжлэх боломж олгохын тулд 200 гаруй багш бэлдсэн. Ер нь даяаршлын энэ эрин зуунд гадаадын улс орноос юуг ч авч болж байна. Мөнгөгүй бол мөнгө зээлж байна. Техник технологи хэрэгтэй бол оруулаад ирж байна. Ажиллах хүч ч авч байна. Гэтэл монгол орныхоо төлөө эх оронч сэтгэлээр зүтгэх төлөвшил хүмүүжилтэй иргэдийг бэлтгэхийн тулд бид өнөөдөр л хүүхдүүддээ зориулан хөрөнгө мөнгө зарах ёстой. Энэ бол хаанаас ч олдошгүй үнэт зүйл болсон монгол хүнээ бэлдэх тухай асуудал юм. Тиймээс төр засаг анхааралдаа авсаар байвал энэ хүүхдүүд ирээдүйд эх орноо аваад явна.
-Санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Улсын төсвөөс гаргадаг болсон. Нэг хүүхэд жилд удаа хамрагддаг. Цөөн тохиолдолд дахин хөтөлбөрт хамрагдаж байгаа.
“Эх орон 36” хөтөлбөрт 30 мянга орчим хүүхэд хамрагдсан
Хүүхдийн төлөө газрын дэд дарга Т.Түвшин
-Гурван жилийн хугацаанд хичнээн хүүхэд хамрагдсан бэ?
-Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор улсын хэмжээнд 30 мянга орчим хүүхэд энэхүү хөтөлбөрт хамрагдсан байна. Мөн аймаг орон нутгаас сургагч багш бэлтгэлээ.
-Хөтөлбөрт хамрагдахын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна?
-Хүүхдүүдийн хувьд нэгдүгээрт нийгмийн харилцаанд суралцаж байгаа хамгийн тод харагдаж байгаа. Монгол улсынхаа өнцөг булангаас ирсэн хүүхдүүд нэг дор цуглаад эхний үедээ танихгүй ч оройдоо танилцаад зөв сайхан харилцааны холбоо үүсч байна. Энэ бол манай өнөөгийн нийгэмд хэрэгтэй байгаа чухал зүйлсийн нэг. Нөгөө талаар хүний амьдралд таарч тохиолддог ч томчууд тэр бүр хүүхэддээ зааж хэлж өгдөггүй зүйлсийг мэдэж байна. Ялангуяа эрсдэл тохиовол яах вэ, сэтгэлийн тэвчээр хаттай байх гэдэг ухааныг суралцаж байгаа нь их таалагддаг. Хүүхдүүдээс юу сурсан бэ гэхэд тэр болгон сургуулийн багш нар ,ээж аав зааж өгдөггүй зүлсийг суралцлаа гэдэг.
-Хөтөлбөрийн санхүүжилтийг тодруулвал?
-Энэ жилийн хувьд одоогоор 250 орчим сая төгрөг зарцуулаад байна. Өнгөрсөн саруудад нийслэл орчмын таван зуслан, найман аймагт энэ төслийг хэрэгжүүлсэн. Найрамдалд сургагч багш нарыг бэлтгэсэн. Намар ерөнхий боловсролын сургуулиуд дээр зургаан цагийн хөтөлбөр явуулна. Энэ үеэр сургуулийнх нь биеийн тамирын талбайг ашиглан хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах юм. Тодорхой зорилгод чиглэсэн хөтөлбөр учраас хүхдүүдэд хэрэгтэй чухал бүхнийг зааж сургаж байна. Төр засаг бололцоотой бол энэ хөтөлбөрийг улам бүр дэмжиж үргэжлүүлээсэй гэж хүсэж байна.
Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүдэд ямар шалгуур тавигддаг юм бэ?
-Эхний ээлжинд 13-17 насны гэсэн хязгаар л тавьж байгаа. Одоогоор өөр ямар нэгэн шалгуур тавигдаагүй.
Нийт сэтгэгдэл: 1
-
February 13, 2012I think in this case the clear plastic is a good substitute for a norm*** ‘tan’ shoe. The e6;nud8’ effect is better this way, and I guess it works well because they’re not too shiny.Me like! I think I prefer Alicia’s ensemble, that neck piece is stunning! (don’t like the hair though)
Kalie 2016-05-18 22:20:16 188.143.232.27 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.