
Хүнд өвчин туссан 5 настай жаахан охины ээж аав хоёр нь эдгэрэх ямар ч найдваргүй болсон гэдэг гашуун үнэнтэй эвлэрчээ. Гэхдээ тэд зүгээр л бууж өгөхийг хүссэнгүй хайртай охиныхоо хамгийн сүүлчийн төрсөн өдрийг тэмдэглэж, охиноо баярлуулж, дурсгалтай нэг өдрийг өнгөрүүлсэн байна.
Бяцхан охин 3 жилийн өмнө хорт хавдартай хэмээн оношлогдож, ээж аав нь бүхий л нөөц бололцоон ашиглан амь насыг нь аврахыг хичээсэн боловч химийн хүчтэй тариануудийг дийлэхгүйн улмаас удаан насалж чадахааргүй болсон гэнэ.
Охины аав фейсбүүк дээрээ групп нээж, охиныхоо тухай мэдээлэл оруулдаг байжээ. Тиймээс охиныхоо хамгийн сүүлчийн төрсөн өдрийг мартагдхааргүй өнгөрөөхийг хүссэн түүний хүсэлтийг мянга мянган хүн хүлээн авч, сайн дураараа тусласан байна. 20-иодхон хоногийн өмнө болсон Лила охины төрсөн өдөрт 1000 гаруйхүн оролцож, үлгэрийн баатрууд, шидэт гүнжийн хувцас өмсөн баярыг чимжээ.
Төрсөн өдөрт оролцсон олон зуун хүний хамгийн гунигтай, сэтгэлийг хөдөлгөсөн мөч нь АМЬДРАЛД НЬ ХЭЗЭЭЧ ТОХИОЛДОХГҮЙ учраас аав нь охинтойгоо хуримын бүжиг бүжиглэж, бөгж бэлэглэсэн хором байсан гэнэ.
Энэ ёслолын дараа охин аав ирсэн зочдод хандан “ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА. Та нарын тусламжгүйгээр охиныхоо өвчинтэй ингэж удаан тэмцэж чадахааргүй байлаа. Хамгийн гол нь ОХИНЫХОО ИНЭЭМСЭГЛЭЛИЙГ харах гэж л энэ бүхнийг хийсэн юм” гэжээ.
Хүний амьдралд хүсэл мөрөөдөл, итгэл сэтгэлээ зориулж, чин зүрхнээсээ залбираад ч тус болдоггүй зүйлс олон бий. Тийм л нэгэн тавилангаар бяцхан охин нь энэ орчлонгоос явах цаг улам бүр ойртсоор байгааг мэдэрч амьдрах ямар хэцүүг төсөөлөхийн аргагүй. Хамт байхыг хүссэн ч хагацахаас аргагүй тавилан байхад хайрлуулах гэж зориод ирсэн үр хүүхдээ орхиод, хаяад явчихдаг эцэг эхчүүдийг яалтай. Өнөөдөр та инээж, өөр нэгэн уйлж байвч, маргааш та уйлж, нөгөө хүн инээх учрал тохиодог амьдралын эгэл үнэнг битгий мартаарай, хүмүүс минь...









Нийт сэтгэгдэл: 1
-
Ямар өрөвдөлтэй вм бэ. Ивий дээ Бяцхан гүнжийг бурхан ивээг.
Зочин 2015-10-26 10:20:15 124.158.92.7
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ