Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн Б.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Дорнод аймгийн Халх гол суманд чөлөөт бүс байгуулах тухай тогтоолыг УИХ наадмын өмнөхөн баталсан. Танай намын зүгээс уг тогтоолын эсрэг байр сууриа илэрхийлээд байгаа. Энэ талаараа тодруулаач?
-УИХ-ын хаврын чуулганы хаалтын өмнөхөн буюу 2015 оны долоодугаар сарын 9-ны өдөр “Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” 75 дугаар тогтоол батлагдсан. Манай намын байр суурь бол тодорхой. Энэ 500 мянган га газрыг “Хөдөө аж ахуйн чөлөөт бүс” нэрийн дор ашиглах гээд байна. Тэрийг л болиулж, эсэргүүцье гэдгээ мэдэгдээд байгаа. Манай улсын нийт газар тариалан эрхэлдэг бүс нутгийн хэмжээ 200 мянган га газар нутгийг хамардаг.
Гэтэл тэрнээс 300 мянган га –аар илүү том газрыг ашиглуулах гээд байгаа энэ шийдвэрээ эргэн харж, үндэсний компаниуддаа ашиглуулаач ээ. Гадны хүмүүсээр газар тариалан эрхлүүлэх ямар хэрэгтэй юм бэ гэдэг л байр суурьтай байна.
Яагаад гэхээр дотоодын аан, хувь хүмүүс газар тариалан эрхлэх газар хайгаад явахаар үржил шимтэй газар нь жирийн хүнд олддоггүй. Гэтэл хөдөө аж ахуйн чөлөөт бүс нэрийн дор өөр улсад өгөх ёстой юм. Нөгөө талаар манай улсын хувьд хүнсний аюулгүй байдал их эмзэг асуудал байсаар ирсэн. Гаднаас хүнсний хувьд хамааралтай. ялангуяа газар тариалан буудайн хувьд энэ илүү яригддаг. Хүмүүсийн хэлж байгаагаар бид өөрсөдөө инноваци нэвтрүүлэх хэрэгтэй.
Нэгж талбайгаас авч байгаа гарцаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн бодлого барьдаг. Гэтэл яагаад заавал гадаадын хүнээр эх орондоо хийлгэх ёстой юм. Гадаадад байгаа технологийг нь эх орондоо аваад ирэхэд л болчихмоор санагдах юм.
-Танай намын зүгээс газар тариалан эрхлэх нэрээр халхавч хийж, газар булаалт гэдэг асуудлыг хийх гэж байна гэсэн мэдээлэл өгсөн шүү дээ?
-Наадмын дараа манай нам дээр салбар салбарын ажлын хэсэг байгуулагдсан. Манай хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг ажлын хэсэг ийм нэг тогтоол гарчихлаа. Энийг та нар хараач ээ гэсээр авч ирсэн. Бид уг тогтоолыг нь харахад 5-6 асуудлыг тодотгосон, нэг газар зүйн координат заасан хавсралттай байсан. Түүнийг газрын зураг дээрх талбай дээр буулгаад үзэхээр 500 мянган га газар байгаа юм. Бид 500 мянган га-гаар нь гадаадын улс орнуудад ашиглуулдаг, хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж байдаг юм уу гээд судлаад үзсэн. Гэтэл НҮБ-ын харьяа Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2009 оноос эхлээд тайлан гаргаж эхэлэсэн байгаа юм. Ялангуяа газрыг гадаадын улс орнууд, пүүс корпораци, байгууллагуудад өгч ашиглуулдаг талаар судалсан байсан.
Тэр тайланд дурьдсанаар 1000 болон түүнээс дээш га –г гадаадын аж ахуйн нэгжид түрээслэх нь Land Grabbing буюу газар булаалт гэж дүгнэсэн байсан. Газар шүүрэлт ч гэж болно. Энэ тохиолдолд яаж хяналт тавих ёстой юм бэ гэдгийг ч тодруулсан байсан. биднийсанал бол бидний үгэнд шууд итгэж дүгнэлт хийхээсээ илүү гаргаж ирүүлсэн материалыг өөрсдөө судалж дүгнэлтээ хийгээч ээ. Бидэнтэй адил санаа бодолтой бол бидэнтэй нэгдээч ээ л гэж байгаа юм. Тэгэхгүй бол бид 500 мянган га буюу 5000 км.кв газрыг өгч байгаа гэсэн үг. Оюутолгой төслийг бид 10 гаруй жил ярьж Монгол Улсад ашигтай, ашиггүй гэж маргалдлаа. Гэтэл Оюутолгой төслийн нийт газар нутгийх нь хэмжээ 64 км кв байдаг.
Тэгэхээр түүнээс хэд дахин том талбай бүхий газар нутгийг хэн авах нь тодорхойгүй байдалд ашиглуулах тогтоол хараад сууж байна. Тиймээс асуудал өөр түвшинд байна гэж хардах үндэслэлтэй. Нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдал, хоёрдугаарт, хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх гээд байна. Жишээ нь, тэнд газар тариалан эрхлээд манай дотоодод үйлдвэрлэж байгаа бусад бүтээгдэхүүнүүдээс хямд үнээр зах зээлд нийлүүлээд эхлэвэл ард иргэд аль хямдханыг нь авч хэрэглэнэ. Тэгэхээр үндэсний газар тариалан эрхэлж байгаа ААН-үүдэд хүнд цохилт болно.
Хэрвээ энэ асуудлаас үүдэн үндэсний компаниуд алдагдалтай ажиллаж, дампуураад зогсчихвол бид 100 хувь гадны компанийн, гадны улсын хараат хүнсний хэрэглээтэй улс болох гээд байна. Тэгэхээр энэ асуудлыг тодорхой түвшинд авч үзээч ээ. Энэ бол зүгээр нэг бидний халуун сэдэв гээд яриад байгаа хэн нэгний авлига, албан тушаалын тухай асуудал биш. Өршөөлийн хууль гэдэг ч юм уу цөөн хэдэн хүнд хамаарах асуудал биш. Бүхэлд бүтэн улс үндэстний том асуудал гэдгийг анхаарч үзээч ээ.
-Тухайн газар нутгийг гадны улс орны пүүс компанид өгснөөр монголчуудад хаалттай орчин бий болно гэсэн үг үү?
-Монгол хүн эх нутагтаа байгаа болохоор орж гарах нь харьцангүй чөлөөтэй байх нь мэдээж. Бид иргэний үнэмлэх, гадаад паспортоо үзүүлээд орно. Гэхдээ нөгөө талаас нь харвал гадаадын иргэн, хоёр хөрш орны иргэд тэр нутагт 30 хоногийн дотор визгүй зорчино. Хамгийн гол нь гадаадын аль нэг улсын иргэн Монгол Улсын хүн амын 3 хувиас ихгүй байх гэдэг тэр квот чөлөөт бүсэд үйлчлэхгүй. Тэгэхээр тэнд хоёр хөршийн хэдэн зуун мянган хүн байж болох нь. Байгаль орчны хувьд ямар нөхцөл байдал үүсэх вэ гэхээр тэр бүс нутаг үржил шим сайтай.
2009 онд Газарзүйн хүрээлэнгийн доктор н.Батхишиг тэр нутгийн хөрсний судалгааг хийсэн байдаг. Түүний судалгаагаар газрын хөрсний зузаан нь 40 орчим см, газраараа 1 метр орчим. Бага зэрэг азотоор дутмаг ч баялаг хөрстэй. Энэ хөрсийг газар тариаланд ашиглах бүрэн боломжтой. Усны хувьд дутагдалтай гэж дүгнэсэн. Усны хувьд дутагдалтай гэхээр Халх гол, Буйр нуураас ус татна гэсэн үг. Суваг татаж болно. Гэтэл 500 мянган га гэдэг маш том газар нутаг. 500 мянган га -г тооцоолвол нэг талдаа 100 км, нөгөө талдаа 50 км гэсэн үг. Нэг талдаа 100 км гэвэл Улаанбаатар хотоос Дархан хүрэх замын тал буюу Урьхан хүрэх зай.
50 км нь Урьхан орох замын тал хүрэх хэмжээний том газар нутгийг хүнд өгөх гээд байна шүү дээ. Энэ том хэмжээний газрын усжуулалтыг суваг татаж хийх боломжгүй. Тэгэхээр гүний ус ашиглана. Гүний ус ашиглаж эхлэхээр гүний усны түвшин багасна. Тэр том газарт хичнээн газар тариалан эрхлэх компаниуд байрлахав. Тэд цөм гүний усыг ашиглахын дулд илүү гүн өрөмдлөг хийнэ. Усны түвшин нь илүү багасна. Нөгөө талаар тэр газарт эрчимжсэн газар тариалан эрхлэх учраас хүчтэй химийн бордоо, нөгөөх пестицидийг ашиглана.
Эдгээр химийн бодисыг ашиглаад ирэхээр хөрс бохирдоод ирнэ. Хөрс бохирдохоор газар тариалангийн органик бичил биетүүд хүнсэнд шингэж, түүгээр нь дамжаад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнс бий болно. Хэрвээ манайд ийм бүтээгдэхүүнээ зарах юм бол үндэстний эрүүл мэндийн эрсдэл бий болно. Гадагшаа гаргах байсан ч гэсэн бид дотооддоо тариалсан гээд авч хэрэглэх нь ойлгомжтой.
-Тогтоол нэгэнт гарчихсан байна. Тэгэхээр танай намын зүгээс эсэргүүцлээ хэрхэн үргэлжүүлэх юм бэ?
-Манай намын хувьд энэ тогтоолыг эсэргүүцэж буцаах арга хэмжээ авахыг л хүсэж байна. Мөн тэр тогтоол гаргах үндэслэл, ямар материал ашиглаж ийм тогтоол гаргаснаа ард түмэнд нээлттэй болгохыг шаардаж байгаа. Олон жилийн өмнөөс л Солонгосчууд Халх голд 200 мянган га газар эзэмшсэн гээд л мэдээлэл гарч байсан. Тухайн үед уг мэдээллийг худлаа байгаасай л гэж бодож найдаж явсан. Гэтэл тэр газар нутгийг хамруулсан тогтоол гарч ирснийг харлаа. Хэнд өгөх нь тодорхой бус байгаа ч уг газрыг ашиглах гээд байгааг мэдэж авлаа.
Гол нь энэ тогтоолыг хэрэгжүүлж эзэмших хүн нь солонгос хүн байгаа эсэхийг, ямар улс оронд өгөх гэж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тогтоолоос өөр мэдээлэл алга. Гэхдээ л ямар нэгэн дотоодын эсвэл гадаадны байгууллагад өгөх нь тодорхой болчихлоо. Тиймээс гадаадынх, монголынх гэлгүй тогтоолоо цуцлаад 500 мянган га газраа дотоодын ААН-үүдэд өгчихвөл яасан юм. Манай улс дотоодын хэрэгцээгээ хангаад гадагшаа экспортлодог орон болно гэсэн төлөвлөгөөтэй зорьж байгаа. Тийм болохоор экспортлодог болохын тулд одооноос дотоодын ААН-үүддээ ашиглуулах л хэрэгтэй.
-Африкийн орнуудад газар булаалтын асуудал их гарсан гэж байсан. Энэ талаарх баримтаасаа хуваалцаж болох уу?
-Тоо баримт зөндөө байгаа. Жишээ нь Конго улс байна. Ойролцоогоор 1 сая гаруй га газраа гадаадын улсад өмчлүүлсэн. Тэр улсын хувьд гадны улсад өмчлүүлэхдээ Конго мөрний эрэг дээр, хамгийн үржил шимтэй газраа түрээсэлсэн байна. Тэрнээс үүдэлтэй үүссэн асуудлуудыг бид нарийвчлан судлаж байна. Одоохондоо нарийн тоо баримт хэлэхгүй.
Нийт сэтгэгдэл: 9
-
Бас нэг баагий гарч ирээд л Монголын амин чухал том төслийг шантаажилж мөнгө нэхэж байгаа юм байна, чааваас, юм ойлгодог л юм байх даа. Ямар ч сайн төсөл байсан заавал нэг хэсэг баагий гарч ирж үймүүлэх юм даа. Ямар гээч үйлийн үр юм бол доо, Монгол минь.
алтанбаагий 2015-10-06 15:08:43 182.160.2.204 (3) (0) -
ЗӨВ ШҮҮ
З.ЭНХБОЛД 2015-10-20 18:40:27 43.242.243.168 (3) (0) -
ЗӨВ ШҮҮ
Зочин 2015-11-30 20:41:42 103.57.95.110 (2) (0) -
ЗӨВ ШҮҮ
Зочин 2015-12-15 19:17:55 103.57.92.43 (2) (0) -
соц нийгмийн үед ЗХУ-ын тусламжтайгаар 10 сангийн аж ахуй байгуулахаар төлөвлөж байсан боловч янз бүрийн шалтгаанаар хэрэгжээгүй Хар шороон хөрс нь 1 метр зузаан Хянганы нурууны сэтэрхийгээр номхон далайн чийглэг уур амьсгал тэрхэн хавьд орж ирдэг үнэхээр гаднын хүний шүлс нь гоожихоор газар л даа Даанч бид ашиглаж чадахгүй чөлөөт бүс нэрээр гаднын хүнд худалдаж байгаа юм биз дээ. Энэ газар тариалангийн компаниуд 999 шиг хөрөнгө босгож аваач. Даанч намаараа талцаж ажил хийсэндээ атаархаж явдаг б
Зочин 2016-01-31 23:07:04 202.179.11.10 (1) (0) -
íààäàõ ÷èíü õàðâààñ ó÷ðàà ìýäýõã¿é ë áàöààí áàéíà ø äýý. ÷è áèä 2 îëîí þì õóöààä ÿàõàâ äýý
ìàíãàð áàöààí 2016-03-10 22:59:24 103.57.95.156 (0) (0) -
Халх голын энэ газар бол зучин есөн онд япончууд санаархаж орос монголын эрэлхэг хөвгүүд халуун амь бүлээн цусаараа хамгаалж авч үлдсэн газрыг зарах гэж оролдож бна
Зочин 2016-03-19 16:43:45 202.179.11.58 (0) (0) -
Халхын голын тэр чөлөөт бүс нэрээр зарах гэж байгаа газар чиньгазрын зурагдээр харсан чинь энэ арай хэтэрнэ гэмээр бна билээ уччир нь булан дэрснээс урагшаа гурван шаварт тэгээд зүүнн тийшээ эргээд хамгтын ашигтай талбай г авах гэж зүтгэсэн бна энэ газарт 1939 онд япончууд эзлэх гэж оролдсон юмдаа тэрийг манай эцэг өвгөд халуун амь бүлээн цусаараа хамггаалж авч үлдсэн талбай даа одоо ганцхан гарын үсгээр өгөх гэж бна энэ дэнднэ
Зочин 2016-04-07 22:22:49 202.179.31.68 (0) (1) -
БОЛЬЁ ОО
Зочин 2016-04-19 18:32:23 103.57.93.139 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.