Өөрийн бие даасан уран бүтээл “Сэрж буй Монгол”, Монголын нууц товчоог CD хэлбэрт оруулж худалдаанд гаргасан гээд үргэлж шинийг санаж сэдэж явдаг залуу. Сонирхуулж хэлэхэд хөтлөгч Г.Оюунбат СТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг нар Сэлэнгэ аймгийн Зүүн-Хараа хотод хэсэг хугацаанд нэг ангид сурдаг байжээ. Зах зээлийн эдийн засагт хөл тавьж байсан 90-ээд оны дунд үе гэхээр тухайн үед амьдрал ямар байсныг бүгд санах биз ээ. Зүүн-Хараа хотын галт тэрэгний буудал дээр ирээдүйд нэг нь чадварлаг хөтлөгч нөгөө нь алдартай дуучин болохоо зүүдлээ ч үгүй хоёр тамхи ширхэглээд, банштай цай зараад гүйж явсан гэдэг. Хөтлөгч Г.Оюунбат тамхи ширхэглэдэг харин дуучин Г.Эрдэнэтунгалаг банштай цай зардаг байж. Галт тэрэг ирмэгц голоор нь явж бизнесээ хийх бөгөөд “Эрка тэнд банштай цай авна гэж байна”, “ Хүүе, тэр хүн тамхи авна гэнэ” гэсээр зогсоолын 30 минут нүд ирмэхийн зуур өнгөрдөг байсан гэнэ. Юмаа зарж дуусаад вокзалын модон сандал дээр зэрэгцэж суугаад орлогоо тоолох 5-р ангийн хоёр өдгөө ч сайхан найзууд хэвээрээ. Дашрамд дурдахад дуучин Г.Эрдэнэтунгалагын анхны хайр нь хөтлөгч Г.Оюунбат бөгөөд банштай цайгаа зарахаар явахдаа түүнд зориулан амихандаа гоёдог байсан гэнэ лээ. Өдгөө ард түмний хайр хүндэтгэлийг хүлээн гялалзаж яваа хоёр одын өвөрмөц сайхан хоолой тухайн үед Зүүн-Хараа өртөөн дээр түр амсхийх галт тэрэгний зорчигчдын чихэнд цангинаж байсныг хэн тааварлах билээ. Амьдрал гэдэг баян, хичээсэн хүнд өгөөмөр юм даа.
WORD.MN Б.Хишиг
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.