Монголын Ардчилсан холбоо анхны хурлаа хийсэн түүхт 26 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар мэдээлэл хийлээ.
-Төр засаг эргээд бүлэглэлийн хэмжээнд очжээ. Тэгш бус хуваарилалт шударга бус хуулийг дээдэлдэггүй, мөрддөггүй засаглалын хямралыг та бүхэн юу гэж дүгнэж байна вэ?
-З.Энхболд: 26 жилийн өмнө энэ өдөр би тэр танхимд сууж байсан. Тэгэхэд гудамжинд машин байгаагүй. Өнөөдөр гудамж ямар байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Олон юм өөрчлөгджээ. Гэхдээ УИХ-ын гишүүдийн хариуцлага энэ их хурлын үед улам дордсон. Өглөө хурал цагтаа эхэлдэггүйг та бүхэн мэдэж байгаа. Асуудал байж болно. Хэлэлцэж буй асуудалтай санал нийлэхгүй байж болно. Орж ирээд хуралдаа суух үүрэгтэй. Хуралдаа ирэхгүй байгаа гишүүд анхаарах хэрэгтэй. 26 жилд Монгол Улс нэг хүнд оногдох ДНБ 500 ам.доллараас 4500 болж ес дахин өслөө. Үүнийг олж хардаггүй хүмүүс байдаг. Тэгж хэлэх эрхийг нь бас өгсөн. Бид сайн зүйлээ ярьдаггүй болсоор удаж байна. Манай улсад сайн зүйл зөндөө байна. Шударга ёс бий, Авлигатай тэмцэж байна. Бүх хүний санаанд хүрсэн шударга ёс бүрдүүлж чадаагүй гэж боддог хүмүүс ч бий. Аливаа хоёр талаас нь харж үзэх хэрэгтэй. 26 жилийн дотор АНУ шиг хөгжилтэй орон болох боломжгүй. Гэхдээ тэр зүг рүү маш том алхам хийсэн. ДНБ ес дахин өсч, гудамжаар машин багтахаа байлаа. : Бид зөв менежмент хийсэн тулдаа доллар 5000 хүрээгүй юм шүү. Одоо үр дүнгийг нь үзээд явж байна. Бид сайн зүйлийг олж хармаар байна. 1990 оноос хойш үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй байсан. Одоо ямар болсон билээ. Бид төр засаг ажиллая гэвэл сонгогдсон хүмүүс цалингаа авдаг ажилдаа ирэх хэрэгтэй. 76 гишүүн гэж гадна талаас нь харагдаж байгаа ч энэ УИХ дотор таван намын төлөөлөл байна. Үүнээс гурван намын гишүүд хариуцлагатайгаар хуралдаа ирж байна. Хоёр нь ирэхгүй байна. Ирэхгүй байгаа гишүүдээс шударга ёс, хууль дүрмийг асуух хэрэгтэй.
-Улс төрийн өнөөдрийн нөхцөл байдалд зөвшилцөөд ээлжит бус чуулганаа хуралдуулах боломж байгаа юу?
-Б.Гарамгайбаатар: АН-ын бүлэг өнөөдрийг хүртэл зөвшилцлөө үргэлжлүүлсээр яваа. Ардын намтай ч, МАХН-тай ч олон жил зөвшилцсөн. Хамгийн харамсалтай нь Дэгийн хууль зөрчсөн асуудал яригдаад байгаа. УИХ-ын даргын захирамж гарсан бол УИХ-ын гишүүд хуралдаа суух үүрэгтэй. Даргын зөвлөл бол зөвшилцлийн хүрээнд явагддаг. Ээлжит бус чуулганыг хуралдуулах шийдвэр даргын зөвлөлийн хурлаар гарч ирсэн. Түүнээс биш УИХ-ын дарга дураараа хийсэн юм байхгүй. МАН-ын хоёр, гурван гишүүн ингэж хэлж байсан. Зөвшилцөлд МАН-ын бүлгийн дарга, МАН-ын дарга өөрсдөө ордог. Бүх намын төлөөлөл даргын зөвлөлд байгаа.
-Ээлжит бус чуулганы эхний асуудал нь Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татах асуудал байсан. Цэцийн дунд суудлын шийдвэр гарчихсан тохиолдолд энэ асуудлыг хэлэлцэх хууль эрхзүйн боломж байгаа юу?
-З.Энхболд: Үндсэн хуулийн цэц Их хурлын сүүлд батласан хуулийг бүхэлд нь хүчингүй болгоогүй. Зарим зүйлийг нь хүчингүй болгосон. Жишээ нь Хууль зөрчснийг Х.Тэмүүжингийн хууль гарахаас өмнө шүүх тогтоодог байсан. Х.Тэмүүжингийн хуульд эрх бүхий байгууллага тогтооно гэж заасан байсан. Аль, аль нь хүчингүй болсон учраас Үндсэн хуулийнхаа заалтын дагуу хууль зөрчснийг хэн тогтоох нь байхгүй болсон учраас УИХ өөрөө шийдээд явна. Цэцийн дарга яагаад огцрох дээрээ тулчихсан гэхээр тэр хуулийн өөрчлөлтөөс болж огцрох дээрээ тулаагүй. Хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэж болохгүй гэдэг бичиг ирүүлснээсээ болоод огцрох гээд байгаа юм. Монгол Улсад хуулийг хүчинтэй юу, хүчингүй юу гэдгийг ганцхан УИХ хэлдэг. Тэрнээс Үндсэн хуулийн цэц, Үндэсний бөхийн холбооны цэц хэлэх эрхгүй. Тийм алдаа гаргасан учраас огцрох дээрээ тулсан.
-АТГ-аас Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох боломжгүй гэсэн агуулгатай бичиг ирсэн гэсэн. Энэ тохиолдолд Ерөнхий сайдаас Шадар сайдын нэрийг Их хуралд өргөн барих боломжгүй болж байгаа гэсэн үү?
-Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Ямар бичиг ирснийг мэдээгүй байна. Үнэхээр нэрийг нь өргөн мэдүүлж болохгүй гэсэн бол болохгүй л байх. Болохгүй юмыг болго гэж АН-ын бүлгийг шантаажилж болохгүй. Бид хуулиа дагах ёстой. УИХ-д өргөн баригдаагүй асуудлыг захирамжид оруулах эрх надад байхгүй.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ