Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Нүхтийн аманд барьж буй амины орон сууцны барилгын ажил
явагдаж байх үеэр нурсан. “Аранзал инвест” компанийн захирал О.Мэндсайханы захиалгаар баригдаж буй тус барилгын улмаас таван хүн бэртэж, нэг хүн нас барсан. Нурангид дарагдсан иргэдийн дөрөв нь нэг гэр бүлийн хүмүүс байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр иргэдийг Увс аймгаас УИХ-ын гишүүн Х.Чойжилсүрэн ирүүлж ажиллуулж байжээ. Гол нь тухайн нурсан барилга Дархан цаазат газар баригдаад зогсохгүй холбогдох байгууллагаас зөвшөөрөл ч аваагүй байж. Хэдий уг барилга хувь хүний дур мэдэн барьсан сууц гэгдээд буй ч цаад эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн аж. Эрхэм гишүүн одоогоор энэ талаар нийтэд мэдээлэхийг хориглоод байгаа гэнэ.
Барилгын нуралтын шалтгааныг МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас шалгаж, дүгнэлт тогтоожээ. Холбогдох байгууллагын мэдээлснээр тухайн барилгын нурах болсон гол шалтгаан нь нойтон бетон зуурмаг доош гоожсон, хучилтын арматурууд нь ил гарсантай холбоотой аж. Нөгөөтэйгүүр бетон зуурмаг нь 70 хувийн бэхжилт авсны дараа дам нуруу, хучилтын хавтан цутгах угсралтын ажлын технологийг тавих ёстой зэрэг дүрмийг зөрчсөнөөс нуралт үүссэн байна. Мөн барилгын зураг төсөл улсын экспертизийн албаар хянагдаагүй, барилгын талбай дахь зураг төсөлд зохиогчид гарын үсэг зурж баталгаажуулаагүй байжээ. Барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж буй Т.Чойжилжав даамалтай барилгын бригад нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй зэрэг нь тогтоогдсон. Цаашид барилгын нурсан хэсэг болон суурийг бүрэн буулгаж, зайлуулах шаардлагатай болжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Н.ЧИМЭГ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ