Эцэг эхдээ хаягдсан хүүхдүүд өөр айлын хүүхэд болмоор байна гэжээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

2015 оны 10-р сараас эхлэн 4-9 насны дөрвөн хүүхдээ хаяж явсанаас хүүхдүүдийнх сэтгэл эргэсэн хэрэг Хөвсгөл аймагт гарчээ. Хүүхдүүдийнх нь нэг нь “...Бүр дээр Нэргүй эгчийн гэрт хамт амьдардаг байхад /он сарыг нь хэлж мэдэхгүй байна/ манай ээж гэртээ ирэхгүй алга болчихсон. Тэгээд аав маргааш өдрөөс нь ээжийг гадуур хайгаад л яваад байснаа гурав хоногийн дараа “аав нь ээжийг нь хайгаад олохгүй байна. Аав нь Улаанбаатар хот явлаа” гээд  хот руу явсан. Аав, ээж хоёр явснаасаа хойш бид нартай утсаар огт холбоо бариагүй. Тэгээд бид нар Нэргүй эгчийнд байж байтал  эгч гэртээ ирэхээ байчихсан. Бид нартай хамт Нэргүй эгчийн охин 11-р ангид сурдаг Жагаанаа аниа бид нартай хамт байсан. Нэргүй эгч гэртээ ирэхгүй Жагаанаа аниа бид нар байгаад л байсан. Дэлхийн зөнгийнхөн хоёр дүүг ирж авч яваад эмнэлэгт үзүүлээд дараа нь биднийг ирж аваад сургалтын төвд байрлуулж хооллож ундалсан…Аав, ээжийгээ биднийг ахиад битгий орхиж яваасай л гэж хүсэж байна…Биднийг орхиж явсанд нь аав, ээждээ гомдож байна. Би сургалтын төвийн дарга Ганбат даргын хүүхэд нь болох юмсан гэж боддог...” гэсэн бол бас нэг хүүхэд нь “....Манай ээж Б нь  2015 оны 10-р сард бид нарыг орхиод Улаанбаатар хот руу явсан. Хотод очоод байрны орцны жижүүр хийж байсан гэсэн.Ээжийг хот руу явсныг бид нар мэдээгүй. Аав ээжийг хайж гадуур зөндөө явсан боловч олоогүй. Хот явсныг нь аав сүүлд нь мэдээд авч ирэхээр араас нь  хот руу яваад олон хоног хэл сураггүй алга болсон…Ээж, аав хоёрыг хот руу яваад удаагүй байж байта манай хоёр дүү  түлэгдсэн байсан… Дэлхийн зөнгийнхөн ирээд бид нарыг сургалтын төвд авчирсан…Ээж олон эрэгтэй хүнтэй уулздаг. Тэгэж уулзаад яваад байдгийг нь болиулж өгөөч. Аавыгаа архи битгий уугаасай, архинаас гараасай л гэж хүсэж байна. Би аав, ээждээ гомдсон. Би өөр айлын хүүхэд болохыг хүсдэг. Надаар морио унуулдаг Амараа ахын хүүхэд болохыг хүсдэг…” гэж ярьжээ. Энэ хэрэг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багт болжээ. 13-р хорооны нийгмийн ажилтан нь Т, Б нарын хүүхдүүд нь бараг өнгөрсөн хавраас хойш хараа хяналтгүй байсан гэж ярьжээ. “Хүүхэд хяналт” гэсэн арга хэмжээний хүрээнд айл өрхөөр хяналт тавьж байхдаа очиход эцэг эх байхгүй байгаатай таарчээ.  Аав нь хот явсан бол ээж нь хаана байгааг олж тогтоож чадаагүй гэнэ. Арга буюу хүүхдүүдийг авч  авч өдөр өнжүүлэх Манна төвд хүргэсэн гэнэ. Тэнд долоо хонуулаад ээжийнх нь эгчид хүлээлгэн өгөх гэтэл утсаа салгаад алга болжээ.  Хүмүүсээс асуухад хот руу явсан гэж ярьсан. Энэ хугацаанд ээж Б, аав Т нарын хэн хүүхдээ асуугаагүй. Ах дүү, хамаатан садангууд нь ч яриагүй гэнэ. Өмнө нь хорооноос тусалж байсан боловч гэр орны байдал нь өөрчлөгдөөгүй аж. Хоёр сар тутамд хүнсний зүйл өгдөг, хүүхдүүдэд нь цүнх сав, ойр зуурын хэрэглээний зүйл өгөхөд хэрэглэсэн юм байгаагүй. Бүр хүүхдүүдийнхээ хувцасыг нь ч угааж өгөөгүй байдаг байсан гэнэ.  “Дэлхийн зөн” байгууллагаас  гэр өгөхөөр судалгаанд хамруулж ойр орчиных нь иргэдтэй уулзахад архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг, мөн урьд өмнө нь өгдөг байсан угаалгын нунтаг, гурил будаа гэх мэтчилэн өрхийн амьжиргаанд нь нэмэр болдог зүйлүүдийг архинд тавьж уусан гэх мэтчилэн асуудал гарч ирсэнд гэр өгөхөө больжээ. Ээж нь “... Манай нөхөр Б.Т нь архи уухаараа миний байгаа Нэргүй эгчийнд ирж агсам согтуу тавиад надад хэцүү байсан болохоор нь хүүхдүүдээ тэнд орхиод гадуур айлаар явдаг байсан. Тэр үеэр Дэлхийн зөнгийн мэргэжилтнүүд, багийн дарга, нийгмийн ажилтан нар манай гэрт очсон байсан. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл байнгын хэрэглээд хүүхдүүдээ орхиж яваагүй. Нөхөр Тайванбаатар архи ууж ирээд агсам согтуу тавиад хэцүү байсан болохоор нь найз нөхдийнхөөрөө хоноод хааяа архи уух нь уудаг байсан. 2015 оны 5-р сард манай гэр салхинд нурж унаад хэрэглэх боломжгүй болсон учираас эгчийндээ хүүхдүүдтэйгээ очсон юм. Миний байгаа байдлыг багийн дарга, нийгмийн ажилтан бүгд мэдэж байгаа. Энэ байдлуудаас шалтгаалан 2015 оны 10-р  сард автобусаар Улаанбаатар хотруу ажил хийхээр явсан. Явахдаа эгчдээ хэлээгүй, гэрт нь хүүхдүүдээ орхиод явсан. Би Улаанбаатар хотод очсоныхоо маргааш нь 25-р эмийн сангийн 59-р байрны орцны жижүүрийн ажилд орсон. Ажилд орсныхоо дараа эгчдээ хэлсэн. Би хүүхдүүдтэйгээ эгчийнд байх үед нь ярьж байсан харин Санаа нэгт төв рүү очсоноос нь хойш нэг ч яриагүй. Надад утас байхгүй учраас ярих боломж байгаагүй …Энэ бүхэн миний буруугаас болсон. Одоо үр хүүхэд, хань ижилтэйгээ сайхан амьдарна гэж бодож байна” гэжээ. Оны дараа баөгийн засаг дарга С.Ариунаа, Мөрөн сумын Нийгмийн ажилтан, Хүүхэд хөгжлийн хэлтсийнхэн нь Т, Б нарыг сургалтын төв дээр авчирж хүүхдүүдтэй нь уулзуулжээ. Мөн тэр хоёртой Монгол улсын гэр бүлийн тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, халамжлах, асран хамгаалах үүргээ ухамсарлаж гэр бүлдээ шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх иргэний үүргээ биелүүлж ажиллахаа илэрхийлсэн эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 
 
NUUTS.mn
Нийтэлсэн: 2016-05-06 13:03:07

Нийт сэтгэгдэл: 8

  • Зочин

    энэ аймар зураг ш дээ сэтгэл зүр урагдмаар зураг дарсан хүн нь дулаан газар оруулаа байлгүй дээ

    санаа алдав 2016-05-06 13:48:08     202.179.0.46          (1)       (0)
  • Зочин

    Энэ зургийгхарахаар сэтгэл зүрх зүсэгдэх шиг болдог, энэ бяцхан жаалын дотор ямар их гомдол, айдас байсан болдоо. Хүмүүс минь үр хүүхдээ хайрлаарай, архи амьдралыг сүйрүүлнэ

    архи амьдралын дайсан 2016-05-06 15:15:42     202.21.112.117          (1)       (0)
  • Зочин

    Эцэг, эхчүүд хоорондын үл ойлголцол уур бухимдалаа хүүхдэдээ бүү наагаасай. Томчуудын золиос ХҮҮХЭД байх ёсгүй. Хүүхэд ямар ч буруугүй. Ийм хүмүүсийн эцэг, эх байх эрхийг хасах хэрэгтэй. Монголд хууль нь ийм болтол нэг ч хүүхэд бүү хохироосой. Хүүхдээ өвлийн хүйтэнд ингэдэг эцэг, эх адгуус амьтнаас дор, үнэхээр хэлэх үг***га......, үнэхээр гутармаар байна ....

    Зочин 2016-05-06 16:04:56     202.72.245.252          (1)       (0)
  • Зочин

    Хөөрхий хэний үр гээч нь ингэж зовж яваа юм бол доо ................... Хэлдэг газар нь хэлэх юмсан ........

    Зочин 2016-05-06 16:08:35     202.72.245.252          (1)       (0)
  • Зочин

    Энэ хэдэн хүүхдийг асрамжийн газар өгч сайхан өсгөөд, тэр балай архичдыг хуулийн хариуцлагад нь татмаар юм даа...

    Иргэн 2016-05-06 20:39:11     103.212.116.239          (1)       (0)
  • Зочин

    Asramjiin gazar gej bas neg turliin shoron shvvdee. Asramjiin gazraas garaad sain yawaa hvn gewel tsuuhun l baih. Tend chine nel hvchirhiilel shvvdee hamgiin gol n l hvn bolgon uhamsartai baitsgaaj saitar tulwulsnii etsest hvvhedtei boloh heregtei. Amia yaaya gej baij hvvhed turvvlcheed hvvhdiig ch zowoogood uursduu ch zowood baih***ardlaga baihgyi.

    Lel 2016-05-06 22:11:47     202.9.41.104          (0)       (0)
  • Зочин

    Nen yaduu ch gedgiimuu niigmiin tiim dawhrag tedees teden hvvhedtei bn gej zaaj uguh heregtei. Tiim zvil baihguugees bolood ***shig***an yum turvvlchdeg yamr ch orlog baihgyi zvgeer l turiig haraagad turuus mungu neheed hewtej baidag ajilgyi ger bvl ih bolj bn. Hvnii erh ntr geh l baih gehdee yahwde baid*** iim l bn

    lel. 2016-05-06 22:14:19     202.9.41.104          (1)       (0)
  • Зочин

    муу хүмүүс их үржих юмдаа.

    Зочин 2016-05-07 07:56:40     150.129.140.49          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.