Оны дараахан хойд хил дээр хоёр хилчин манаанаасаа оргож замдаа машин дээрэмдэн зугтаж тэднийг барих гэж Холливудын кинон дээр гардаг шиг хөөцөлдөөн болжээ. Америк баатруудын дүрд тоглосон залуус хилийн 024…-р ангийн 028…- р салбарт хугацаат цэргийн алба хааж байсан, Булган аймгийн Тэшиг сумын М.Гантөгс, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Э.Болдбаяр, нар байсан. Тэд 2016 оны 1-р сарын 05-ны өдрөөс 06-нд шилжихшөнө хилийн манаанд гарч байх үедээ цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, салбар, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, улмаар Түшиг сумаас Цагааннуур сумын чиглэлд явж байсан иргэний хүч хэрэглэхээр заналхийлж авч зугтаан онхолдуулсан хэрэг үйлдсэн. Оргох санааг Гантөгс нь анх гаргасан гэнэ. Тэрээр “…тухайн өдрийн орой 21 цагт хилийн цагийн манаанд байлдагч Болдбаяртай хамт үүрэг гүйцэтгэхээр үүрэг авч өөрсдийн АКМ маркийн бууг байлдааны 50 ширхэг сумтай, 2 тооны морьтой, цэргийн албаны хангалтын хувцастайгаар үүрэг гүйцэтгэхээр явсан. 22 цагийн үед хилийн замналаараа явалгүйгээр шууд “Сахлын даваа” руу чиглэж Түшиг сум руу явсан. Түшиг сумаас ойролцоогоор 200-300 метрийн зайнд уулын аманд түүдэг түлж тэндээ хоноглосон. Өглөө нь Цагаан нуур сумын чигтээ уулаа захалж яваад ойролцоогоор 17-18 цагийн орчим Цагаан нуур сумаас холгүй төв замаар явж байгаад саарал өнгөтэй жижиг тэрэг явж байсныг мориноосоо бууж буугаа урдаа барьж зогсож байгаад зогсоосон. Машинд нь “нэгжлэг хийнэ” гээд жолоочийг нь буулган холдуулаад Болдбаяр машиныг жолоодон хөдлөхөд би араас нь гүйж суусан. Тэгээд төв сайжруулсан замаар явж Зүүнбүрэнсуманд шатахуун авах гэж шатахуун түгээгүүрийн гадаа зогсоход замын цагдаа нар гарч ирсэнд буцан зугтсан. Зүүнбүрэнгийн гүүрээр гарахад том машинаар зам хаасан байсанд хажуугаар нь гартал манай ангийн хошууч Ганбатбогино долгионы станцаар “зэвсэг галт хэрэгслээ хая” гэхэд нь араас хөөж байгаа машинуудаа зогсоо гэсэн. Би 24 сумтай нэг бууг зам дээр хаясан. “Хэрэв зам чөлөөлвөл үлдсэн буугаа хаяна” гэсэн. Цаашаа зугтаж байгаад ахин зам хаан тавьсан портерийг тулж ирээд зогсоож чадалгүй мөргөн замын хажуу руу машинтайгаа унаж баригдсан“ гэжээ. Цэргээс оргосон шалтгаан нь тун инээдэмтэй агаад одоогийн залуус үг ачаалал даах чадваргүй эмзэг булбарай болсоныг харуулж байна. Гантөгс нь “…Сэтгэл санааны байдлаасаа болоод, сэтгэлийн дарамт байсан…Би ард байхдаа тогооч хийж байсан юм. Тэр талаараа сургалт эрхэлсэн орлогч дэслэгчид хэлж байсан, нэг удаа харанхуйд хоол хийхдээ давс, перецийг нь ихдүүлчихсэн чинь “ийм тогооч байдаг юм уу” гэж яриад байдаг болсон. Манай харуулын дарга дэд ахлагч Б намайг болон бусад байлдагч нарыг байнга “барилдъя” гээд ирж барьж аваад намайг бярдаад унагачихдаг. Цагийн манаандгарахдаа би хааяа унтчихдаг байсан. Тэрийг дэд ахлагч А мэдчихээд цаг сунгаж цагийн манаанд гаргаад байдаг болсон. Энэ явдлуудаас болж сэтгэлийн дарамттай санагдаад байдаг болсон ба гэр орондоо харимаар санагдаад байдаг болсон юм” гэжээ. Харин Болдбаяр нь “…Гантөгс 2016 оны 1-р сарын 4-ний өдөр байлдагч Санжаа бид хоёрыг “цэргээс оргох уу” гэхээр нь би тоглож байна гэж ойлгосон. Маргааш нь хилийн манаанд үүрэг гүйцэтгэхээр явж байснаа “Сахлын даваа” гэдэггазраас утсаар яръя гэхээр нь дагаад явсан. Тэнд очоод “намайг оргоё” гээд байхаар нь би оргосон. Замдаа явж байхдаа чоно улисан тул нэг сумаар хий буудаад хонгиогоо хайгаад олоогүй. Тэгээд сум дутаачихсан гээд дарга нар загнах байх гэж бодоод шууд оргохоор шийдсэн…” гэжээ. Эзгүй хээр бүрэн зэвсэглэсэн цэргүүдэд машинаа дээрэмдүүлсэн эр үхтлээ айсан гэнэ. Өвлийн хүйтэнд хээр хаягдаад суурин газар луу алхаж явахдаа чихээ хөлдөөжээ. Машиныг нь онхолдуулан сэг болгосон тул танхил хилчдийн ар гэрийнхэн нь дундаасаа гурван сая төгрөг гарган тэр бөөн төмрийг “худалдаж аван” хохиролгүй болгожээ. Манаагаа хаяж улмаар машин дээрэмдэн зугтсан оргодлуудыг барихад бараг дөрвөн сая төгрөгийн зардал гаргасан гэнэ.
NUUTS.mn
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ