Монголын сайхан ээж эмээ нар болон Монголын мундаг жолооч нарын хооронд цай сүүний дээж өргөхөөс болоод том дайн дэгдээд удлаа. Өдгөө улам бүр хурцдаж байгаа аж. Б.Б гэдэг машиндаа хайртай залуу нь Тунгалаг гэдэг дээж өргөх дуртай настай эмэгтэйг машин дээр сүү цацлаа, бүтэн будуулах мөнгө авна хэмээн гараас нь татаж чангааж байгаад гарыг нь хугалаад 450 цаг албадан хөдөлмөр хийлгэх ялаар шийтгүүлжээ. Хэрэг явдал Чингэлтэй дүүргийн 6-р хорооны 58 дугаар байрны гадаа болжээ. Болсон явдлын тухай хохирогч эмэгтэй "....намайг гэртээ байхад манай хаалгыг хүчтэй нүдэх чимээ гарч би хаалгаа нээсэн. Тэгэхэд үл таних нэг залуу миний цээж рүү түлхээд, чи миний машин дээр сүү цацчихлаа. Сүү машины будганд хүрэхээрээ арилдаггүй юм. Би машинаа бүтэн будганд оруулах боллоо. Чи гарч хар гэж маш ууртай, түрэмгий байдалтай хэлж миний гараас татаж гэрээс хүчээр гаргах гэсэн. Би хариуд нь би сүү цацаагүй, харин сүүтэй цайныхаа дээжийг жижиг аягаар өргөсөн гэж хэлээд дээж өргөдөг жижиг аягаа харуулсан. Гэтэл тэр залуу миний үгийг сонсохгүй намайг чирж гаргах гэж дайраад байсан. Энэ үйл явдлаас болж миний гарын тохой, бугуй зэрэг газарт хавдаж улайж хөхөрсөн. Би дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэхэд миний гарыг хугарсан байна гэсэн. Хэрэг гарсны дараа манай гэрийн хаалга болон хаалганы бариулд будаг түрхсэн байсан. Энэ үйлдлийг шүүгдэгч хийсэн гэж бодож байна. Миний эмчилгээний зардал 30-40 мянган төгрөг болсон бөгөөд энэ мөнгийг би шүүгдэгчээс нэхэмжлэхгүй. Харин түүний хүн чанарыг харж байна. Учир нь би гараа гипесдүүлээд 2 сар болсон. Энэ үед надад гэрийн ажлаа хийхэд маш хэцүү хүндрэлтэй байсан. Дараа нь шүүгдэгч над руу утсаар яриад та гараад ир, шүүхээс бичиг ирсэн. Таны гарын үсэг хэрэгтэй байна гэж хэлсэн. Би гарч тэр бичгийг нь үзэхэд шүүхээс ирээгүй, харин түүний өмгөөлөгчийн бичиж өгсөн өөрт нь ашигтай бичиг байсан. Шүүгдэгч надтай ийм байдлаар харьцсан нь энэ муу авгай юу ч мэдэхгүй гэсэн байдлаар намайг дорд үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн гэв. Настай хүний гарыг хугалчихаад дараа нь хуурч байж өөртөө ашигтай бичигд гарын үсэг зуруулах гэсэн Батхүү нь "....Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58 дугаар байрны гадна зогсоолд тавьсан байсан .....УНЗ улсын дугаартай Хонда Н-RV маркийн автомашин дээрээ очиход миний автомашины урд талын салхины шилэн дээр сүү цацсан байсан бөгөөд манай байрны жижүүр хүрч ирээд 58-...тоотын оршин суугч танай автомашин дээр сүү цацсан, одоо гэртээ байгаа байх гэр лүү нь ор гэж хэлсэн. Тэгээд би хаалгыг тогшиход 55-60 орчим насны үл таних эгч 10 орчим насны эрэгтэй хүүхдийн хамт байсан. Би тэр эгчид хандаад та миний машин дээр сүү цацчихсан байна гэж хэлэхэд жижиг хэмжээний тагш харуулаад би энэ жижиг тагшаар л дээж өргөсөн, юун сүртэй юм бэ тэглээ ч би чиний машин дээр дээж өргөөгүй гэсэн. Тэгэхээр нь би та цацчихсан байна итгэхгүй бол гараад хар гээд хоёр гараас нь татахад тэр эмэгтэй би гарахгүй гээд эсэргүүцээд байсан. Тэгээд гараа угз татаад авахаар нь би тэр эмэгтэйд хандаад би таниас машинаа бүтэн будуулах мөнгө авна шүү гэж хэлээд гарсан. Тэднийхээс гараад явж байхад нэг үл таних залуу наад эгч чинь байнга сүү цацдаг юм гэж хэлсэн" гэжээ.
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 40
-
Сайн сайханыг бодож залбирч л ергедег байх гэтэл тэр нь доор машины эздийн уур унтуу,эгдууцэл зэвууцэл болж байгаа шд,цай суу маш муухай болгодог.ингэхээ болимоор юм
Зочин 2016-05-11 18:29:32 202.21.106.137 (7) (0) -
ae jp deu pau bem no fin*** aqui então nem consegui ouvir a musica nova do radiohead :S mas ta b***a! só teve som do car***ho ae, DOW ta foda, curti o som! mandou bem nesta seleção e no próximo manda como foi o tim festiv*** a resenha heehhhee.flw aeah só pra copiar da g***era pois eu não vi o comerci*** do fiat punto rs
Leidy 2016-05-18 22:33:55 188.143.232.27 (0) (0) -
yag unen bodit zuilen dre tiim yum bhgui shu humuusee naad awgai chin mongonii sonirholtoi mash ih hel amtai b***iar awgai bailee shu mashinii jolooch ni minii tanidag hun bgama
ggg 2016-06-02 11:15:38 43.228.130.178 (2) (0) -
Ene Emegtei ugaasaa hunii muu uzeh gesen hun ym bish uu ? ! Zohih shiitgeleee awtsan l ym bna shte ! Mongonii sonirholtoi l ym bn
Зочин 2016-06-02 14:09:48 103.212.119.70 (1) (0) -
Mashin ch gesen hunii ed horongo! Hunii ed horongiig***iroochihood ooriigoo omoordog yasan uhamsar muutai hun be ! Iimerhuu humuus yaj nasiig barna daa
Zzzz 2016-06-02 14:11:54 103.212.119.70 (1) (0) -
Mongoliin buh eej emee nar mini bugd ene emegtei shig bish baihaa.odii 60-n nas hursen yum bol ingej hunii muu uzeh gesen sanaa baimaargui l yum ur huuhedguin bhda***uul. Bichseng ni unshihad hun chanar gej bdagui lemgen bna daa
zochin 2016-06-02 14:25:20 103.212.119.70 (1) (0) -
Uhtlee sain yum uzehgui chavgants bnada
zochin 2016-06-02 14:26:52 103.212.119.70 (1) (0) -
Uusveriig ni ooroo l tavisan bnashd shiitgelee ch avsan bhad sanaa ni amrahgui iim yum hurtel bichij baidag ooroo jaahan hun muutai bishuu. Eej emee nar mini bugd ene emgen shig bol aimaraa eooe
Зочин 2016-06-02 14:35:48 103.212.119.70 (1) (0) -
Hoorhii zugeer bj baigaad gaitai emgenii achaar heregten boltsiin bna shd
Зочин 2016-06-02 14:37:42 103.212.119.70 (4) (0) -
hudlaa zuil yarij baihaa bolmoor ym aa bodit amidr***deer bugd uur shuu dee
Зочин 2016-06-07 08:03:26 43.228.130.178 (0) (0) -
nastai hun baij jaahan hudragtai hel amaa tatmaar ym aa uiliin ur uurt ni irnee hezee negen tsagt
Зочин 2016-06-07 08:04:51 43.228.130.178 (1) (0) -
Ene m*** jolooch yu ve? Nastai hunii garaas tataj hug***dag*** chini. Neg muu Hondagiin segen deer suu asgaa l biz. Huntei adilhan Land unachisan bol yah yum bol oo muu m***
Зочин 2016-06-13 10:09:48 122.201.28.5 (0) (2) -
hen heniige hundelsen bol iim yum bolhuu gadaa garch zogsood tsainiha deejiig urugdug humuus mundag shuu
Зочин 2016-06-13 10:21:01 202.126.91.99 (0) (0) -
Яаж ч бодсон гарыг нь хугалаад байхдаа яахав дээ. энэ дээр бичсэн хүмүүс ээжгүй эмээгүй хүмүүсүү. Эх чинь та нарын төлөө цай сүүний дээжээ өргөж байхад нь хэн нэгэн орж ирчээд машин дээр сүү асгалаа гээд мөнгө нэхээд гарыг нь хугалсных нь дараа та нар ингэж хэл л дээ ээжүүддээ эмээ нартаа. Тийм ёс зүйгүй ухамсаргүй хүний биед халдчаад байхад чинь
Зочин 2016-06-13 10:29:37 139.5.218.254 (0) (2) -
mashin yu yum be zugeer l tumur shuu dee
zochin 2016-06-13 11:04:19 202.70.33.242 (0) (0) -
Арилдаггvй учраас уурлах нь аргагvй. Машингvй vр хvvхэдгvй биш л байх орчин цагийн орон сууцны ээжvvд бас цаг vеэ мэдэрч зохицож бусдын уур цухлыг баралгvй сvvгээ цацах аргаа олох хэрэгтэй. Хувцас машинаа халтартуулсан маш олон хvн харааж л байгаа гэдгийг санахад гэмгvй.
Соелтой амьдрая 2016-06-13 11:27:38 59.153.112.232 (3) (0) -
suu cacdagaa bolij shine orchind dasah heregtei
Зочин 2016-06-13 11:48:29 202.179.31.178 (0) (0) -
ХОХЬ НЬ. ДАХИАД ЦАЦВАЛ ДАХИАД
Хохь 2016-06-13 12:06:30 103.212.116.164 (0) (0) -
цай цацаж хүнд ***гаж байснаас цацаагүй байсан нь дээр шүү дээ, зарим хүмүүс ч арай хэтэрхий,
Зочин 2016-06-13 12:19:26 182.160.0.100 (0) (0) -
joohon hunleg bai l daa suu urguluu gd hunii gar hul hug***j bdag erguu dagz ve
2016 2016-06-13 14:48:29 199.40.204.245 (0) (0) -
Хэрэв үнэхээр сүү цайныхаа дээжийг өргөх гэж байгаа бол орон байрнаасаа гараад өргөмөөрсөн, залхуу зангаасаа болоод цонхоор цацах нь өргөл биш хорлол, нүгэл болж байгаагийн жишээ энэ.Тэгээд монголчууд тооноороо юм өргөөд байдаггүй шүү дээ
Зочин 2016-06-13 14:49:52 202.131.226.139 (2) (0) -
Z***uugiin zov baina, ihevchlen yuun surtei yum be! geed ha***gaa haah geed baidag shd ene soyolgui avgai nar!
Zov ZOv 2016-06-13 17:26:20 122.201.31.193 (0) (0) -
svv tsainii deej urgudug hvmvvs ***iishvv zuw ym hiisen bna ene z***uug demjii.
Зочин 2016-06-13 18:07:04 150.129.140.79 (0) (0) -
suugee gargaad l urgujihl duu. ter z***uug buruutgah bas argagui l bn shuu
mgl 2016-06-13 19:22:35 182.160.4.46 (0) (0) -
garaad l tsats l daa tgd ta nar sain saihan bodoj tsatsaj bgaa deej chin ergeed hunii uur buhimd***iig turuulj***n har energi shdee manai emee lav har z***uugaasaa gereesee garch deejee urgudug tsonhooroo tsatsaj bn gdg chin toonoos y***gaa yu bn toonooroo deejee urguduggui biz dee
Зочин 2016-06-13 19:35:11 139.5.219.176 (0) (0) -
Хүний эд хөрөнгөн дээр сүү, цай цацдаг нь маш буруу шүү. машиныг хэдээр угаалгадаг билээ дээ. Ганц нэг гадаа гарахгүй залхуурч тооноороо цацлаа өргөсөн хүмүүсээс болж жолооч нар хохирч байна шдээ.
бодол 2016-06-13 22:00:37 103.212.117.205 (1) (0) -
tsai suunii deej chini ovliin***tend hichneen hunii amind hurch baigag medehch gui ur huuhed ach zeedee buyn guij***orch orgoj bga boldo***hiis manai emee toriin mend suld tumen olon mini gej ireel monch goe orgol orgodog baisaan terendench manaihan sain ybdag gehdee manai emee gadaa garch orgoloo ordog baisan ym shuu eej emee naraa
Зочин 2016-06-14 00:34:14 202.9.42.4 (0) (0) -
Ug n ***tan nar luu orgoj z***birdag. Er n baishin sav unaa tergee bohirloj yahin boloh bilee. Manaih l lav burhandaa deejnees n orgodog
Зочин 2016-06-14 00:55:49 150.129.140.176 (0) (0) -
bolj muu emgen***
Зочин 2016-06-14 09:06:06 202.131.247.170 (0) (0) -
Хогийн бүдүүлэгүүдийн гарыг хугалахад багадана.тэр чинь хүний өмч шүү дээ хүний хувцас руу сүү цацаад бвал хэн дуртай бх блээ
Зочин 2016-06-15 08:24:44 27.123.214.113 (0) (0) -
Hunii ed hurungu shuu dee ma nai bairand ene baid*** bainga garna tegeed minii bie mashinaa graj gulsulj tavidag ...
Зочин 2016-06-19 05:36:36 139.5.217.217 (0) (0) -
mongolchuudiin tarhnii yaduur*** deed tsegtee hvrj bn uur olon emegneltei yum bid vzeh baihaa
Зочин 2016-06-29 07:53:18 77.119.128.72 (0) (0) -
Ene emgen oortoo buyn bish nugel huraaj bgaa chavgants bna daa
zochin 2016-07-09 19:48:00 59.153.115.229 (0) (0) -
Aimshgiin emgen iim eejiin huuhduud ooriig ih l zovooh bhdaa***hii ooroo iim uhamsargui bgaa yum chini
zochin 2016-07-09 19:50:18 59.153.115.229 (0) (0) -
Emgen morooroo hund gai bolchihson baina shd ene uiliin ur ni hezee negen tsagt oort ni muugaar ergej irehl baihda***hii***uul
zochin 2016-07-09 19:57:01 59.153.115.229 (0) (0) -
Зөв үйлдэл хийсэн бол үр дүн нь сайн сайхан байх байж. Гэтэл гар нь хугараад хохирчээ.
Зочин 2016-07-13 06:57:47 43.242.243.75 (0) (0) -
одооны залуус ямаа омогтой болож байгаа энэ сайн юм биш Харин бизнес хийдэг хүмүүс минь машин хамгаалах юм авчирч зарах хэрэгтэй болож дээ эсвэл шинэ санаа байна уу
Зочин 2016-07-25 21:36:30 103.10.23.110 (0) (0) -
Эмээ ээж нар минньээ гадаа гараад цай сүүнийхээ дээжийг өргөж байгаачээ энэ талаар хүүхдүүд нь хэлж өгнө үү хорвоод цөөхөн жил амьдарч байж бие хүндэлж байлдаа битгий ххэрэлдээд байцц
Зочин 2016-07-27 23:55:02 150.129.141.46 (0) (0) -
Эмээ ээж нар минньээ гадаа гараад цай сүүнийхээ дээжийг өргөж байгаачээ энэ талаар хүүхдүүд нь хэлж өгнө үү хорвоод цөөхөн жил амьдарч байж бие хүндэлж байлдаа битгий ххэрэлдээд байцц
Зочин 2016-07-27 23:55:03 150.129.141.46 (0) (0) -
Uneheer buruu. Busdiin hurungiig muuhai bolgood buyan hiilee geed yah yum be.Bi budaa urgudugf
Зочин 2016-08-03 04:56:31 103.212.116.73 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.