МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг 11 жилийн дараа хуралдуулсныг Р.Нямдорж нар ахин эсэргүүцжээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Манжийн ноёрхлын үед засаг ноёд уе улиран хошуу захирдаг байлаа. Хошуу ноёныг хэн ч суудлаас унагаж чадахгүй, хошуу захирах тамгыг авна гэдэг бүр бүтэшгүй хэрэг байсан. Гэтэл манжийн үеийн ганцаар зэгнэдэг ёсыг социализмын үед бүрэн халсан хэрнээ ардчиллын үед ахин сэргээж байгаа нь гайхалтай. Өдгөө Монголд аль нэг газрын даргаа очвол эсвэл сонгогдвол түүнийгээ өөрийн хувийн өмч мэт өмчлөх гэдэг. Шинээр залагсан дарга захирлын ганц хийдэг ажил бодддог бодол нь ахин сонгогдлох аль болох урт удаанаар даргалах явдал блсон. Үүний төлөө нарийн төлөвлөгөөтэй далайцтай ажиллагаа явуулдаг. Тухайн байгууллагийнхаа бүтцээс өөрийн өрсөлдөг нарыг шахан гаргаж тойрон хүрээлэгчид аялдан дагалдагчид нарын шатлал хүрээг бий болгоно: Олон нийтэд өөрөөс нь өөр хүн энэ алыг хийж удирдаж чадахгүй мэтээр сурталчтлдаг. Өөрөөс нь өөр хүн Хууль зүйн сайд хийж чадахгүй гэж боддог болсон архаг улстөрчийг арай гэж сонгуулиар буулгасан. Төрийн байгууллагад яаж ийгээд суудлаас нь буулгаад байдаг ол олон нийтийн гэх ТББ-д жинхэнэ бардаггүй даваа нь олон жил суусан дарга захирлыг солих болоод байна.  Дээд шүүхийн 403 дугаар тогтоолоор Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүнийг сонгох ажиллагаатай холбогдуулан, Цэцдийн зөвлөлийн гишүүдийг хуралдуулах, улмаар ээлжит бус Их эеийг хуралдуулахыг Цэцдийн зөвлөлд үүрэг болгосны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Цэцдийн зөвлөлийн гишүүдийг албадан хуралдуулсан том ажиллагааг маш их бэрхшээл саадыг давж байж хийсэн. байна. Түүх дурдахад Улсын Дээд Шүүхийн 2003 оны 7-р сарын 1-ний өдрийн 403-р тогтоолоор "Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлаар тус холбооны ээлжит бус Их эеийг 2003 оны 3 дугаар улиралд багтаан хуралдуулахыг Монголын Үндэсний Бөхийн холбооны Цэцдийн зөвлөлд үүрэг болгож шийдвэрлэсэн. Гэтэл үүнээс хойш арван хэдэн жил энэ шийдвэр хэрэгжилгүй, Цэцдийн зөвлөл нь хуралдалгүй явсаар иржээ. Үндэсний Бөхийн холбооны дүрмийн 7.8-д зааснаар Цэцдийн зөвлөл нь 67 гишүүнтэй байдаг гэнэ. Холбооны ээлжит 4-р Их эеэс сонгогдсон 46 гишүүн, 21 аймгийн Үндэсний Бөхийн холбооны тэргүүнүүдээс Цэцдийн зөвлөл бүрддэг агаад “Цэцдийн зөвлөл гишүүдийнхээ дийлэнх олонхийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж шийдвэр гаргана” гэж заасан. Энэ заалтын дагуу Цэцдийн зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи нь нийт гишүүдийн 66,66 хувь буюу 45 гишүүн хуралд оролцож байж ирцийн хувьд хүчин төгөлдөр болох ёстой гэнэ. Ийнхүү шийдвэр биелүүлэхийнхэн маш хэцүү маш их хэл амтай ажлыг хийж гүйцэтгэсэн гэнэ. Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнийг Монгол Улсын бүхий л аймаг, сумдын нутгаас цуглуулан хуралдуулах нь ихээхэн хүндрэлтэй байсан ч  шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийн тулд 21 аймгийн үндэсний бөхийн холбооны удирдлага болон Цэцдийн зөвлөлийн бүх гишүүдийн хаяг, утсыг олж хүн тус бүрд зарлан дуудах хуудсыг шийдвэр гүйцэтгэгч нараар хүргүүлж цуглуулан хуралдааныг хийлгэсэн. Хотод байдаг хэдийг нь өөрсдийн машинаараа очиж аван хуралд нь суулгасан. Өдгөө хууль бус хурал болсон хэмээн эсэргүүцээд байгаа МҮБХ-ны  дэд тэргүүн Данзан ч өөрөө хуралдаанд хүрэлцэн ирж бүртгүүлэн гарын үсгээ зурсан байжээ. Цэцдийн зөвлөлийн зарим гишүүд болон МҮБХ-ны одоогийн удирдлагууд хуралдааныг хийлгэхгүй аль болох саад болж хуралдаанд ирэхгүй байсан ч ихэнхи гишүүд нь хуралдахыг дэмжиж  хууль ёсны хүсэлт, шаардлага гаргаж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хийлгэсэн хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 44 гишүүн оролцож ирцийн бүртгэлд гарын үсэг зуран баталгаажуулсан тул хурлыг дийлэнх олонхи бүрдсэн гэж үзэж хуралдааныг хийлгэсэн гэнэ. 67 гишүүнээс нэр бүхий дөрвөн гишүүн нас барсан тул  одоо амьд сэрүүн байгаа 63 гишүүний дийлэнх олонхи болох 44 гишүүнтэй хуралдуулсан ирцийг 69.8 хувьд хүргэжээ. Хуралдааны явцад Цэцдийн зөвлөлийн гишүүн З.Ойдов хоцорч ирснийг оролцогч гишүүдээс санал авснаар түүнийг танхимд оруулан ирцэнд тооцжээ. Сүхбаатар аймгийн үндэсний бөхийн холбоог төлөөлж оролцсон Т.Агваандорж гэгчид төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй гэх тус холбооны тэргүүн Ц.Хүрэлбаатараас ирүүлсэн тайлбартай холбогдуулан түүнийг хасч тооцон эцсийн байдлаар 43 гишүүн оролцсон гэнэ.  Гэтэл энэ хурлыг Р.Нямдорж тэргүүтэй одоогийн удирдлага хууль бус хэмээн эсэргүүцсээр байна. Тэдний үзэж байгаагаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хийлгэсэн хуралд Их эеэс сонгогдсон 46 гишүүнээс нэр бүхий 24 гишүүн, аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн 10 хүн, Цэцдийн зөвлөлийн гишүүн бус таван хүнийг оролцуулан нийт 39 хүнийг цуглуулаад Цэцдийн зөвлөлийн гишүүдийн ирц бүрдсэн гэж үзэн хурлыг хуралдуулсан нь МҮБХ-ны дүрмийг ноцтой зөрчсөн хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ.  Хурал болсоны дараахан шийдвэр гүйцэтгэлийн “хууль бус” ажиллагааны тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгч болон албаны дарга нарт нь гомдол гаргасан боловч хүлээж аваагүй аж. Р.Нямдорж нар  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан цуглуулж хуралд оролцуулсан хүний тоо 44 биш 39 хүн хэмээн маргасаар байна. Мөн тэрхүү болох нь 39 хүний дотор Цэцдийн зөвлөлийн гишүүн бус таван хүн, түүнээс гадна МҮБХ-ны тэргүүлэгчдийн тогтоолыг зөрчин өөрсдийгөө аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн гэж бүртгүүлэн хуралд оролцсон гурван хүн байгаа бөгөөд тэднийг ирцээс хасаж тооцох учиртай гэнэ. Хэрвээ тэднийг хасвал шийдвэр гүйцэтгэхийхний хийлгэсэн хуралд Цэцдийн зөвлөлийн 31 гишүүн биеэр оролцож ирц 46.27 хувь боолж буурах тул хурал хүчин төгөлдөр бус болж таарчээ. Гэтэл “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Цэцдийн зөвлөлийн гишүүдийн ирц 66.66 хувьд хүрээгүй байхад ирц хүрсэн мэтээр мэдэгдэж хурал хийх зөвшөөрөл олгосон нь төрийн бус байгууллагын дүрмийг үл тоомсорлон, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцсон, хэт нэг талыг барьсан хууль бус ажиллагаа болсон гэж үзэж байна” хэмээн гомдол мэдүүлээд “Холбооны дүрмийн 7.11-д заасныг ноцтой зөрчин хуралд биеэр байгаагүй гишүүдийг байсан мэтээр ирцэд тооцсон тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас  явуулсан “Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан” ажиллагаа, Цэцдийн зөвлөлийн хурал гэгчийг хүчингүй болгож өгнө үү гэжээ” хэмээн шүүхээр ахин зарга үүсгэжээ. Өдгөө  гол маргаан "Цэцдийн зөвлөлийн гишүүн бус таван хүн оролцсон" гэдэг болоод байна. Гэтэл нэр бүхий таван аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн нар ажил төрлийн шалтгаанаар тухайнөдөр хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлсэн байжээ. Үүнд  Дархан-Уул аймгийн Бөхийн холбооны тэргүүн Батхуяг нь А.Мөнхсүхийг, Булган аймгийн Үндэсний Бөхийн холбооны тэргүүн А.Ганболд нь Н.Түвшинбаярыг, Баянхонгор аймгийн Үндэсний Бөхийн холбооны тэргүүн Мөнхсайхан нь ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гомбыг, Завхан аймгийн Үндэсний Бөхийн холбооны тэргүүн Д.Энх-Амгалан нь Ш.Баярмагнайг, Баян-Өлгий аймгийн Үндэсний Бөхийн холбооны тэргүүн Т.Макей нь А.Болатыг тус тус өөрийн нэрийн өмнөөс хуралдаанд оролцуулахаар итгэмжлэл ирүүлсэн аж. МонголынҮндэсний Бөхийн холбооны дүрэмд Монгол бөхийн үйл хэргийг засаг захиргааны нэгж дээр биечлэн удирддаг байх шаардлагын үүднээс сум, аймгийн Үндэсний бөхийн холбооны дарга, тэргүүлэгчдийг тухайн орон нутагтаа байнга оршин суудаг иргэдийн дундаас сонгон ажиллуулдаг байхаар журамласан. Гэтэл Дундговийн Н.Соёмбо, Хэнтийн М.Хүдэрбаатар, Хөвсгөлийн Г.Эрдэнэбаяр нар нь иргэний бүртгэл мэдээллийн тодорхойлолтоор Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг нь тогтоогдсон гэнэ. Түүнээс гадна  Н.Соёмбыг Дундговь аймгийн, М.Хүдэрбаатарыг Хэнтий аймгийн, Г.Эрдэнэбаярыг Хөвсгөл аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгосон гэх ямар ч нотлох баримт байхгүй гэж маргажээ. Харин Нийслэлийн шийдвэр гүцэтгэлийнхэн Н.Соёмбо, М.Хүдэрбаатар, Г.Эрдэнэбаяр нар нь Дундговь, Хэнтий, Хөвсгөл аймгуудын Үндэсний бөхийн холбооны тэргүүн болохыг үгүйсгэх баримт байхгүй, шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлсний дараа ч гарч ирээгүй гэж баталжээ. Мөн Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлын 2010 оны 02 тоот тогтоолд орон нутгийн Үндэсний бөхийн холбоог шуурхай удирдлагаар хангах, бөхийн үйл хэргийг засаг захиргааны нэгж дээр биечлэн удирдах шаардлагаар тухайн орон нутагт байнга оршин суудаг иргэдээс аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгон ажиллуулахаар журамласан ч нэр бүхий гишүүд Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг зэрэг нь тэднийг тухайн аймгуудын Үндэсний бөхийн холбооны тэргүүн бус гэж үзэх үндэслэл болохгүй хэмээн няцаажээ. Бас нэг сонирхолтой явдал нь МҮБХ-ноос Улсын Дээд шүүхийн 403-р тогтоолыг биелүүлэх зорилгоор 2006, 2010 онуудад Цэцдийн зөвлөлийн гишүүдийг хуралдуулан шийдвэр гаргаж байсан боловч Ц.Дуламсүрэн, Ж.Ганболд нар нь шүүхэд хандан хүчингүй болгон шийдвэрлүүлж байсан. 

 

NUUTS.mn

 
Нийтэлсэн: 2016-05-06 13:18:20

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    “mettere in dubbio la profession***ità degli ***tri. Cosa che io nei vostri confronti non mi permetterei mai di fare. Vi posso pensare degli sfigatelli ma non dei beneficiari di lauree reg***ate perchè so quanta fatica costano gli st#u1.&u822i;Qdindi sfigatello e/o segaiolo si può dire,ma guai a mettere in dubbio la profession***ità ***trui.Ma la “gente” ci è o ci fa….:-D

    Aslan 2016-05-18 22:04:50     188.143.232.27          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.