Сонгино хайрхан дүүрэгт УИХ-д Ардчилсан намаас нэр дэвшигчид тодорлоо. Аварга гахайчин, оффшорчин, нүүрсчин хочит арвин баялаг намтартай нөхөд энэ удаа тодорчээ. "Бенз" Л.Эрдэнэчимэг намын хорооноосоо дэмжлэг авч чадалгүй тойроггүй хоцорсон хурал халуухан өндөрлөж, нэр дэвших эрхээ авсан 5 малийтал инээж байгаад патиараа татуулсан харагдах юм. Эдэн дундаас ичих булчирхайгүй инээн зогсох Кёкшюүзан Д.Батбаярыг онцолж хэдэн үсэг тэрлэхээр шийдлээ.
2008 оны УИХ-ын сонгуулиар хамгийн өвөрмөц реклам хийж, хамгийн олон хүнийг уяраасан хүн бол монголсумочдын анхдагч Кёкшюүзан Д.Батбаяр. Тэрбээр балчир охиныг ашиглаж, өөрийгөө “Ухаантайхөөрхөн ах шүү” хэмээн рекламдсаар сонгогдсон. Бас болоогүй "Сонгинохайрхан дүүргээс 20,000 залуугЯпонд өндөр цалинтай ажилд явуулна. Хөөрхий муусайн монголчууд мөнгө олохын зэрэгцээхөрөнгөтэй баян орныг үзээд ирэг” хэмээн амлаж байлаа. Тэр ч бүү хэл “Японы Ерөнхий сайд чинь миний ганц найз. Би улс төрд гарахгүй ч байсан хамаагүй найздаа хэлээд залуучуудыг гадаададявуулаад өгчихнө” гэсэн түүний амлалт ажилгүйдэл ихтэй, амьдрал дорой Сонгинохайрханчуудынмагнайг тэнийлгэж, мань эр ч хангалттай санал авсан. Тэгсэн Сонгинохайрханчуудын итгэлийг аван УИХ-ын зөөлөн сэнтийд заларч чадсан мань эр яасан байх нь уу, мурьсан байх нь. Гадаад явж, байр машинтай болж, амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй залуучууд, үрхүүхдээ хил даваад мөнгө төгрөг олж ирээд гайгүй шиг амьдраасай гэж бурхандаа мөргөх нь халагсуугаа хэдэн хөгшчүүдийг Д.Батбаяр гишүүн зад хулхидсан шүү дээ үнэндээ.

Дараа нь яасан билээ энэ хүн???
2008 оны сонгуулиар СХД-ийнхэнийг булт олноор нь хуурч чадсан Д.Батбаяр тойргоо сольж эцэг эхийнхээ уугуул нутаг болох Ховдоос нэр дэвшээд унасан түүхтэй. Ажилсаг хичээнгүй Ховдынхон Кекшюүзаны худал үгэнд юу гэж л хууртахав дээ.
Ерөнхий сайдын зөвлөх нэртэй ч 4 жил лааз өшиглөсөн Д.Батбаяр энэ удаа гэнэн итгэмтгий СХД-ийнхэнийг дахин молиго үмхүүлэхээр ирсэн нь энэ. Энэ удаа юу гэж үлгэр зохиох бол...
Ээ дээ Сонгинохайрханчууд минь сайн л бодож тунгааж сонголтоо хийгээрэй дээ.
WORD.MN Б.БАЯР
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ