Шөнөжин унтахгүй байх

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Ажил төрөл, шалгалт шүүлгээс болоод шөнөжин юм хийх шаардлага гарсан уу? Тэгвал танд шөнөжин унтахгүй байх 10 аргыг зааж өгөе.

1. Гаатай бохь Гаатай бохь зажлаарай. Хамгийн гол нь сэнгэнэсэн гаа биш харин зажлах хөдөлгөөн юм. Ингэснээр таны тархи илүү сэргэг байх болно. Бохь нь хоол шингээхээс гадна таныг шөнөжин сэрүүн байлгах инсулинийг ялгаруулдаг юм байна. Шөнөжин унтахгүй байх 10 арга 1

2. Сэрүүн агаар Цонхоо онгойлгоод өрөөгөө агааржуул. Агааржуулагч эсвэл сэнс ажиллуулаарай. Халуун дулаан агаар танд лазантсан, ядарсан мэдрэмжийг төрүүлэх болно. Хүйтэн агаар тархийг сэргэг байлгаж дулаанаа хадгалахын тулд бие махбодийг ажиллуулж эрхтнүүдийн зөв үйл ажиллагааг дэмжинэ. Шөнөжин унтахгүй байх 10 арга 2

3. Биеийн тамир Үсрээд, суугаад, хоёр удаа суниагаад үз дээ. 20-30 минутын зайтай ямар ч дасгал цусны эргэлтийг сайжруулж, эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөнө. Улмаар бие махбодид нэмэлт энерги өгнө. Хамгийн сайн сонголт бол богино зайд алхах юм. Судалгаагаар 15 минут алхахад 2 цаг ажиллах эрч хүчтэй болдог гэж тогтоожээ. Шөнөжин унтахгүй байх 10 арга 3

4. Угаалга Бугуйгаа хүйтэн усаар шавш. Энэ арга нь биеийг амархан хөргөдөг. Мөн энэ аргыг зуны халуун өдөр болон өндөр халуунтай үед хэрэглэвэл тохиромжтой юм. Шөнөжин унтахгүй байх 10 арга 4

5. Өлсөх Хоол бүү ид. Хүний бие хоолыг шингээхэд маш их энерги зарцуулдаг, иймээс хүнд хоол идсэний дараа бие суларч нойр хүрэх мэдрэмж төрдөг. Тиймээс багахан хэмжээний өлсгөлөн таны нойрыг сэргээх болно. Шөнөжин унтахгүй байх 10 арга 5

6. Дуу Ядаргаатай, хурдан дууг аяархан сонсоорой. Энэ нь тархины олон хэсгийг эрчимтэй ажиллуулж хүчтэй сэтгэл хөдлөл төрүүлнэ. Хэрэв боломж байвал дуул эсвэл бүр хэмнэлд нь тааруулж толгойгоо ч хөдөлгөж болно. Уянгалаг эсвэл танил дуу тохиромжгүй шүү. Ямар нэг хэмнэлтэй, гэхдээ чихэнд таагүй дуу байх хэрэгтэй. Энэ нь сэтгэлийг ихээр хөдөлгөх болно. Дууны үгийг сонсоход хэцүү байхаар чимээг нь тааруулаарай. Ингэснээр тархи төвлөрч илүү сайн ажиллах болно. Шөнөжин унтахгүй байх 10 арга 6

7. Гэрэлтүүлэг Тод гэрэлтэй газар ажлаа хий. Хамгийн зөв сонголт бол гадаа гарах, мэдээж хэрэг хэрэв орой болсон бол биологийн цагаа хуурч болно шүү. Гэрийнхээ бүх гэрлийг асаа. Учир юунд байна вэ гэвэл, хүний биеийн хоногийн хэмнэлд эргэн тойрны гэрэл ихээр нөлөөлдөг. Эргэн тойрны гэрэл багасвал унтах болсон байна гэсэн дохио таны тархинд очдог байна. Шөнөжин унтахгүй байх 10 арга 7

8. Массаж Зулай, шилэн хүзүү, чихний гэдэс, эрхий болон долоовор хурууны голын цэг, өвдөгний доод хэсгээр массаж хийж өгөөрэй. Эдгээр цэгүүд нь ядаргааг тайлахаас гадна цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Шөнөжин унтахгүй байх 10 арга 8

9. Тухгүй байдал Хатуу сандал дээр суу. Багахан хэмжээний тухгүй байдал таны нойрыг амархан сэргээнэ. Хэрэв буйдан эсвэл орон дээр ажиллавал та шууд л унтаад өгөх болно, учир нь тэд үнэхээр тухтай, тохилог шүү дээ. Шөнөжин унтахгүй байх 10 арга 9

10. Кофе болон нойр Кофе уугаад 15 минут унтаарай. Энэ 2 арга гайхалтай үр дүн үзүүлэх болно. Кофейний үйлчилгээ 20 минутын дараанаас эхэлдэг. Үүнд цай, кофе, шоколад орно. Тэр болтол та эрч хүчээ сэлбэн унтах боломжтой. Хамгийн гол нь өнгөц нойрны үед сэрүүлэг тавьж 30 минут унтахгүй байх гэж хичээх хэрэгтэй шүү. Хүн хэрэв хагас цаг унтах л юм бол гүн нойронд шилждэг.
 

Нийтэлсэн: 2016-06-06 13:53:57

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.