Хөхний хэлбэрийг алдагдуулдаг топ 6 шалтгаан

Үнэлэх
(0 үнэлгээ)

Бүсгүйчүүд бид хөөрхий хөхөө хэлбэрээ алдан, сунаж унжих вий гэж их санаа зовдог шүү дээ. Харин үүнийг шийдэхэд тийм ч хэцүү биш бололтой шүү! Өдөр бүр хөхөндөө багахан санаа тавихад л шийдэгдэх юм байна. Хамгийн гол нь доорх 6 зүйлийг анхааралдаа ав. Буруу зуршлаа засаж өдөр бүр хөхөө арчилж байж л хөх хэлбэрээ алдахгүй сайхнаараа байх болно.

Мөн доорх 6 –аас өөр шалтгаанаас болж чиний хөх унжсан байхыг үгүйсгэхгүй. Аль хэдийнэ хэлбэрээ алдчихсан хөхтэй бүсгүйчүүд маань доорх дасгалуудыг өдөр бүр тогтмол гурван сар хийгээд нэг үзээрэй! Яг гурван сар! Мөн дээр дурдсан нэмэлт арчилгаануудыг мартаж болохгүй шүү! Сайхан хөхтэй байх чинь бас л нэг эмэгтэй хүний өөртөө итгэх итгэл шүү дээ! Дасгалаасаа бүү төвөгшөөгөөрэй! Чи үнэхээр л хүсэж байгаа бол түрхэн зуурын залхуурал, үл ойшоолт бол юу ч биш. Гурван сарын дараах үр дүн л чамайг жинхэнээсээ юу хүсээд байсныг чинь ойлгуулах болно.

Харин хараахан хүүхэд төрүүлээгүй, хөх чинь сэргэр хэвээр байгаа бүсгүйчүүд үрчлээнээс сэргийлдэг шиг л хөхөө одооноос арчилж эхлэхгүй бол болохгүй. Өөрөө өөртөө цаг гаргаж, хөхний суналт, өөхлөлт, арьсны сулрал зэргийг өнгөцхөн байгаа дээр нь арчилж авахгүй бол цаг хугацаа хоромхон зуурт л бидний гоо сайхан, залуу насыг аваад одно шүү.

1. Чи жүржийн шүүс уудаггүй
Энэ их чухал зүйл шүү бүсгүйчүүд ээ! Жүржийн шүүс өвлийн улиралд дархлаа тогтоож ханиад томуунаас сэргийлэхээс гадна хөхний хэлбэрийг хадгалж байдаг коллагенд С,В амин дэмээр дэмжлэг үзүүлдэг гэнэ. Тэгэхээр одооноос эхлээд нэг аяга жүржийн шүүсийг өглөө бүр ууж өөрийнхөө хөхний арьс болон эдийн бүрхүүлд С В амин дэмийг бэлэглээрэй. Нэг ширхэг жүржийг өглөөний цайндаа амтархан идээд гарахад л болно. Учир нь одоо үед цэвэр жүржийн шүүсийг будагтай шар өнгийн ундаанаас ялгахад их л хэцүү болсон шүү дээ. Тиймээс цэвэр жимсийг нь хэрэглээрэй!
2. Чипс, чихэр, нарийн боов гэх мэт зүйлс чиний байнгын хэрэглээ
Түргэн хоол болон таргалуулдаг хүнсэнд асуудал их бий шүү хонгор минь. Цагаан гурил зөвхөн бэлхүүсийг л таргалуулдаг гэж боддог бол хөхний хэлбэрийг ч мөн алдагдуулж байдаг. 30 - 40 нас гэхэд л чиний хөхний толгойноос авахуулаад хөхний тойрог хүртэл хэмжээгээ алдаж, унжиж эхлэнэ. Шалтгаан нь эдгээр таргалуулдаг хүнс чиний бэлхүүс эсвэл гуя, өгзөг зэрэгт шууд очдоггүй. Эдгээр хүнс хамгийн түрүүнд хөхний хэсэгт хэрэгцээгүй өөх тосныхоо ихэнхийг үлдээгээд цааш явдагт л асуудал байгаа юм даа. Нас ахиж жин нэмэх тусам хөх томорч хэлбэргүй унжсан урт болдог шалтгаан нь энэ юм шүү дээ. Мөн хөхөндөө сүү оруулах нэрийдлээр маш ихээр цагаан гурилан бүтээгдэхүүн идэх нь буруу. Цагаан гурилын найрлагагүй хэрнээ хөхний сүүг нэмэгдүүлдэг бүтээгдэхүүн зөндөө бий шүү.
3. Чи хэтэрхий их турах гэж шунадаг
Мэдээж эмэгтэй хүн бүр эрүүл жинтэй байхыг хүснэ. Гэхдээ зохистой хэмжээндээ хүрээд л зогсож сурах хэрэгтэй. Хэтэрхий туранхай байх нь чамайг огтхон ч сайхан харагдуулахгүй. Харин ч хөхөнд чинь байдаг өөх хайлж, булчин агшиж, коллагенууд нурж арьс л үлдэнэ. Хэрвээ дасгал хийлгүй зүгээр л хоол сойлт, эмийн бүтээгдэхүүнээр турж байгаа бол бүр ч буруугаар эргэж арьс гэмтэж доош унжих магадлал өндөр. Тиймээс найз минь, эрүүл жиндээ хүрчихсэн л бол дасгал хийж биеэ чангал. Цааш ахин бүү шуна.
4. Тамхи татдаг л гэж битгий хэлээрэй дээ!
Сэтгэл санааны хямрал, тайвшрал, уур уцаараа гадагшлуулах зуршил болсон үйлдэл, сайхан мэдрэмж, мансуурал... Өөр юу ч байж болох юм. Гэхдээ миний мэдэхээр хамгийн бүр хамгийн муу тайвшрах арга бол архи, тамхи. Тэр тусмаа бүсгүй минь чамд энэ зүйл хэзээ ч нэмэр болохгүй. Өнгөн дээрээ сайн найз шиг өөрөөрөө таашаал өгөх ч сайн авч үзэх юм бол тэр чиний уушигнаас чинь илүүтэйгээр хөхөнд чинь хамаг хороо шахаж байдаг. Тамхи татдаг эмэгтэйчүүдийн 70 хувь нь арьсны гэмтэлтэй, хөхний эргэн тойрны эд эсийн үхжилт болж, хөхний булчин агшсан байдаг. Магадгүй залуу насны халхавчин дор харагдахгүй байж мэдэх ч гэлээ 40 насыг давав уу, үгүй юу хөх унжиж, арьс нь хуурайшч, өнгөө алдан, бүр хар бор өнгийн тууралт ч гарах нь бий. Хонгор минь дээ, яагаад тамхи гэж..?
5. Иллэг болон чийгшүүлэлтэд анхаардаггүй
Ялангуяа хөхүүл ээжүүд тогтмол хөхөө чийгшүүлж иллэг хийж байх хэрэгтэй. Манай эмэгтэйчүүдийн нэг буруу ойлголт бол жилдээ эсвэл сардаа нэг хөхөндөө иллэг хийж бага зэрэг чийгшүүлэлт өгчихөөд л хэтэрхий их үр дүн хүлээгээд байдаг явдал юм. Ядаж өдөрт арван минутыг тогтмол хөхөндөө зориулж бай. Сайн чанарын чийгшүүлэгчтэй, арьс чангалах үйлчилгээтэй тос хэрэглэх нь хөхний суналтыг удаашруулах нөлөөтэй. Хамгийн багадаа тав болоод зургаан сарын дараагаас л чийгшүүлэлтийн үр дүн мэдэгдэх учраас яарч адгах хэрэггүй шүү. Яарвал яадаг билээ? ямар ч үр дүнгүй бас сайхан хөхгүй хоцорно.
6. Чи фитнессийн зааланд оччихоод хэтэрхий их гүйдэг
Мэдээж гүйх гэдэг бол сайн зүйл. Гэхдээ фитнессийн зааланд өөр маш олон дасгалын төхөөрөмж бий. Чамд л гэж зөвлөхөд аль болох бага хугацаанд эрчимтэй дасгал хийж бас хөнгөн үсэрч гүйж сурах хэрэгтэй. Учир нь удаан хугацааны гүйлтээс болж хөх сунах тохиолдол бий. Угаас хэтэрхий хүчтэй бас удаанаар дээш доош савлаад байхад яаж сайн байх вэ дээ. Гэхдээ бүү санаа зов, энэ тийм ч том асуудал биш. Чи гүйлтээр хичээллэх дуртай бол давхар усан санд явж, цээжний дасгалуудыг тогтмол сайн хийхэд л болно.

Нийтэлсэн: 2016-06-07 21:42:15

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.