Жанет Жексон хэрхэн 30 кг хаясан нь

Үнэлэх
(0 үнэлгээ)

Жанет Жексоныг 6 жилийн өмнө туранхай гэж хэлэхээргүй байсан бол одоо тэр гоолигоороо загвар өмсөгчидтэй өрсөлдөхөөр болсон. Тэр яаж бараг 2 дахин турж, дараа нь жингээ хэрхэн барьж байна вэ?
Том биетэй, бандгар хүн бүр “добрый” хэмээх бодлыг Жанет өрөөсгөл гэж үздэг ба бүхэл амьдралынхаа турш илүүдэл жинтэйгээ тэмцэж ирсэн. Дуучин маань турах хүртлээ 80 кг жинтэй байсан бөгөөд “нутри систем” гэх хоолны дэглэмний ачаар 30 кг хаясан юм. 6 жилийн өмнө 45 настай Жанет 82 кг жинтэй байсныг үнэндээ төсөөлөхөд ч бэрх. 2011 оноос дуучин маань “нутри систем” хоолны дэглэмийг баримталж  эхэлсэн. Энэ бол тухайн хүндээ тусгайлан боловсруулсан хоолны дэглэм бөгөөд өдөр бүрийн өглөөний цай, өдрийн хоол, амттан, оройн зоогийг интернетээр захиалдаг ба ингэж цаанаасаа бэлдэж савласан хоолыг дан эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хийдэг аж. Энэ хоолны дэглэмний гол давуу тал нь дуртай хоолоо идэж болдогт байгаа юм. Жанет өөрийн дуртай амттанаа (дуучин маань нарийн боов хараад авахгүй байж чаддаггүй нэгэн) бүсэлхийний хэмжээ нэмэгдэх вий гэж айж эмээлгүйгээр иддэг гэнэ. Онцлого нь тэрээр амттанаа хязгаарласан хэмжээгээр хүртдэг бөгөөд хэмжээнээсээ хэтэртэл идэх ч боломж байхгүй, учир нь энэ интернетээр захиалдаг хоолыг урьдчилан савласан байдаг ба тэнд ямар ч илүүдэл зүйл байдаггүй аж.
“Жин хасах гэдэг нь чухамхүү их төвөгтэй асуудал гэдгийг би сайн мэднэ, хүүхнүүд бид жингээ хасаж чаддаг боловч төгс жингээ удаан хугацаагаар барих нь хамгийн хэцүү. Энэ л асуудлыг шийдвэрлэхэд “нутри систем” тусладаг” гэж дуучин маань бодлоо хуваалцсан байна. Одоо Жанет “нутри систем”-ын сурталчилгааны ажиллагаанд оролцож энэ турах аргыг олон нийтэд нэвтрүүлж байгаа. Тэрээр “Жинхэнэ чи: хэрхэн өөрийгөө олох, өөрийгөө хайрлах тухай” номондоо турсан туршлага болон өөрийн тухай бусад түүхүүдээ бичсэн гэнэ. Энэ номондоо Жанет  хоолны дэглэмийн хажуугаар биеийн тамираар зайлшгүй хичээллэх  хэрэгтэйг дурьдан, өөрөө тогтмол дасгал хийж, өглөө бүр хөнгөн гүйлт хийдгээ бичжээ.

Нийтэлсэн: 2016-06-09 12:00:47

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.