Алдартай бүсгүйчүүдийн гоо сайхны нууц

Үнэлэх
(0 үнэлгээ)

Эмэгтэй хүний төгс гоо сайхны илэрхийлэл бол яалтчгүй биедээ таарсан сайхан хөх билээ. Гэвч том хөхийг илүү таашаадаг болсон өнөө үед, чадварлаг эмч нарын тусламжтайгаар ямарч жижигхэн хөхийг  хормын дотор л төрөлхийн мэт өөгүй сайхан болгочихдог болжээ. Ингээд төрөлхийн мэт харагдах сайхан хөхтэй одуудыг танилцуулж байна.
Алдартай бүсгүйчүүдийн гоо сайхны нууц
1. Жессика Симпсон (Jessica Simpson)
Америкийн алдарт дуучин Жессика Симпсонг танихгүй хүн ховор биз ээ. Тэрээр дуу дуулахаас гадна дууны үг бичих, шоу нэвтрүүлэг хөтлөх, кинонд тоглох гээд олон талаар өөрийгөө хөгжүүлж байгаа хөдөлмөрч бүсгүй юм.

2. Кармен Электра (Carmen Electra)
Алдарт “Playboy” сэтгүүлийн моделоос амжилтын карьераа эхэлж байсан загвар өмсөгч, жүжигчин Кармен Электра нь пластик мэс засалд орж төрөлхийн мэт том сайхан хөхтэй болжээ. Тэрээр өмнө нь 32B размерийн хөхөвч зүүдэг байсан бол хагалгааны дараа  DD хэмжээ рүү шилжсэн гэдэг.

3. Кристина Хендрикс (Christina Hendricks)
Олон ангит телевизийн цуврал  болох "Mad Men" киногоороо олонд танигдсан жүжигчин бүсгүй мөн л хөхний хагалгаанд орж байжээ. Тэрээр 6 удаа "Эмми"-гийн  хамгийн дур булаам бүсгүйгээр нэр дэвшиж байжээ.

4. Кейт Уинслет (Kate Winslet)
Жүжигчин Кейт Уинслет  химийн гаралтай бүтээгдэхүүн, ботокс , гоо сайхны хагалгаа зэргийг хэзээд үгүйсгэсээр ирсэн. Тэрээр төрөлхийн гоо сайхнаа тордож, арчлахыг бусад эмэгтэйчүүдэд уриалдаг билээ. Гэсэн ч тэрээр хөхөндөө сэтгэл дундуур байсан бололтой... Эсвэл түүний хөх нэг шөнийн дотор ургачихаагүй л байлтай.

5. Келли Брук (Kelly Brook)
Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэг, жүжигчин, модель Келли Брук нь дэлхийн хамгийн алдартай загварын агентлаг, сэтгүүлүүдтэй хамтарч ажилладаг. Хэн ч түүнийг хөхөндөө мэс засал хийлгэсэн гэдэгт итгэхгүй дээ.

6. Кэт Деннингз (Kate Dennings)
Жүжигчин Кэт Деннингз нь "2 broke girls", "Sex and the City" гэх мэт телевизийн цуврал киногоороо олонд танигдсан. Түүнчлэн "Big Momma's House 2", "Thor" зэрэг уран сайхны кинонуудад тоглосон тэрбээр хиймэл хөх хийлгэсэн ч, төрөлхийн мэт харагддаг нь үнэхээр гайхалтай.

7. Скарлетт Йоханссон (Scarlett Johansson)
Хүмүүсийн хамгийн ихээр таашаадаг авьяаслаг жүжигчдын нэг Скарлетт Йоханссон-ийг "Luсy" киногоор нь та бид сайн мэднэ. Тэрээр "Esquire" сэтгүүлийн хамгийн дур булаам бүсгүйгээр хоёр ч удаа шалгарч байсан юм. Хүмүүс түүний хөхийг хиймэл гэдгийг төдийлөн мэддэггүй байх. Харин бид танд түүний нууцыг задалж орхилоо...

8. Мариан Кэри (Mariah Carey)
Поп хөгжмийн хатан хаан Мариан Кэри хамгийн эрэлттэй сайхан бүсгүйчүүдийн тоонд ордог. Тэрээр эрчүүдийн харааг булаах төрөлхийн мэт сайхан хөхтэй юм.

9. Кэти Перри (Katy Perry)
"I Kissed a Girl", "Roar","ET" зэрэг дуулсан дуу бүр нь хит болдог алдартай дуучин Кэти Перри нь "Maxim", "GQ", "Vice" зэрэг алдартай сатгүүлүүдийн нүүрийг чимэж байсан. Ихэнх шүтэн бишрэгчид нь түүнийг төрөлхийн том хөхтэй гэж боддог байх. Гэвч тэр өөрөө нэгэн ярилцлагадаа энэ тухайгаа санаандгүй ам алдсан юм.

10. Женнифер Лав Хьюитт (Jennifer Love Hewitt)
Өсвөр насандаа л од болох гараагаа эхэлж байсан өхөөрдөм, дур булаам жүжигчин бүсгүйг хөхний хагалгаанд орж байсан гэдэгт хэн ч итгэхгүй дээ. Учир нь түүний хөх үнэхээр төрөлхийн мэт сайхан харагддаг нь нууц биш юм.

11. Кристина Агилера (Christina Aguilera)
"Grammy awards"-ийн 5 удаагийн эзэн поп дуучин Кристина Агилера мөн л энэхүү жагсаалтанд багтаж байна.

12. Сальма Хайек (Salma Hayek)
Тэр бол яахын аргагүй Холивуудын халуухан бүсгүйчүүдийн нэг билээ. Тэрээр өөрийгөө пластик мэс заслын эсрэг байр суурьтай хэмээн хэлж байсан ч жижигхэн хэмжээтэй хөх нь яавч нэг шөнийн дотор “ургаагүй” нь лавтай.

13. Ники Минаж (Nicki Minaj)
Этгээд сонин төрх, дуулалтаараа үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа дуучин бүсгүй дан хөх гэлтгүй хэд хэдэн мэс заслыг хийлгэснийг түүний бүр залуугийн зурагнаас харж болно.

14. Холли Берри (Halle Berry)
"Cat Woman" кинонд авхаалж самбаа, овжин зальтай муурын шинжийг агуулсан эмэгтэйн дүрийг чадварлаг гаргасан түүнийг энэ киногоор нь хүмүүс андахгүй бизээ. Оскарын шагналт, тачаангуй бүсгүйн нууц нь түүний хөх гэж хэн мэдэх билээ.

15. Амбер Рөуз (Amber Rose)
Реппер Wiz Khalifa-ийн экс эхнэр, жүжигчин, загвар өмсөгч бүсгүй одоогоос 15 жилийн өмнө амжилтынхаа карьерыг тайчигч бүсгүйн амьдралаас эхэлж байжээ. Тэрээр мөн л хөхний хагалгаанд орж байсан юм байна.

16. Жесси Жеймс Декер (Jesse James Decker)
Америкийн "country" дуучин Жесси Жеймс Декер Итали улсад төржээ. Тэрээр хүүхэд хүүхэд байхаасаа л дуулах дуртай охин байжээ. Хүсэл сонирхлынхоо дагуу дууны тэмцээнд орж түрүүлсэн нь түүний амжилтын гараа байсан гэхэд болно.

17. Тайра Бэнкс (Tyra Banks)
Загвар өмсөгч, продюсер, шоу нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүй нь анхны өнгөт арьст махлаг моделуудын нэг юм. Түүний зураг олон ч сэтгүүлүүдийн нүүрэнд гарч байжээ. Харин хүмүүс түүний хөхийг хиймэл гэдгийг төдийлөн мэддэггүй ажээ.

18. Мэган Гуд (Meagan Good)
Жүжигчин Мэган Гуд жүжигчин болох гараагаа 4 наснаасаа эхэлжээ. Гэсэн хэдий ч түүний жинхэнэ амжилт 2011 оны телевизийн шоу байв. Барбадос гаралтай энэхүү сайхан бүсгүй ч гэсэн пластик мэс засалтай "нөхөрлөөд" амжжээ.

19. Ким Кардашьян (Kim Kardashian)
Реалити шоуны  од  Ким Кардашяныг мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүний элсэн цаг шиг бие галбир олон эмэгтэйчүүдийн мөрөөдөл гэвэл хилсдэхгүй. Түүний бие галбирын нэгээхэн хэсэг нь пластик мэс заслын үр дүн гэнэ.

20. Женнифер Лопез (Jennifer Lopez)
Америкийн алдарт дуучин, жүжигчин Женнифер Лопес (Jennifer Lopez) өдгөө 46 настай хэдий ч төгс бие галбир, бүтээлч чанараараа үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа авьяаслаг уран бүтээлчдийн нэг билээ. Тэрээр дасгал сургуулилтаас гадна, хэд хэдэн пластик мэс заслын дүнд ийнхүү сайхан төрхөө хадгалсаар байгаа билээ.
 

Нийтэлсэн: 2016-06-11 13:08:48

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.