
Америкийн алдарт дуучин Леди Гага өөрийн дуу хооолой төдийгүй өвөрмөц хувцаслалтаараа олны анхаарлыг татаж, шүтэн бишригчдээ байлдан дагуулж чадсан билээ. Түүний гадаад дүр төрхийг хэнтэй ч андуурч үл болно. Зарим нэг нь Леди Гага-г шүтэн биширдэг бол зарим нэг нь түүнийг үзэн ядаж байдаг. Гэхдээ л энэ нь түүнийг олны анхаарлын төвд байхад огтхон ч муугаар нөлөөлдөггүй байна.
Леди Гага-ийн хэлсэн үгс
1. Леди Гага өөрийн клип, тоглолтууд дээрээ маш олон төрлийн өвөрмөц дүр төрхийг бүтээж чаддаг.
2. “Хэрвээ хэн нэгэн танд та мөрөөдлөө хэзээ ч биелүүлж чадахгүй гэж хэлвэл, бяцхан чөтгөр гэдгээ харуулж, өөрийн зорьсондоо заавал хүрэх хэрэгтэй.”
3. “Хайр гэдэг бол шинэ хүн бүхний анхаарлыг татах шинэ жийнсэн даавуу юм.”
4. “Үзэн ядах гэдэг үргэлж зөв байдаггүй ч хайрлах гэдэг нь үргэлж зөв.”
5. “Харууслын цаана бүү нуугд. Зүгээр л өөрийгөө хайрла. Тэгвэл бүх зүйл сайхан байх болно.”
6. “Зарим эмэгтэйчүүд эрчүүдийн араас гүйдэг бол зарим нь хүсэл мөрөөдлийнхөө араас тэмүүлж байдаг. Чиний ажил хөдөлмөр хэзээ ч чамайг өглөө сэрэхэд чинь би чамд хайргүй гэж хэлэхгүй гэдгийг сана.”
7. “Хүмүүс миний талаар аймшигтай зүйл ярьдаг. Би энэ талаар бодож үзсэн бөгөөд тэд үнэнийг хэлсэн байна.”
8. “Бид өөрсдийнхөө эргэлзээг оргилуун дарсаар даруулж, харин сэтгэл санаагаа кокайнаар тайвшруулдаг. Энэ яагаад миний санааг зовоож байгааг би ойлгохгүй байна. Гэхдээ бид оргилд хүрэхийг хичээж, эцэст нь хаана ч хүрч чаддаггүй.”
9. “Би үргэлж алдартай байсан. Гэхдээ үүнийг хүн бүр мэдэхгүй.”
10. “Миний шүтэн бишригчид ухаалаг, авъяаслаг хүмүүс байдаг.”
11. “Би дуу хөгжмийн төлөө үхэхэд ч бэлэн. Гэхдээ надад тийм шаардлага гарахгүй гэдэгт итгэлтэй байна.”
12. “Дэлхий ертөнц тэр чигтээ чамаас нүүрээ бууруулсан ч, чи өөрөө өөртөө байгаа гэдэгтээ итгэ.”
13. “Чи бусад хүмүүстэй ижил биш үед тэд чамд дургүй болдог. Тэд чамайг муулж, шоолж эхлэх боловч энэ нь тэд чамд атаархсаны шинж юм. Бусдаас ялгарах нь хэцүү байдаг бол өөрийгөө галзуу гэхэд л болно.”
14. “Итгэ, бас их хөдөлмөрлө. Таны мөрөөдөл биелэх болно.”
15. “Би 18 настай байхдаа тайчигчаар ажилладаг байсан. Надтай хамт бүжиглэдэг байсан хүмүүс миний хэн болохыг төсөөлж ч байгаагүй бөгөөд би "Black Sabbat"h, "Guns N’ Roses" болон "Faith No More"-ийн аянд бүжиглэдэг байсан.”
16. “Би хатуу эмэгтэй бөгөөд намайг хайрлана гэдэг сувд хазахтай ижил.”
17. “Хайр гэдэг үргэлж аюулыг дагуулдаг. Хайр чамд амьдрахад чинь тусалдаг ч, бас үгүй ч хийж чадна. Хэрвээ би хайр дурлалтай учирвал дуу бичих боломжгүй болох вий гэхээс айж байна.”
18. “Би хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөхийг хүсэж байна. Дуу хөгжим гэдэг намайг өвөрмөц байхад тусалдаг.”
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ