Цэвэрлэгээний бодисуудыг гэртээ хийх аргууд

Үнэлэх
(0 үнэлгээ)

Цагаан сарын өмнөх гэрийн их цэвэрлэгээний үеэр бүсгүйчүүд бидний гол “зэвсэг” бол цэвэрлэгээний бодисууд байдаг. Тэдэнгүйгээр бүхнийг сайтар цэвэрлэхэд хэцүү ч бүгд химийн хүчтэй бодисууд агуулсан гэдэг нь тодорхой. Тиймээс бидний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр муу нөлөөлж үзүүлж байгаа нь тодорхой. Тэгвэл гэрийн нөхцөлд гарын доорх материалаар хэрхэн цэвэрлэгээний бодисууд хийх вэ:
Цэвэрлэгээний бодисуудыг хэрхэн гэртээ хийх вэ?
Модон материал цэвэрлэгч
- ½ аяга нимбэгний шүүс (4 ширхэг нимбэгийг шахаж гаргана)
- ¼ аяга ус
- ½ цайны халбага байгалийн гаралтай шингэн саван эсвэл угаалгын нунтаг байж болно
- Хэдэн дусал оливийн тос
Цонх цэвэрлэгч
- ¼ цайны халбага сода
- ½ аяга халуун ус
- ¼ цайны халбага шингэн саван
- 2 аяга хийжүүлсэн ус
Халуун усан дээрээ содоо хийгээд сайн уустал нь хутгаарай. Дараа нь шингэн савантай шүршдэг савандаа хийгээд дээрээс нь хийжүүлсэн усаа нэмээрэй. Тэгээд л сайтар сэгсэрч хольсоны дараа цонхоо угаахад бэлэн болох нь тэр.
Суултуур цэвэрлэгч
- ½ аяга хүнсний сода
- ½ аяга цагаан цуу
Энэ хоёрыгоо хооронд нь холиод суултуурынхаа угаах хэсэгт нь бага багаар асгаад үрж угаана.

Нийтэлсэн: 2016-06-11 14:27:10

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.