Царайлаг төрнө гэдэг нэг бодлын аз, нөгөө талаар эз ч юм шиг... Учир нь Иран улс дур булаам төрхтэй иргэдийг баривчилж эхэлжээ. Тэдгээр хүмүүсийн ихэнхийг модель бүсгүйчүүд эзлэх аж. Ингээд энэхүү баривчилгаанд ямар хүмүүс орсныг хамтдаа сонирхоцгооё.
Иранд царайлаг залуусыг баривчилж эхэллээ
Дэлхий дахинаа Ромео, Жулиет гэх нэрээр алдаршсан, маш үзэсгэлэнтэй, дур булаам төрхтэй хосууд болох Элназ Голрох (Elnaz Golrokh), Хамид Фадаей (Hamid Fadaei) нар баривчилгаанаас зайлсхийн Катарын нийслэл Дубай хотыг зорьжээ.
Учир нь Иранд өөрийн гоо үзэсгэлэнг гайхуулж, торон гивлүүр, ороолтоо аван үс, зүс, биеэ олонд харуулсан 170 гаруй модель бүсгүйчүүдийг ийнхүү хууль ёсоо уландаа гишгэсэн гэх үндэслэлээр баривчилж байгаа гэнэ. Тиймээс алдартай хосууд ч мөн Иранд ирсэн даруйдаа баривчлагдах нь тодорхой болжээ.
Хосуудын хувьд энэхүү шийтгэлээс зайлсхийн, Дубай хотын 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж байгаа бөгөөд өөрийн улсын энэ утгагүй бодлогыг эсэргүүцэж байгаа аж. Магадгүй тэд өөрсдийн иргэншлээ солихыг ч үгүйсгэхгүй юм.
Бүсгүйн хувьд мэргэжлийн нүүр хувиргагч, будагч бөгөөд давхар моделийн чиглэлээр ажилладаг байна. Харин түүний нөхөр Хамид Фадаей, хувийн бизнесийг хийж, мөн моделиор ажилладаг ажээ. Дэндүү төгс гэмээр төрх, бие галбиртай хосуудад тус шийдвэр хүндээр туссан нь ойлгомжтой.
Модель бүсгүйн ажлын Инстаграм хуудас 644 мянган дагагчтай бөгөөд тэдний 210-тай нь хамтарч ажилладаг байна. Тэрээр моделийн чиглэлээр ажиллахаас гадна өөрийн гэсэн салонтой бөгөөд үүнээсээ нийт орлогынхоо талаас доошгүйг олдог аж. Одоогийн байдлаар тэрээр нөхрийн хамт Дубайд ажиллаж, амьдарч байгаа юм.
Алдартай хосуудын хувьд нутагтаа хэсэг хугацаанд очих бодолгүй байгаа бөгөөд Дубайд ажиллаж амьдарна гэдгээ цахим хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчиддээ хэлсэн гэдэг.
Үзэсгэлэнтэй төрх, гоё сайхан бие галбир нь тэднийг ийм хүндхэн байдалд оруулна гэж хэн санах вэ дээ...
Залуугийн хувьд тэрээр Дубайд эмэгтэйчүүдийн бэлэн хувцасны дэлгүүр нээн ажиллуулж байгаа бөгөөд, цаашдаа ч моделийн чиглэлээр ажиллаж, амьдарна гэдгээ мэдэгдсэн байна.Хичнээн алдар нэр, гоо үзэсгэлэн байгаад өөрийн улсдаа ч сэтгэл амар хөл тавьж чадахгүй гэхээр ямар л тус байх вэ дээ...
Эх орондоо ч өөрийн хүслээр хувцаслаж, сайхан харагдаж болохгүй гэхээр үнэхээр л хэцүү улс юм даа.
Тэд бүгд хувийн зургуудаа устгаж, цахим ертөнцөд нам жим байгаа юм. Хэрвээ тэднийг санаатай улсдаа тэрслэн, задгай зураг авалтууд хийгдсэн хэмээн тогтоох юм бол торгуулийн эсвэл саатуулан хорих хүртэл арга хэмжээг авах гэнэ.
Тэдний адил маш олон үзэсгэлэнтэй залуу бүсгүйчүүд эхнээсээ баригдаад эхэлжээ. Тэдэн дунд алдартай моделиуд болох Элназ Горох (Elnaz Gorokh), Хамид Фидаей (Hamid Fadaei), Элхам Араб (Elham Arab), Мелика Замани (Melikaa Zamani), Нилоофар Бехбоуди (Niloofar Behboudi), Доня Могхадам (Donya Moghadam), Дана Ник (Dana Nik), Шабнам Молави (Shabnam Molavi) нар юм.
Мөн тус улсын засгийн газраас тодорхой мэдээллийг өгөөгүй байгаа бөгөөд хүмүүс энэхүү шийдвэрийг эсэргүүцэн албаны мэдээллийг хүлээж байна.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ