Бидний амьдралыг илүү хялбарчлахын тулд хүмүүс өдөр шөнөгүй зүтгэсээр л байгаа бололтой. Одоогийн бидний хэрэглэж буй зарим нэг зүйлүүд байхгүй байсан бол, бид хэрхэн амьдрах байсан бол гэсэн бодол төрж байна. Ингээд амьдралыг хялбарчилах ахуйн хэрэгслүүдийг сонирхоцгооё.
Ноос, ноолууран цамцны материал бөөгнөрөхөөс хамгаалан хөлдөөгчинд нэг хонуулаарай.
Ноос, ноолууран цамцаа өмсөхөөсөө өмнө хөлдөөгчинд хийж хонуулах эсвэл хэсэг байлгах нь бөөгнөрөхгүй байхад нэн тустай.
Жинсэн өмдөнд шингэсэн муухай үнэрийг дарахын тулд гялгар уутанд хийгээд хөлдөөгчинд хий
Хэрэв таны дуртай өмдөнд эвгүй үнэр шингэсэн бол гялгар уутанд хийгээд, хөлдөөгчинд нэг хонуулаарай.
Хөлсний толбыг лимоны шүүс болон хүнсний сода ашиглан арилга
Нэн ялангуяа суганд хөлсний толбо маш амархан тогтдог. Ийм үед лимоны шүүсийг бага зэрэг устай холиод тухайн толбо болсон хэсгийг сайтар үр. Арилахгүй бол хүнсний содаг устай хольж зуурмаг үүсгэн толботой хэсэгтээ түрхэн хэсэг хугацаанд байлгаж дараа нь угаана.
Хувцсанд шингэсэн хурц үнэрийг бага хэмжээний архиар дарж болно
Цамц өмсөх гэтэл эвгүй үнэр шингэчихсэн харин танд угааж хатаах цаг байхгүй тохиолдолд цамцандаа бага зэрэг архи шингээж хатаа. Муухай үнэр ор мөргүй арилах болно.
Нүүрний будагаа цамцандаа хүргэчихвэл, сахлын хөөс түрх
Нүүрний будаг, кремээ цамцандаа хүргэчихвэл угаахаасаа өмнө сахлын хөөс түрхэж хэдхэн минут байлгасны дараа үрж арилгаарай.
Уруулын будгийн толбыг үсний лакаар арилгаж болно
Хуурай хувцсан дээр уруулын будгийн толбо тогтсон бол үсний лак буюу спрей цацаж хэдэн минут болго. Дараа нь угааж арилгаарай.
Нүдний шилээ хумсны лакаар чангалж бөхөл
Хэрэв таны нүдний шилний гуя хэсэг сул байгаа мэт санагдах үед ойрхон чангалагч байхгүй бол хумсны лакаар түр ингэж чангалж болно.
Суларсан товчийг мөн л хумсны будгаар чангалж болно
Өнгөгүй хумсны лакаар цамцныхаа товчийг будчихвал товч унах асуудлаас та түр ангижрана
Илгэн гутлыг хумсны хуурайгаар цэвэрлээрэй
Илгэн гутал маш дэгжин харагддаг ч амархан бохирддог. Хумсны хуурай бол илгэн гутлыг цэвэрлэх хамгийн шилдэг хэрэгслүүдийн нэг.
Арьсан гутлыг вазелинаар өнгөл
Улаан дарсны толбыг цагаан дарсаар арилгадаг
Улаан дарсны толбо болсон хувцасыг угаахаасаа өмнө хэсэг хугацаанд цагаан дарсанд хийж дэвтээгээрэй
Нийт сэтгэгдэл: 2
-
bayrl***aa***n sanaauud bna
nyamaa 2016-06-28 03:03:05 139.5.217.254 (0) (0) -
Your cranium must be prentcoitg some very v***uable brains.
Stevie 2017-03-16 21:37:12 46.161.14.99 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.