Урин дулааны улирал айлчлан ирж, хөнгөн нимгэн хувцсандаа орох энэ үед эрчүүддээ хэрэгтэй мэдээллийг хүргэе. Магадгүй бидний мэдээлэл таны өдөр тутмын зохимжгүй хувцаслах хэвшилд тус болж болох шүү дээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.
Эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг алдаа
1 Углааштай хэт хол явах
Ялангуяа эрчүүдийн хувьд тэд бүсгүйчүүдийг бодвол хувцаслах хэв маягтаа ихээхэн хайхрамжгүй ханддаг. Тиймээс аян замд гарах, хол явах үедээ салаатай углаашийг өмсөж явах нь элбэг. Гэрээсээ нэг их холдоогүй, ойрын дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлж байхад энэ нэг их хамаагүй, харин кино театр, болзоо, найзуудын уулзалт зэрэгт тохиромжгүй сонголт гэдгийг анхаараарай.
Углааштай хэт хол явах
2 Царайндаа тохироогүй нарны шил зүүх
Яг л "Терминатор", "Матрикс" зэрэг киног санагдуулам хар өнгийн өөртөө зохиогүй шилийг өдөр тутамдаа зүүх нь таныг наснаас тань оворжуу, дээр нь хуучинсаг хэв маягтай харагдуулдаг. Тиймээс аль болох өөртөө зохисон, сүүлийн үеийн загварлаг шилнээс сонголтоо болгоорой.
Царайндаа тохироогүй нарны шил зүүх
3 Орчноо мэдрэхгүй хувцаслах
Баяр ёслол, улаан хивсний арга хэмжээ зэргүүдэд богино өмдийг өмсөх нь хамгаас зохимжгүй. Тиймээс албан ёсны ийм арга хэмжээнд аль болох уламжлалыг дагах нь зүйтэй. Хэдийгээр сүүлийн үеийн хувцаснууд загварын хувьд дэгжин мэт боловч, албаны үйл ажиллагаан дээр оновчтой сонголт болж чаддаггүй юм.
Орчноо мэдрэхгүй хувцаслах
4 Зун ноосон цамц өмсөх
Зуны улиралд ноосон гэхээсээ илүү хөнгөн, нимгэн, цэвэр хөвөн даавуун материалтай хувцсыг өмсөх нь зүйтэй. Маш сэрүүн, хүйтэн үед л ноосон хувцас тохиромжтой болохоор зуны өдрүүдэд аль болох тэдгээрээс татгалзаарай. Хэрвээ сэрүүн үе тохиовол хөнгөн, зөөлөн, дулаахан цамцыг өмсөх нь зүйтэй.
Зун ноосон цамц өмсөх
5 "Буузан" гуталны дотор оймс өмсдөг
Зарим эрчүүд буузан гуталны дотор оймс өмссөн харагддаг. Гэвч иймэрхүү гуталны дотор оймс өмсөх нь хотын соёлтой харшилсан хэрэг болно. Тиймээс уланд нь хальтаргаа багатай улавч дэвсэх, эсвэл хөлс дарагч хэрэглэх нь зүйтэй шүү.
"Буузан" гуталны дотор оймс өмсдөг
6 Олон халаастай, хэлхгэр богино өмд өмсөх
Эрчүүд зуны улиралд хөнгөн нимгэн, биед эвтэйхнээр нь олон халаастай хэлхгэр өмдийг илүүтэй сонгон өмсдөг. Гэвч та тэдгээр өмдийг сонгохдоо аль болох биедээ тааруулан, хэт өргөн биш, бас бага халаастай нь сонгоорой. Энэ нь таны хөлийг илүү цэгцтэй харагдуулна.
Олон халаастай, хэлхгэр богино өмд өмсөх
7 Эрчүүдийн зохимжгүй богино өмд
Ямар нэгэн судал, хээтэй богино өмд нь эрчүүдийг үнэхээр "хачин" харагдуулдаг. Ялангуяа тод өнгөтэй, эрвээхий болон цэцэгний хээтэй байх нь тун зохимжгүй. Тиймээс эдгээр өмднөөс зайлсхийж, аль болох элдэв хээгүй, шулуун өмдийг өмсөж байгаарай.
Эрчүүдийн зохимжгүй богино өмд
8 Богино ханцуйтай захтай цамцан дээр зангиа зүүх
Хэрвээ анзаарч байсан бол зарим эрчүүд, захтай богино цамцан дээр албаны зангиа зүүсэн харагддаг шүү дээ. Энэ нь төдийлөн зохимжтой хослолын нэг биш юм. Тиймээс хэрвээ зангиа зүүхээр бол урт захтай цамц, хослол дээр зүүх хэрэгтэй шүү. Богино ханцуйтай захтай цамцыг жийнсэн өмд, чөлөөт хувцсан дээр л өмсөх нь тохиромжтой.
Богино ханцуйтай захтай цамцан дээр зангиа зүүх
9 Бариу футболк өмсөх
Ялангуяа махлаг, гүзээтэй эрчүүдийн хувьд биедээ таараагүй жижигхэн, багадсан футболкыг өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй. Харин түүний оронд биенээсээ бага зэрэг сул, яг таарсан богино цамцыг өмсөж байх нь чухал юм.
Бариу футболк өмсөх
10 Гэрийн шаахайтай гадуур явах
Олны танил алдартай хүмүүсийн хувьд ч гэсэн гэрийн шаахайтай гадуур явах нь элбэг харагддаг. Энэ нь үнэндээ тийм ч оновчтой сонголт биш шүү дээ. Эрэгтэй хүнийг ямар ч мэдрэмжгүй харагдуулдагийн дээр, бүсгүйчүүдэд огт таалагддаггүй байна. Тиймээс хөдөө хээр явахдаа л сонгож байгаарай.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.