Таныг фэйсбүүк профайл дээрээ ямар зураг тавьснаас дүгнэж, шинжиж болдог гэдгийг мэдэх үү? Бид юу ч бодолгүй өөрийн нүүр зургаа өөрчилдөг хэдий ч энэ нь бусдын нүдэнд таны тухай тодорхой хэсэг мэдээллийг, харин цахим мэргэжилтнүүдийн нүдэнд бол хувь хүний зан араншин болоод нийгмийн байр суурийн талаар мэдээллийг өгч байдаг аж. Ингээд хүнийг профайл зургаар хэрхэн шинждэгийг харцгаая.
Фэйсбүүкийн профайл зургаар нь хүнийг хэрхэн шинжих вэ?
1Хүн бүрийн дотоод ертөнц өөр байдгийн нэгэн адилаар тухайн хүний сонирхол, дэлхийг харах өнцөг нь ч тэс өөр. Харин тэдний зан чанар, зургаар нь илт тодорхой харагддаг байна. Судлаачид 6,000 гаруй Фэйсбүүк хэрэглэгчдийг судалгаанд хамруулж, тэдний зураг юу илтгэж байгааг, хувийн ааш авиртай нь таарч байгаа эсэхийг шалгажээ.
2Ингэхдээ тэд профайл зургийг ердийн болон тавилттай хэмээн 2 хэсэгт ангилж үзсэн байна. Мөн зургийн өнгө, чанар, төрх, хувирал гээд л нэг нэгэнгүй судлав. Ердийн зурагтай хүмүүс ихэвчлэн бусдаас ялгараад байх зүйл багатай, элдэв зан аашгүй, голдуу тайван хүмүүс байх аж.
3Харин найруулга буюу тавилттай зураг авахуулж, профайлаа өөрчилсөн хүмүүс ихэвчлэн олон төрлийн сонирхолтой, өөдрөг, хөгжилтэй хүмүүс байхаас гадна зөвхөн өөрийн бодолдоо үнэнч, тууштай байдаг. Тэдний ертөнцийг харах өнцөг маш өвөрмөц байх юм.
4Эдгээрийг улам нарийн, нягталсан судалгааг ч мөн хийжээ. Зурагны гоо сайхны мэдрэмж өндөр, өнгө, хэлбэр төгс зохицсон байвал тус хүн нэлээдгүй нээлттэй, урлагт сонирхолтой бөгөөд өөртөө итгэлтэй гэнэ.
5Гутранги үзэлтэй болон дотогшоо хандлагатай хүмүүс барагтай л бол өөрийнхөө зургийг профайл дээрээ тавьдаггүй бөгөөд ихэвчлэн хар бараан зураг сонгодог. Хэрэв өөрийн зургаа байрлуулсан тохиолдолд гял цал биш, энгийн болоод бараан төрлийнх байдаг аж.
6Өнгөлөг тод, инээмсэглэлээр дүүрэн, гэрэлтсэн сайхан зураг хэн бүхний харцыг татаж, эрхгүй инээмсэглэл хайрладаг. Харин тус зургийг өөрийн нүүр зураг болгосон хүмүүс шулуун шударга, сайхан сэтгэлтэй, амьдралд сэтгэл хангалуун явдаг өөдрөг хүмүүс байдаг хэмээн дүгнэжээ.
7Мөн хүмүүсийн авахуулсан ихэнхи өнгөлөг, сонирхолтой зургууд хэн нэгэнтэй хамт байдгийг олж тогтоожээ. Үүнээс үзэхэд хүмүүс өөрийн хайртай, хамт байхдаа аз жаргал мэдэрдэг хүмүүстэй зургаа авхуулахдаа хамгаас ихээр баяртай байж, тэр нь ч зурагнаас нь мэдрэгддэг байх юм.
8Харин ухаалаг, боловсролтой болон юм үзэж нүд тайлсан хүмүүс аль болох энгийн боловч чанартай, тод зургаар нүүр зургаа өөрчилдөг бол гэнэн, дүрсгүй, бусдыг дуурайн, хэлбэр хөөгч хүмүүс албаар хичээсэн, утга учир нь үл олдох, бусдын бухимдлыг барж мэдэхүйц зураг сонгодог гэнэ.
9Ийн тус судалгаанд хамрагдсан хүмүүсийг дүгнэж, нэгтгэж үзтэл тэдний ихэнх буюу 40% нь амьдралд сэтгэл хангалуун, өөдрөг хүмүүс байсан бол 25% нь хэлбэр хөөгч гэх дүгнэлт гаржээ. Та хэнийг ч бай нүүр зургийг нь хараад л хормын дотор тольдон унших боломжтой юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ