Хамгийн эртний лонхон доторхи захидал олджээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Мэдээж юу юуны духанд хүрэлгүй, “хамгийн эртнийх” гэж энэхүү лонхон дахь захидлыг нэрлэж болохгүй байх. Гэвч одоогийн байдлаар орчин үеийн хүний олоод байгаа лонхон дахь захидлуудын дотроос хамгийн дээр үед бичигдсэн захидлыг саяхан Эндрю Липер гэгч эр олжээ. Энэхүү лонхтой бичиг нь далайн усанд 97 жил, 309 хоног хөвсөн бөгөөд зүгээр ч нэг захидал биш, шинжлэх ухааны туршилтын нэг хэсэг болох нь илэрхий байж.
Хамгийн эртний лонхон доторхи захидал олджээ
646В дугаартай шилэн лонх доторхи уг захидал нь 1914 онд Глазго-гийн их сургуулийн  эрдэмтдийн далайн урсгалыг судлах зорилгоор үйлдсэн 1890 ширхэг бичгийн нэг байжээ. Лонхон доторхи захидал дээр олсон хүн нь өөрийн нэрийг бичээд, яг олсон газрынхаа байрлал, цагийг тодорхой тэмдэглэн, Шотландын загас агнуурын нийгэмлэгийн тэргүүнруу шуудангаар илгээхийг хүссэн байв. Түүнчлэн зааврын дагуу хийсэн хүнд бүтэн 6 пенсийн шагналтай гэжээ. Лонхыг 1914 оны 6-р сарын 10-ны өдөр ахмад К.Х. Браун далайд тавьсан байна. Лонх нь далайн гүнрүү орж, аль болох урсгал даган хөвсөөр, эрэгт хүрэх ёстой байжээ. Одоогийн байдлаар 315 ширхэг ийм захидлыг олоод байгаа юм байна.
Шотландын далайчин залуу Эндрю-гийн энэ олдвор нь 2006 оны Марк Андерсоны олсон лонхтой бичгээс цаг хугацааны хувьд эрт үйлдэгдсэнээрээ рекорд эвдсэн байна. Хамгийн сонирхолтой нь Марк Андерсон нь тэр үед яг Липерийн завиар далайд явж байжээ.
Энэхүү олдворын талаар мэдээллийг аль хэдийнэ Гиннесийн номд оруулсан байна.

 

 

Нийтэлсэн: 2016-06-26 13:22:50

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.