Канадын залуу дуучин Жастин Бибер (Justin Bieber) анх гарч ирсэн цагаасаа хойш л хэл амны бай болсоор, сүүлдээ тэрэндээ өөрөө ч дассан гэлтэй. Дэлхий даяар түүний шүтэн бишрэгчид тоолж барамгүй ч гэлээ, үзэн ядагчид нь ч гэсэн байнга өсөж байдаг. Түүний хийж бүтээсэн зүйлс, урлагийн салбарт оруулсан хувь нэмэр нь хэдий их ч, заримдаа бас үзэн ядах шалтгааныг нь ч зөвтгөмөөр санагдана. Ингээд түүний тухай өмнөөс нь ичмээр 10 баримтыг сонирхуулъя.
Хүмүүс Жастин Биберийг яагаад үзэн яддаг вэ?
1. Нүцгэн зургууд
Жастины нас залуу, цус шингэн болоод ч тэр үү заримдаа үнэхээр омголон, бардам зан гаргадаг. Нэгэн ярилцлагандаа бүр “Миний эрхтэн маш том” хэмээн ярьж байсан шүү. Энэ нь ч олон хүний инээд, зэвүүцлийг зэрэг хүргэсэн явдал болсон. Цахим ертөнцөөр түүний чармай нүцгэн зурагнууд байсхийгээд л цацагддаг. Энэ ч олон хүнд таалагдсан нь юу л бол доо...
2. Тэр Селенаг маш их гомдоосон
Жастин, Селена хоёрын үерхэл нэг хэсэг салж нийлж явсаар саяхан л бүр мөсөн цэг тавьж дууссаныг бид бүгд мэднэ. Албан ёсоор үерхэж байхдаа ч хэд хэдэн удаа араар нь тавьж, өөр охидтой нэр холбогдон, олны дургүйцлийг хүргэдэг байсан билээ. Харин энэ хугацаанд Селена шантралгүй түүнийг үнэнчээр хайрлаж байсан нь олонд ил байсан юм. Үүнээс харахад Жастин эр хүний хувьд буурь суурьгүй, эмэгтэй хүнээр тоглоод л хаядаг гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлэх нь аргагүй биз ээ...
3. Тэр Кардашьяны эгч дүүстэй найз
Ганц нэгтэй нь ч биш, бүр бүгдэнтэй нь шүү. Зөвхөн найз байгаад зогссон бол яая гэхсэн. Харин өөрөөсөө үе мултрах шахсан Хлоя Кардашьянтай хүртэл болзож явсныг мэдээд түүний шүтэн бишрэгчдийн тэн хагас нь үзэн ядагчид болон хувирсан гэдэг. Кендал, Кайли Женнер нартай хүртэл нэр холбогдож явсан түүнийг папарациуд аль хэдийн илчлээд амжсан шүү.
4. Хүний хөдөлмөрийг үл тоогч
Доорх зурган дээр тэр Нью-Йоркийн нэгэн рестораны арын хаалганы дэргэд байрлах хогийн цэгний хажууд бүдүүлгээр “морь харж” байна. Нэр хүндээ бодоод ч болов 5-хан секунд тэсээд, ариун цэврийн өрөө рүү зүглэж болоогүй л юм байх даа. Хогийн савийг ч гэсэн хүн цэвэрлэнэ шүү дээ. “Сайн нэрийг хүсээд ч олохгүй, муу нэрийг хусаад ч арилахгүй” гэж үг байдаг даа.
5. Өөрийгөө “Битлз”-тэй харьцуулдаг
За боль доо, арай үгүй байлгүй дээ? Жастин хэдийгээр олон нийтэд үүнийгээ ил тодоор зарлаагүй ч гэсэн менежер, хамтран ажилладаг хүмүүс болон ойр дотны хүмүүстээ ингэж хэлж байсан гэнэ. Түүний гаргасан дуунууд ихэнх нь хит болж, “Billboard”-ийн шилдэг 100-д багтдаг ч гэлээ хүн төрөлхтний домог болсон “Beatles”-ийн хаана нь ч хүрэхгүй гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа, батлах ч байх. Гэхдээ л тэр өөрийнхөө анхны сингл “Baby” дууг Битлзийн “Let it Be”-тэй харьцуулж зүрхэлсэн л юм даа.
6. Шүтэн бишрэгчдээ үл хүндэтгэх муухай зан
Тагтан доор нь эгнэн зогссон шүтэн бишрэгчид рүүгээ шүлсээ хаяна гэж хэн санах билээ? Тэр яагаад ийм үйлдэл гаргах болсон талаар ойрын баттай эх сурвалжуудаас сонсоход фэнүүд нь тасралтгүй зураг авч, түүний нэрийг хэлэн хашгирч байсан учир дургүй нь хүрч шүлсээ хаясан гэнэ. Хүний хайр хүндлэлийг дааж явах ямар хэцүүг Жастин Бибер ч ухаарах болоогүй л байна даа.
7. Үсэндээ хэтэрхий их мөнгө зарцуулдаг
Жастин шинэ үсний засалт хийлгэх болгондоо ойролцоогоор 750 доллар үрдэг гэнэ. Монгол мөнгөөр нэг сая гаруй төгрөг шүү дээ. Эр хүн тэргүүндээ анхаарал хандуулах нь зөв. Гэхдээ энэ их мөнгөнийхөө ядаж хагасыг нь хандив буяны үйлсэд зарцуулвал аль аль талдаа дээрсэн.
8. Хар тамхи, согтуугаар машин жолоодсон хэргээр хэд хэдэн удаа баривчлагдсан
Дөнгөж насанд хүрмэгцээ л архи, тамхи, мансууруулах бодисны хэргээр цагдаа, шүүхэд дуудагдаж байсан түүнийг учир мэдэх хүмүүс хараад толгой сэгсрэн, шогширч байсан байх. Хэрвээ согтуугаар машин жолоодож яваад өөрийгөө болон өрөөл бусдыг аюулд унагасан бол түүний нэр хүнд хэзээ ч ахин сэргэхээргүйгээр “навс” унах байлаа. Ер нь ч тийм зүйл болоход ойрхон байсан шүү. Тэр мансуурлын байдалтайгаар машин барьж яваад баригдаж, тэр ч бүү хэл шоронд хоригдож, 2500 доллар төлөн шоронгоос гарч ирж байсан юм.
9. Түргэн уур
Нэр алдартай болно гэдэг нэг бодлын сайхан ч байнга олны нүдэн дээр ил байж, гэрэл зурагчдын дурангийн өмнө амьдрана гэсэн үг. Тэр ч үүнийг мэдэж л байсан. Гэсэн хэдий ч папарациудыг элдвээр хараан зүхэж, бүдүүлэг үйлдэл гарган, тэдэн рүү дайрч байсан юм. Эцсийн эцэст бүгд л хийх ёстой ажлаа хийж явсан шүү дээ. Харин Жастин түргэн уур гаргахаасаа өмнө нэгийг бодож, хоёрыг тунгаах хэрэгтэй байсан байх.
10. Мөнгөний үнэ цэнийг үл мэдэгч
Жастины эмх замбараагүй хувийн амьдрал, архи, тамхи, мансууруулах бодис, холбогдсон гэмт хэргүүд зэргийг эс тооцоод ч түүний дутагдлууд дуусахгүй. Тэр нэр алдар, хөрөнгө мөнгийг хэрхэн зөв зүйтэй хослуулан амьдрах арга ухаанд хараахан суралцаж амжаагүй гэлтэй. Уг нь олон хүнд танигдсан цөөнгүй хэдэн жилдээ овоо зүйлийг мэдэж авсан л баймаар... Гэвч тэгээгүй гэдгээ тэр одоог хүртэл баталсаар л явна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ