26 удаа хутгалсан гэх Д.Буяннэмэх эмнэлэгт хэвтэж байхад хохирогчийн талынхан ирж зодсон гэжээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Өнөөдөр ШУТИС-ын 19 настай П-г 26 удаа хутгалан амь насыг нь хохироосон гэх Архангай аймгийн харьяат Буяннэмэхийг шүүхээс гэм буруугүйд тооцсон талаар талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэн болон түүний өмгөөлөгч Д.Ганбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Талийгаачийн эх “ Энэ хэргийн шүүх хурлын шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна...хүүг минь хөнөөсөн алуурчныг аргагүй хамгаалалт хийсэн хэмээн цагаатгачихлаа. Би маш их гомдолтой байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл аргагүй хамгаалалт хийсэн гэх Д.Буяннэмэх нь 32 настай, “Халзанбүргэдэй  Хайрхан” компанид захиралтай ажилтай гэнэ. Энэ аймшигт хэрэг  2015 оны 8-р сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороо 6-р дугаар бичил хороолол, 19-р байрны хажуугийн грашны мухарт …улсын дугаартай Тоёота Приус маркийн машин дотор гарсан. Шүүгдэгчийг амь хохирогч М.П-д хутгалуулсаны улмаас санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидаж хохирогчийг хутгалж санаатай алсан гэмт хэрэгт  буруутгасан. холбогджээ. Тэрээр хохирогчийн шунахайн сэдэлтээр мөнгө машиныг нь авах гэж эхэлж хутгалсан гэж мэдүүлжээ. Болсон явдлын тухай “…Хэрэг гардаг өдөр тэр залуу шунахайн сэдэлтээр ийм үйлдэл хийгээгүй байсан бол өөрийнх амь насыг егүүтгэх болон намайг эрэмдэг болгох байдал болохгүй байх байсан…Халуун усны газар хамгийн сүүлд очсон. Хохирогч бичиг баримтаа орхисон байна гээд халуун ус руу явахдаа миний машины суудлын дэрийг авах гэж оролдсон… Халуун усны газраас “бичиг баримтаа олчихлоо” гээд гартаа хар өнгийн түрийвч бариад гарч ирсэн. Тэгээд “манай дүү миний иргэний үнэмлэхийг гаргаж өгнө, 19-р байрны тэнд очъё. Би танд дөт зам зааж өгье гээд” надад зам заасан…замдаа ийм юм зардаг, тийм юм зардаг гээд олон зүйл тайлбарлан ярьж байсан…намайг тонгойтол араас хэд хэдэн удаа цохисон. Яг тэр үед хутгалж байсан юм байна лээ. Хамгаалалтын бүсээ тайлах гэтэл зүүн гараас маань хүчтэй татсан байсан. Надад зугтах боломж байгаагүй…би баруун гараараа арай гэж суудлын бүсээ тайлсан. Миний зүүн гарнаас татаж байсан болохоор арын суудал руу эргэх үед миний нүд рүү хутгалах шиг болсон…тэр үед сохорчихлоо гэж бодсон. Би юу ч хараагүй. Харанхуй байсан нь үүнд бас нөлөөлсөн байх. Бас миний зүүн гарыг татах үедээ суга руу цохих шиг болсон. Тэгээд хойшоо татагдаж орохдоо би дээр нь байсан. Доороос тэр залуу гар хөлөөрөө маш хүчтэй тийчилж би дийлэхгүй байсан. Би тэр үед “цагдаа дуудаарай хүн аллаа. Түргэн дуудаарай цус алдаад үхлээ” гэх зэргээр маш чанга орилж байсан. Зүүн гараараа машины самбарын тэмтрээд бариулаас нь татахад миний зүүн тал руу хутгалсан. Тэгээд намайг өндийхөд миний эгэмний голд хоолойд хутгалсан. Энэ үед би чанга орилж байгаад орилж чадахаа больсон…цус их асгарч байгаа нь надад мэдэгдэж байсан. Би тэр залуугийн 2 гарыг хамаад барьсан байсан боловч миний баруун суган доогуур мултраад гараад явсан. Би баруун гараа дагаад эргэсэн. Хамгийн сүүлд баруун гар руу хутгалсан гэж бодож байна. Бид хоёр эргэлдсэн байдалтай хутгалсан тал руугаа дарахад газар унасан. Энэ үед л би юм харсан. Тэгээд би машинаа бариад явсан. Замд нэг хүн тааралдсан боловч надад туслаагүй. Би явж байхдаа сохорчилоо гэж бодсон. Надаас маш их цус алдаж байгааг мэдсэн. Өөрийгөө үхэж байна гэж ойлгож байсан. Би доошоо халуун оргиод толгой эргээд, зүрх базлаад цааш явж чадахгүй болж байгаагаа мэдсэн. Тэгээд ах руугаа утсаар ярьсан. Аз болж замын цагдаатай тааралдсан.  Тэгээд цагдаа намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Цагдаатай тааралдахаас өмнө би үхэлтэй эвлэрсэн байсан. Тухайн үед би цагдаад намайг “M.Seven” гэсэн хаягтай залуу хутгалсан гэдгийг ойлгуулах гэж хичээж байгаад ухаан алдсан байсан… байсан. Би ухаан ороод эгчээсээ намайг хутгалсан залууг олсон эсэхийг асуухад “тэр тухай бодолгүй өөрийн биеэ бод” гэж хэлж байсан. Тэр өдрөөс олон хоногийн дараа юм ярих боломжтой болсон. Энэ үед мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхийн урьд өдөр тэр залууг нас барсан гэдгийг мэдсэн. Би эхлээд итгээгүй. Маргааш нь мөрдөн байцаагчийг мэдүүлэг авахад итгэсэн. Тэгээд харамссан. Шунахайн сэдлээр амар хялбар аргаар мөнгө олох гэж миний мөнгө машинд шунаж хийсэн үйлдэл нь түүнийг ийм байдалд оруулсан. Хүн хутгалах сэтгэл надад байхгүй. Би аливаа асуудлыг эвээр шийдвэрлэхийг боддог. Хүнтэй маргалдах хүсэлгүй. Би архи тамхи хэрэглэдэггүй. 2015 оны 12-р сарын 9-ний өдөр талийгаачийн ээж, ах, эгч орж ирж намайг хөдлөх чадваргүй байхад зодоход тасагт байсан хүмүүс аварсан. Надад тэр үед хамгийн аймшигтай байсан.  Тэд “чамайг энэ шөнө ална, миний хүүхдийг алчихаад ингэж хэвтэнэ гэж байхгүй, чамайг шоронд хийгээд араас чинь алуулна, тэнд таньдаг хүмүүс байдаг, чамайг 20-30 залуу дагаж байгаа” гэж хэлсэн. Нэг залуу орон дээр гарч байгаад миний өгзөгний доод талаас маш хүчтэй өшиглөсөнөөс болж болоод миний нурууны гэмтэл сэдэрсэн. Одоо удаан хөл дээрээ зогсож чадахгүй, нуруу маш их өвддөг болсон. Эмч нар хагалгаа хийж нуруунд метал суулгана гэсэн. Тэр нь бас үнэтэй юм байна лээ. Гэрийнхэн маань судалж байгаа. Манай ар гэрийнхэн талийгаачийн оршуулгын зардлыг төлөх талаар надаас асуухад би зөвшөөрөөд боломжоороо өгөөд барагдуулсан” гэжээ. Харин хохирогчийн ээж “…Би газар дээрх ганц хүүгээ алуулсандаа гомдолтой байна. Миний хүү энэ хүний араас ноцолдоод хутгалах битгий хэл мод чулуу барьж хүн цохиж үзээгүй.  Хятад, Англи хэлтэй, хурдан морь унадаг, уядаг хүүхэд байсан. Төлөв даруу зантай, үг дуу цөөнтэй, хааяа юм ярихаараа дандаа хүн инээлгэдэг алиа хошин зантай хүүхэд байсан. Хүү минь хорооллын “Түмэн” караокед 10 гаруй хоног ажиллаад 200 мянган төгрөгийн цалин аваад миний дансанд орж байсан баримт нь байгаа. Оройн цагаар сургуульдаа явдаг байсан. Надад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. Өмгөөлөгчөөр дамжуулж эрэл сураг болж 10 гаруй удаагийн үйлдлээр оршуулгын зардалд хэдэн төгрөг авсан. Маш их гомдолтой байна” гэжээ.

 

Нийтэлсэн: 2016-08-11 11:37:27

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.