
Дундад Азийн энэ улсын төрийн тэргүүн Ислам Каримов олимпод оролцсон багаа хүлээн авсан дайллага дээр архи хэтрүүлэн уугаад бие нь гэнэт муудаж бурхан болсон. Энэ тухай хамгийн түрүүнд мэдээлсэн Reuters агентлаг дараагийн ерөнхийлөгчийг сонгох талаар сонирхолтой нийтлэл гаргажээ. Үндсэн хуулийн дагуу өдгөө төрийн тэргүүний эрхийг парламентын дарга Нигматилла Юддашев эдэлж байгаа. Гэхдээ түүний засгийн эрхийг авах боломж тэгтэй тэнцэнэ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Рустам Иноятов хамаагүй найдлагатай нэгэн. Талийгаачийн эртний анд тэрээр зөвлөлийн шугмаар улс төр, төр захиргаа болон бизнесийн хүрээнд өөрийн сүлжээ нөлөөллөө тогтоож чадсан. Гэхдээ нас сүүдэр нь 70 гарсан тул бас л хасагдах шатны хүн гэнэ. Өөр нэгэн боломжтой нэр дэвшигч нь шадар сайд Рустам Азизов юм. Узбекийн элит давхаргаас гаралтайн дээр түүнийг америкчууд дэмжиж байгаа нь нэг том давуу тал гэнэ. Гэхдээ энэ нь Оросд таалагдадгүй тул эргээд сул тал нь болсон. Ерөнхий сайд Шавкат Мирзяев нь талийгаач ерөнхийлөгчийн эхнэрд их нөлөөтэй, гэр бүлийх нь найз байжээ. Өдгөө 59 настай тэрээр Самаркандын фракцид харьяалагддаг. Өмнө нь Каримовыг зүрхний өвчтэй болсоныг олон нийтэд зарлаад засгийн эрхэнд санаархаж байна хэмээн буруутгагдсан. Түүний зээ охин нь Оросын тэрбумтан узбек гаралт Алишер Усмановын ач хүү Бабуртай гэрлэсэн ч удалгүй хүргэн нь машины ослоор амиа алдсан.

Ач хүүгээ өөрийнхөө залгамжлагч хэмээн бэлдэж байсан тэрбумтан дургалд нь зориулан Ташкентэд том мечет бариулсан. Оросууд өөрийн тэрбумтны Узбекийн улстөрийн элит давхаргын хүчирхэг гэр бүлтэй тогтоосон худ ургийн холбоогоор дамжуулан Мирзяевыг дэмжих нь тодорхой болжээ. Үндсэндээ Путин Усманов хоёр л шинэ ерөнхийлөгч хэн болохыг шийдэх аж. Энэ нь Путины улстөрийн нөлөө шахалт, Усмановын мөнгө гэсэн үг юм. Одоогоор хэрвээ өөрийн хүнийг нь засгийн эрхэнд гаргавал төрсөн нутагтаа асар их хөрөнгө оруулалт хийнэ гэж тэрбумтан хоёрдугаар сувгаар дамжуулан мэдээлэл тараасан гэнэ. Өөрөө хөрөнгө оруулахаас гадна Оросоос ч мөнгө татаж чадах аж. Түүнээс гадна Оросд ажиллаж амьдардаг узбекчуудын нөлөө холбоог ашиглаж байна. Узбекийн хоёр сая гаруй иргэн Оросд ажилладаг нь хуучны стан гэгддэг улсуудаас хамгийн олон тоотой нь юм. Тэд жилд асар их мөнгийг эх орон луугаа шилжүүлдэг. Хэрвээ Кремлийн талын хүн төрийн тэргүүн болбол узбекчуудыг Оросд ажиллаж амьдрах болон зорчиход хөнгөн хялбар болно гэсэн хүлээлт үүсээд байна. Өдгөө оросууд шахалтаа улам чангатган Алишер Усмановыг ерөнхийлөгч болгохоор зүтгүүлж эхэлжээ.
WORD.MN
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ