
АН-ыг хот удирдаж байх үед газар чөлөөлөлттэй холбоотой томоохон хахуулийн хэрэг нь “Амгалан” дулааны цахилгаан станц барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэх явцад Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нарын албан тушаалын байдлаа ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны … тоот Г.Түмэнжаргалын өмчлөлийн газар болон түүний дээрх барилгын нөхөн олговрыг 550 сая төгрөгөөр тохиролцон хахууль авсан хэрэг юм. Энэ хэрэгт өөрийн албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, бусдыг хээл хахууль өгөхийг тулган шаардаж, хясан боогдуулсан шинж гарсан гэж үзсэн. Ингээд даргаас нь нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял оногдуулж ахлах мэргэжилтнийг төрийн албанд ажиллах эрхийг нэг жилээр хасаж 13,8 сая төгрөгөөр торгосон. Ахлах мэргэжилтнийг хясан боогдуулаагүй гэж үзсэн гэнэ. Үүнийг нь экс даргын талынхан хүлээн зөвшөөрөөгүй. Тэд “...Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдээгүй, Э.Энхтулгатай хамтран үйлдсэн. Бид хоёр анхнаасаа 60 саяыг Түмэнжаргалаас авахаар ярьж тохирсны үндсэн дээр тус бүр 30 саяыг авсан…. эсрэгээрээ дан ганц намайг буруутгаж, хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэжээ. Экс даргын мэдүүлснээр Г.Түмэнжаргал нь өрөөнд нь орж ирээд 252,6 саяар үнэлэгдсэн байсан газраа 550 саяар төгрөгөөр үнэлээд өгөөч гэж гуйжээ. Ингээд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэгдүүлсэн үнэлгээгээр үнэлж тэр гурав гарын үсгээ зурцгаажээ. Г.Түмэнжаргал нь лам агаад өөрөө энэ хэргийг санаачилж ямар нэг аргаар бүтээгээд л өг гэж гуйж ирсэн гэнэ. Ламбугайн найз “…“16 цагийн үед Түмэнжаргал над руу залгаад найз нь 2 хүнтэй танайх руу очлоо чи сул ширээ байлгаж байгаарай гэсэн… 2 эрэгтэй хүний хамт ирсэн тэр 3 ширээнд сууж хоол захиалан идэж яриад сууцгаасан. Тэд нилээн удаан 22 цаг хүртэл сууцгаасан, архи ууцгааж байсан” гэж мэдүүлсэн бол Т.Б нь “… Түмэнжаргал над руу утасдаад Н.Баяр даргатай архи уугаад нэхээд байсан мөнгийг нь өгөөд саллаа гэж ярьж байсан” гэжээ. Нөхөн төлбөрийн 550 сая төгрөг ламбугайн дансанд орсоны дараа дарга нар мөнгөө нэхжээ. Энэ тухай “…эхлээд 30 саяыг Энхтулгад өгсөн боловч тэр нь Баярын мөнгө байсан гэдгийг гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл Н.Баяр Г.Түмэнжаргалыг дуудаад “чи надад мөнгө өгнө гэсэн чинь яасан бэ гэхэд би мөнгийг чинь Энхтулгад өгсөн гэж хэлсэн улмаар Н.Баяр нь Г.Түмэнжаргалын хажууд Э.Энхтулгаас мөнгөө нэхсэн. Ингээд Э.Энхтулга “би мөнгийг чинь өгнө” гэж хэлээд Н.Баяр, Э.Энхтулга, Г.Түмэнжаргал нар япон ресторан руу орсон” гэжээ. Харин Э.Энхтулга нь авсан 30 саяынхаа 10-ыг нь машинаасаа хулгайд алдсан гэж мэдүүлсэн тул нийтдээ 20-г л авсан болж таарсан гэнэ. Түүнээс гадна ламбугай нь кирилл үсэг мэддэггүй тул өргөдлийг нь АТГ-ын ажилтан бичиж өгсөн бололтой. Тэрээр өргөдөлдөө “…газрын албаны мэргэжилтэн Энхтулга нь удаа дараа утсаар ярьж дарга Баяр болон өөртөө 60 сая төгрөг өг гэж шаардсан” гэсэн байна.
WORD.MN
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ