Гэхдээ дээрхи аудитын компаниудын мэдлэг ур чадвар нь дутсан уу эсвэл МУБИС-ын удирдлагын захиалгаар “холион бантан” болгосон уу гэдэг нь тодорхойгүй байна. Магаадгүй үүний цаана санаатайгаар буруу тайлан гаргуулсан хууль бус үйлдэл нуугдаж ч байж болох юм. Аудитын тухай хуулиар аливаа эрсдэлийг санхүүгийн тайланг баталгаажуулсан аудитын компани хариуцах ёстой ч нийтдээ 70 гаруй сая төгрөгийн үйлчилгээний хөлс авсан энэ хоёр компаний хэн нь хариуцах нь тодорхойгүй бас нэгэн холион бантан үүсжээ. Тус сургуулийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг “Их наяд аудит” нь 10-20 сая төгрөгийн хөлсөөр баталгаажуулж аудит хийж иржээ. Үүнээс 2014 оны тайланд нь авлагыг буруу гаргасан, олон жил дамжсан дахин аудит хийх шаардалгатай гэсэн дүгнэлт өгөхөд “Конфиденс аудит” гэдэг компанитай гэрээ байгуулан аудит хийлгэжээ. Гэтэл гайхалтай нь шинэ компаний хийсэн аудитын тайланд хуучин гэрээт байсан “Их наяд аудит”-ын ажилтнууд гарын үсэг зурж ирүүлсэн байжээ. Түүнээс ч гайхалтай зүйл гарсан нь шинэ дүгнэлт нь өмнөх буруу гэсэн аудитын дүгнэлтийг тэр чигээр нь хуулбарласан байсан гэнэ. Үүнээс үзэхэд МУБИС-ийн удирдлага нь ямар ч нөхцөлд хийгдсэн аудитын дүгнэлтийг өөрчилж болохгүй гэсэн нууц чиглэл өгсөн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл тайланд буруу тусгагдсан авлага тэр чигээрээ л үлдэх ёстой байсан бололтой. Харин “Конфиденс аудит”-ынхан нэрээ бодсон уу эсвэл “арьсаа” хамгаалсан уу дүгнэлтэнд гарын үсгээ зурахаас татгалзсан. Тэгээд ч тэр дүгнэлт нь өөрсдийнх биш харин “Их наяд аудит”-ынх байсан ч аудит хийсний үйлчилгээний хөлс хэмээн МУБИС-өөс мөнгө авсан. Харин өөрсдийн хийсэн буруу аудитын дүгнэлтээ ахин “шахсан” нөхдүүд шаварт унасан гарын эзэн гэгчээр өөрсдөө гарын үсгээ зураад нүдээ аниад явуулжээ. Ийм холионд бантанд МУБИС 70 сая төгрөг төлсөн гэнэ. Ямар тайлан гаргуулах гэж төлсөн нь ойлгомжтой биз. Харин МУБИС-ын ректор Д.Мөнхжаргалын нэр дээр зөрчил арилгуулах тухай 61 сая төгрөгний тооцоо гарсан нь арай бага мэт. Тус сургуулийн хэмжээнд гарсан санхүүгийн томхон зөрчлөөс дурдахад МУБИС-ийн хөжглийн сангийн эх үүсвэрээс 172 сая төгрөг гарган худалдан авсан Лексус-570 машиныг “Сувдан хур” компаниас худалдан авсан ч ТӨХ-д хураалгаж баларсан. Гэтэл худалдан авсан машинаа санхүүгийн тайландаа хөрөнгөнд бүртгээгүй одоо хүртэл “Сувдан хур”-ын авлага маягаар бүртгээд явдаг гэнэ. Энэ нь удирдлагын тансаглалыг авлага руу чихэж цайруулах гэсэн санаа нь биз. Мөн засвар тохижилтын ажлыг жижиглэж хувааж хийдэг нь гайхалтай. Олон жижиг ажил болгох тусам тэр хэмжээгээр гүйцэтгэгчид олширдог. Тэдний дунд нь тусгай зөвшөөрөлгүй компаниуд тоон дунд үсэг гэгчээр цохиж явах бөгөөд иймэрхүү маягаар 730 саяын 12 ажлыг өгчээ. Энэ нь хугацаа алдах чанаргүй хийгдэх зэрэг эрсдлийг дагуулдаг. Тэмү холдингод 35,45 саяын 2 ажил, Бэхийн өндөрт 33, 40 саяын 2 ажил, Примервиндоуд 130 саяын 2 засварын ажил гэх мэтээр өгсөн гэнэ. Тус сургуулийнхан яамнаас эрх нь шилжин ирж улсын төсвийн мөнгөөр хийгдсэн “Сургуулийн өмнөх боловсролд зориулсан хөгжмийн зэмсэг худалдан авах ТТ-2014-88” гэрээгээр Фулсолюшин компаниас зах зээлийн үнээс бүр 1-49 дахин өндөр үнээр хөгжмийн дэмсэг худалдан авсан байна.
WORD.MN
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.