Төрийн өмчит их дээдсургуулиудын удирдлагын төлөө маш ширүүн тэмцэл болдог. Тэгвэл өнгөрсөн хичээлийн жилд эрхм ректоруудын гаргасан санхүүгийн зөрчлийн тоо хэмжээ л тэрхүү цусгүй тулаан яагаад хурц болдогийн нэг шалтгааныг хэлж өгч байна. Санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчих, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах зэргийн цаана хөрөнгө мөнгө шамшигдуулсан үйлдэл байдаг. Өнгөрсөн хичээлийн жилд төрийн өмчит их дээд сургуулиудаас АШУҮИС-ийн ректор Г.Батбаатар нь зориулалт бусаар зарцуулсан 47 саяас гадна санхүүгийн 418 сая төгрөгийн зөрчил гаргажээ.

ХААИС-ын захирал Т.Хэрүүга 393 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан бол гаргасан санхүүгийн зөрчлийн хэмжээ нь 233 сая төгрөгт хүрчээ.

ШУТИС-ын ректор Б.Очирбат хөдөө аж ахуйн андаасаа бүр илүү гарсан байна. Тэрээр 810 гаруй сая төгрөгийн хөрөнгийг бүртгэлд тусгаагүйгээс гадна 93 сая төгрөгийг зориулалт бусаар захиран зарцуулсан гэнэ.

МУБИС-ын захирал Д.Мөнхжаргал нь хариуцлага тооцох хэмжээний 61 саяын “хэрэгтэй” байна.

Харин хамгийн тэргүүнд МУИС-ын захирал Р.Бат-Эрдэнэ манлайлсан агаад 5,6 тэрбумын санхүүгийн зөрчил гаргаж аудитаас зөрчлийг арилгах албан шаардлага өгчээ.

МУБИС гэхэд л 2014-2015 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар яамнаас эрх шилжүүлсэн “Сургуулийн өмнөх боловсролд зориулсан хөгжмийн зэвсэг худалдан авах” гэрээг “Фүлсолюшин” компанитай байгуулж улмаар зах зээлийн үнээс 1-49 дахин өндөр үнээр хөгжмийн зэвсэг худалдан авчээ. ХААИС нь 2015 оноос баригдаж эхэлсэн 6.6 тэрбумын өртөгтэй спорт заал, зоорьтой 4 болон 10 давхар хичээлийн 2 байртай нийт 3 блокоос бүрдэх хичээлийн 2-р байрны санхүүжилтээс “Стройко” компанид 393 сая төгрөгийг албан ёсны гэрээ хэлэлцээргүйгээр шилжүүлсэн байна. ШУТИС нь ректорын хэрэгцээнд ланд-200 худалдан авсан бол ХААИС нь мөн ийм маркын машин дур мэдэн худалдаж аваад ТӨХ-д хураалгажээ. МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль нь “Ивээл Оргил” компаниар 32 сая төгрөгийн засварын ажил хийлгэхдээ 15 сая төгрөгийг нь сургуулийн ерөнхий нягтлан бодогч бэлнээр авч гүйцэтгэгчид өгсөн гэх ч баримт нь гарын үсэггүй гэнэ. АШУҮИС нь сайдын багцаас 330, өөрийн эх үүсвэрээс 140 сая төгрөг гарган “Оюутны Эко цогцолбор төв” барихаар “Шил металл хийц” компанитай гэрээ байгуулсан ч мөнгөө өгөөд алджээ.\үргэлжлэл бий\
WORD.MN
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ