Хойд хөрш болон манайд хичээлийн шинэ жил нэгэн зэрэг эхэлдэг. Оросын шинэ хичээлийн жилийн нээлт орос бус үндэстнүүдийн гомдлоор эхэллээ. Олон дунд сургуульд 1-р ангид элсэн суралцагч орос болон орос бус үндэстний хүүхдүүдийг тусад нь анги болгон хувиарлажээ. Москвагийн ойролцоохь Котельники хотод энэ явдал хамгийн хурцаар илэрсэн байна. Тус хотын 3-р сургуулийн 1”а”,“б” анги нь дан орос хүүхдүүдээс бүрдсэн бол “в” бүлэгт нь дундад ази, кавказ гаралтай болон бусад үндэстний хүүхдүүдийг ялган оруулжээ. Харин сургуулийн захиргаа үүнийгээ орос хэлний мэдлэгийг нь харгалзан ийм хувиарлалт хийсэн гэж тайлбарласан боловч ялгаварлагдсан хүүхдүүдийн эцэг эх итгэсэнгүй. Тэд хэдийгээр орос бус ч Оросын иргэд тул албан ёсны хэлийг төгс эзэмшсэн гэр бүлийн хүүхдүүд гэнэ. Орос бус хүүхдүүдийн эцэг эх суралцах явцад цаашид ч мөн ялгаварлан гадуурхалт ирнэ хэмээн айн болгоомжилж байна.
WORD.MN
Нийт сэтгэгдэл: 1
-
I hate my life but at least this makes it bereabla.
Lovie 2017-03-16 23:44:58 46.161.14.99 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.