Нүдээ олоогүй шагнал гэж байдаг. Монголд олимпийн медальтанд Хөдөлмөрийн баатар өгөх, насан туршид нь тэтгэх “хөдөлгөөн” өрнөөд байгаа. Энэ нь орчин үеийн хөгжлийн гол хүчин зүйл болсон оюун ухаанаас илүүтэйгээр булчин шөрмөс, цул махыг шүтэх болон насан туршдаа хөдөлмөрлөж ирсэн татвар төлөгсөдийг дорд үзсэн хэрэг юм. Биеийн хүчээр илүүрхэгсэдийг долдойлох нь зөвхөн Монголд гарч байгаа бус. Саяхан болж өнгөрсөн Олимпийн наадамд медаль хүртэгсэддээ хойд хөршийхөн баярхан бүгдэд нь унааны дээд гэгдэх герман машин BMW бэлэглэсэн.

Гэтэл энэ явдлын дараахан Оросын нэгэн медальтан аргаүйн эрхэд бэлгийн машинаа зарсан ч айдас түгшүүр дүүрэн тул нэрээ яаран нууцалжээ. Тэрээр усан сэлэлтийн уран сайхны гимнастикийн багийн тамирчин агаад энэ төрөлд оросууд бөгийн хувийн амжилтаар олон медаль авсан нуугдах боломж өндөр байгаа гэнэ. Тийм ч учраас өдгөө нэр нь тогтоогдохгүй байна. Автомашины нэгэн том цахим худалдааны сүлжээнд өөрийгөө Катерина гэж нэрлэсэн худалдагч этгээд доорхи BMW-г борлуулахаар Auto.ru-д зар тавижээ.

-Энэ машиныг Олимпийн наадамд медаль хүртсэний төлөө Оросын ерөнхийлөгч Путин гарын бэлэг болгон өгсөн. Цоо шинэ. xDrive 3,5 бензин,306 л/ luxury ангилал.Даатгалд бүрэн хамрагдсан-
Путины сэтгэлгээ “шингээж” өгсөн гарын бэлгийг аймшигүйгээр зарах гэж байгаа Катерина гэгчтэй «Р-Спорт»-ын сэтгүүлч хобогдож чаджээ. Тэрээр уг машин нь үнэхээр Олимпод багаараа алтан медаль авсан усан сэлэлтийн уран сайхын гимнастикийн багийн нэг гишүүнд хамаарагддийг хүлээн зөвшөөрчээ.

Путины гарын бэлгийн машин зар тавигдсан даруйдаа борлогджээ. Одоогоор Петербургийн нэг том бизнэсмэн худалдан авсан гэх мэдээлэл тарагдаж байна. Оросын мавтомашины зах зээлд иймэрхүү ангилалын машин 4.5 сая рублийн үнэтэй гэнэ. Харин Катеринагийн худалдан авагч долоон саяыг бэлнээр нь тоолон өгч худалдан авсан гэнэ. «Р-Спорт»-д мэдээлснээр машинаа зарсан тамирчин нь унаанаас илүүтэйгээр орон байрын шаардлагатай байжээ. Мөн жолооны эрхээ аваад удаагүй тул ийм өндөр үнэтэй тэргийг “туршилтын туулай” болгох зүрх хүрээгүй аж. Путины гараас бэлгийн машинаа авсаны дараа дуудлагын жолоочоор машинаа гэртээ хүргүүлсэн гэнэ.
Нийт сэтгэгдэл: 1
-
Xunii ooriin erx
zochin 2017-04-11 04:24:43 103.212.116.127
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ