
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн " Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гадаадын компанид заржээ” гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн асан Ц.Баянсэлэнгэ хийсэн нь тухайн үедээ багагүй дуулиан дэгдээж энэ сэдвийг олон нийтийн анхаарлын төвд хүргэсэн. Үүний араас буюу сонгуулийн орой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувь зарагдсан нь үнэн гэхдээ гадаадын компани биш Монголын Худалдаа Хөгжлийн Банк худалдан авсан. Бид Монголдоо Эрдэнэт үйлдвэрээ үлдээж авч чадлаа” хэмээн мэдээлэл хийсэн нь сонгуулийн бужигнааныг далимдуулан хуйвалдаан хийлээ гэх хардлагыг төрүүлж олон нийтийн дургүйцлийг хүргэж байлаа. Гэвч Ерөнхий сайдын хэлээд байсан Монголын гэх Худалдаа хөгжлийн банкны 98 хувь нь гадаадын хөрөнгө оруулалтай болох нь ч илэрч УИХ-ын ахмад гишүүдийн нэг Ц.Нямдорж сүртэй мэдэгдэл хийж би энэ асуудлыг шийднэ, Эрдэнэтийн 49 хувийг төрд авчирч 100 хувь монголынхоо талд шилжүүлэхийн төлөө явна гэж байсан ч харамсалтай нь энэ яриа замхарсаар таг болсон. Харин өчигдөр оройноос чихэнд чимэгтэй мэдээлэл сонсогдож эхэллээ.
Өнгөрсөн хоёрдох өдөр болсон МАН-ын УЗ-ийн хурал, гуравдахад хуралдсан Засгийн газрын хурал дээр УИХ-ын дарга М.Энхболд оролцож "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. Энэ талаар тун удахгүй намынхан олон нийтэд мэдээлэл хийхээр зэхэж буй бололтой.

WORD.mn
Нийт сэтгэгдэл: 1
-
Зөв
Зочин 2017-01-23 02:02:09 202.55.191.76
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ