
Гэхдээ энэ хэргээс болж улсад 18,9 сая төгрөгийн хохирол учирсан. Тоглоом хуурай сүү гэх нэрийн дор 1425 ширхэг гар утас, дагалдах хэрэгслийн хамт орж ирэхэд эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч ажилтай Э. Жамъянсүрэн нь “гаалийн улсын ахлах байцаагч Г.Б-гийн ачаа байгаа юм” гэсний дагуу хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийхгүйгээр 100 гаруйхан мянган төгрөгний татвар ногдуулан хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон. Болсон явдлын тухай тэрээр “...тухайн машин мэргэжлийн хяналтаар шалгуулаад орж ирсэн. Мэргэжлийн хяналтаар ороход цэнхэр хуудас өгдөг уг хуудас болон бүртгэлд зөрчил байгаагүй учраас зохих журмын дагуу татвар төлүүлсэн. Жолоочоос нь ямар бараа байгаа талаар асуухад хүүхдийн тоглоом ачиж яваа гэж хэлсэн, цаасан хайрцагтайг цоолж үзэхэд хүүхдийн тоглоом байсан машины ард байсан цаасан хайрцагтай ачааг цоолж үзэхэд мөн л хүүхдийн тоглоом байсан, ачааны голд ямар зүйл байгаа талаар асуухад хуурай сүү байгаа гэхээр нь ямар хэмжээтэй байгаа юм гэхэд жоохон, танай ахлах захисан юм гэсэн, зохих татвараа төлөөд ирэхээр нь хувийн тэмдгээ дараад явуулсан” гэжээ. Харин ахлах байцаагчийн ачааг ачиж явсан Б.Молоржаргал нь “...Эрээн хот руу 5..-3.. УНӨ улсын дугаартай УАЗ маркийн автомашин жолоодон гарч Баганаа гэх өвөрмонголтой минзy авто зогсоол дээр таарч 11 ширхэг ногоон өнгийн шуудайнд хийсэн цаасан хайрцагтай зүйлүүдийг хоёр мянган юанаар ачихаар тохирсон. Шалган нэвтрүүлэх боомтоор орохдоо гаалийн бүрдүүлэлт хийгээгүй татварын хуудсанд тоглоом бэлэн хувцас, хуурай сүү гэж мэдүүлээд 100 мянган төгрөг төлсөн. Хяналт шалгалтын байцаагч нь Жамъянсүрэн байсан бөгөөд ачаа барааг чинь үзнэ голыг нь задал гэхээр нь голд нь 10 шуудай хуурай сүү байгаа...би Болортуяа ахлахын нэр дээр явдаг гэхэд байцаагч наана ил байгаа ачаануудыг тойрч үзээд татвараа тушаагаад яв гэж хэлсэн” гэжээ. Энэ хэргээс болж гаалийн ахлах байцаагч нь байцаагдаж хэлмэгдэх шахжээ. Тэрээр “...уг жолоочтой ямар ч харилцаа холбоо байхгүй, нэр барих явдал олон гардаг, ер нь бол гаалийн байцаагч нар ахлах байцаагчийн нэр барих асуудал зөндөө байдаг. Жамъянсүрэнгээс наана чинь юу болоод байгаа юм бэ гэхэд баахан утас ороод ирлээ, хуурай сүү гэж таны нэрийг барьж орж ирсэн гэхэд нь чи яагаад тухайн үед утасдаж асуугаагүй юм бэ гэхэд юу ч хэлээгүй, тэгж л мэдсэн" гэжээ. Хэргийн тухайд улсын яллагч “...Э.Жамъянсүрэн нь шан харамж аваагүй ч гэсэн Б.Молоржаргал нь “гаалийн улсын ахлах байцаагч Г.Б-гийн ачаа байгаа юм” гэж хэлэнгүүт хийх ёстой үйлдэл буюу хяналт шалгалтаа шууд зогсоож байгаа нь хувийн ашиг сонирхол, ашиг хонжоо мөн. Яагаад гэвэл тэр хүний юмыг гаргаснаар авлагатай үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр хүнээс дараа юм гуйх ч байдаг юм уу... хийх ёстой зүйлээ бүрэн хийгээгүй” гэжээ. Энэ хэрэг өнгөрсөн 5-р сард гарч улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан ч зургаан сар өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэнэ.
WORD.mn
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ