Поп хатагтай МУГЖ Б.Сарантуяа ардын дууны этник тоглолт “Аргагүй амраг”-аа 20-н жилийн дараа ахин тайзнаа тавих таатай мэдээ дуулгая. Нэгэн цагт Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсан ч поп хатагтайг өндрөөр үнэлж, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Сараа бол 20-р зууны Монголын рок попын шилдэг дуучин. Хамгийн гол нь дуулах ур чадварыг бүрэн эзэмшсэн. Ялангуяа “Аргагүй амраг”-ийг урлаж дуулсан нь үгээр хэлэхийн аргагүй” гэж хэлсэн удаатай.
Ер нь үе үеийн дуучид ялангуяа баргийн эмэгтэй хүн “Гоолингоо” дууг дуулдаггүй, нарийн учир уялдаатай, олон нугалааг шаглаж дуулахаас гадна хоолойн чадал шаарддаг гэдэг. Тухайн үед поп хатагтай Б.Сараа “Гоолингоо”-г өөрийн хоолойгоор дахин амьдруулах зориг гаргаж Монголын радиогийн алтан фондоос АЖ Д.Ичинхорлоо агсны дуулсан эх хувилбарыг нь авч сонсоод шаглаж дуулахын тулд шаггүй сургуулилт хийсэн түүхтэй юм билээ. Хамгийн гол нь “Гоолингоо” дуунаас гадна олон сайхан ардын дууг түүхийн шаргал хуудсанд элэгдэж, мартагдахаас аварсан хүн бол яалт ч үгүй поп хатагтай Б.Сараа. Хоолойн чадлаас гадна дууны дотоод гоо сайхныг мэдэрч, илэрхийлдгээрээ урлагийн томчуудаас энэ мэт өндөр үнэлгээ авахад “Аргагүй амраг” тоглолт хүчтэй нөлөөлсөн.
Тиймдээ ч тухайн үед тоглолтын билет 20-н доллараар зарагдсан ч үзэгчид СТӨ-г өргөж явах нь холгүй оочер дараалал үүсч, рекорд тогтоож байлаа. Тэгвэл энэ удаа “Аргагүй амраг” тоглолтын билет 50,000-70,000-н төгрөг бөгөөд худалдаанд гарсан даруйдаа тал хувь нь дууссан гэнэ шүү. Монголын №1 продакшн On&Off поп хатагтайн тоглолтыг хариуцаж байгаа бөгөөд Corporate convention center-т 2-р сарын 10-ны 19-н цагт ганцхан удаа тоглогдох аж.
Монголчууд хошин шогийн тоглолтоос өөр үзэх үзвэргүй, уйдаж залхаад байгаа энэ үед“Аргагүй амраг” ёстой л цаг үеэ мэдэрч чадлаа. Яг үнэндээ Б.Сараагийн фэнүүд хамгийн азтай нь. 30-н жил тасралтгүй уран бүтээл хийсэн, зүгээр суудаггүй, жил бүр тоглолт хийдэг үүн шиг дуучин үгүй гэвэл хэтрүүлсэн болохгүй. Аргагүй л “юугаар баян, түүгээрээ дайлна” гэгчээр хэдий СТӨ-ний дэд захирал болсон ч хажуугаар нь уран бүтээлээ орхилгүй, үзэгч олноо уйдаадаггүй хэвээрээ шив. Ийм л болохоор ард түмэн түүнд хайртай байдаг.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ