Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Турк улсын Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч болон бусад албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Истанбул хотын Захиргааны төлөөлөгчид манай улсад 2 хоногийн турш ажлын айлчлалаа үргэлжлүүлж байна. Тэдний айлчлалын гол зорилго Улаанбаатар хотод Турк улсын буцалтгүй тусламжаар барих 9 өрхийн эмнэлэг, 1 диализийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх юм.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга “Та бүхнийг манай улсад хүрэлцэн ирсэн явдалд баяртай байна. Мөн танаар дамжуулан Истанбул хотын Захирагчид мэнд хүргэе. Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Тиймээс бидэнд тулгамдаж буй асуудал зөндөө бий. Цаашид манай 2 улсын харилцаа өргөжин тэлж, олон салбарт хамтран ажиллах болно.
Энэ удаад хэрэгжүүлэх эрүүл мэндийн төвүүдийг барих ажилд Монгол Улсаас Турк улсын Истанбул хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очирын гавьяа их бий. Түүний хүчин чармайлтаар энэ ажил хурдтай явагдаж байна. Тиймээс энэ дашрамд Ерөнхий консул Э.Мөнх-Очирт талархлаа илэрхийлье” гэлээ.
Харин Турк улсын Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч “Энэ их ажлын хажуугаар биднийг хүлээн авч уулзсанд талархаж байна. Бидний ажил 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Манай хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очир нь энэ төслийг анх яригдаж байх үеэс эхлэн тасралтгүй санаа тавьж ажиллаж ирсэн.
Одоо уг төслийг хөрсөнд буулгах үед ч чармайлт гарган ажиллаж байгаа. Тиймээс бидний зүгээс мөн талархаж байгаагаа илэрхийлье. Өчигдөр бид эрүүл мэндийн байгууллагын барилга барих газраа очиж үзлээ. Үнэхээр оновчтой сайн байрлалууд байна. Одоо бид харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар уг ажлыг шууд эхлүүлэх боломжтой боллоо. Мэдээж 2 улсын хоорондын харилцаа энэ ажлаар хязгаарлагдахгүй. Цаашид олон салбарт хамтран ажиллахад бэлэн байна” гэв
Улаанбаатар хотод барих диализын төвд Хан-Уул дүүрэгт 5000 ам метр, 9 өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт 1000 ам метр газрыг бусад дүүрэгт захирамжилсан аж. Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 600 ам метрт нь барилга, үлдсэн талбайд ногоон байгууламж бүхий орчныг бүрдүүлэх гэнэ. Мөн нэг өрхийн эрүүл мэндийн төв 6 эмчтэй. Эмч тус бүр 1800-2000 иргэн буюу нийт 12 мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай байхаар тооцоолжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ