
Та биднийг эмэгтэйчүүдийн баярын хөөрлөөсөө гаралгүйгээр эрэгтэйчүүдийн баярын манараанд умбаж байхад Засгийн газар тогтоол гарган говийн сувдын нэг Тосонбумбын хамгаалалтын газрын талбайг 150 мянган га газраар багасгасан байна. Өмнөх Их хурлын Ц.Оюунгэрэл нарын эмэгтэй гишүүдийн зүтгэлээр энэ нурууны хамгаалалын бүсийг 896 мянган га-гаар тогтоосон ч ийнхүү 743 мянган га болж илт багасжээ. Үүний хамт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн гэх “South Gobi Coal trans” гэдэг компаний нүсэр техник хэргэсэлтэй кемп Гурвантэс суманд ирж буусан байна. Тосонбумбын нурууг “Байгалийн нөөц газар” ангиллаар УИХ-аас улсынтусгай хамгаалалтанд авсан тогтоолын дагуу Засгийн газар хилийн цэсийг нь тогтоохдоо Гурвантэсчүүдийн хүсэн хүлээсэн, зургийг нь гаргаж өгсөн хэмжээнээс 150 мянган га талбайгаар багасган тогтоосон нь дээрхи компаний олборлолт хийх зориуд үлдээсэн байх магадлал сэжиг илт харагдаж байна. Засгийн газрын тогтоол гарахтай зэрэгцэх шахуу ирсэн “South Gobi Coal trans”-г эсэргүүцсэн нутгийн иргэд зохион байгуулалтанд орж тэмцлээ эхэлжээ. Сумын төвд эсэргүүцлийн жагсаал болжээ. Сумын байгаль орчны улсын байцаагч компаний талбайд ажиллаж олон зөрчил илрүүлнээс хамгийн ноцтой нь байгаль менежмэнтийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй байсан байна. Дээрхи үндэслэлээр компаний үйл ажиллагааг 10 хоног зогсоох шийдвэр гаргажээ.

Гэхдээ сумын удирдлага асар хүчтэйар талтай компанийг 10 хоног л торгоож чадна гэнэ. Үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийн хугацаагаа сунгах эрх сумын түвшинд байдаггүй аж. Ийнхүү говийн өвөрмөц тогтоцтой экологийн давтагдашгүй Хуршуут, Хөвдийн гол, Тооройн төгөл, Олон цэцэгт сухайн довон, Дэрс, бударганат өргөн уудам сайхан хөндий зэрэг Гурвантэсийн өмнөд хэсгийн хамгийн сүүлчийн баян бүрдүүд Чойжоогийн гэх компаний техникт няц даруулах “үйл”-ээс зайлж чадах эсэх нь эргэлзээтэй болжээ.

Түүнээс гадна Хөвдийн застав байрладаг хилийн тусгай хамгаалалттай бүс хүртэл “South Gobi Coal trans”-ын ашиглалтын талбайд орсон гэнэ. Тосонбумбын нуруунд Сангийн сайдын гэх компани холбоотой нь ирвэс судлаач залуугийн хармсалтай үхлийн үеэс дэгдсэн шуугиан юм. Өдгөө энэ компаний ард хэн байгааг сумын иргэд нэр заан баттай хэлж байна. Ардын намын асар хүчтэй бас эрх мэдэлтэй хүнээс Тосонбумбын нурууг хамгаалж чадах эсэхийг Гурвантэс сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н. Амарзаяа, сумын ИТХ- ын дарга Б. Отгонбаяр, Засаг дарга О. Баттогтох болон иргэдийн төлөөлөгчид, Тост багийн Засаг дарга Галаахүү нараас ихээхэн шалтгаална. Уг ньтэд хамгаална аварна хэмээн гарч ирсэн. Намын нөхөд нь Тосонбумбын нурууны хамгаалалтын талбайн хилийн цэсийг тогтоохдоо Монголоо бус мөнгө атгадаг нөхрөө боджээ. Д.Оюунхорол сайд ч хамгаалалтын талбай 150 мянган га-гаар багасаж байхад дуугараагүй нь сонин. Сангийн сайдтан саяхан их бага шийдвэр гаргахдаа намаа бус улсаа тэргүүнд тавьдаг хэмээн сэтгэл уяртал ярьсан. Өдгөө үнэнээсээ ярьсан гэдгээ Тосонбумбын талбай дээр харуулах цаг нь ирсэн бус уу... Бизнесаа арагшаа тавиад улсаа урагшаа урагшаа оруулна уу...
Эх сурвалж : Нууц.мн
Нийт сэтгэгдэл: 1
-
Nogoo z***uug mani choijoo
Зочин 2017-06-04 08:04:15 61.134.100.26
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ