“Шавь” цогцолборын “сайн” багш нар хуурамч багшлах эрхийн үнэмлэх хийж өгсөн хүнээ зааж өгөөгүй гэнэ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Хүний мөс муудсан энэ цагт хүнээрээ үлдсэн хүмүүс бас байдаг л юм байна. Тэр тусмаа та бидний үр хүүхдүүдэд эрдэм ном заах багш нар байгаа нь юутай сайн хэрэг билээ. Хэргээс мултрахын тулд хэнийг ч хамаагүй барьж өгдөг нь одоо цагийн ёс болсон. Тэгвэл олонд алдартай “Шавь” цогцолборсургаалийн хоёр багш болон номын санч нар багшлах эрхийн хуурамч үнэмлэх хийж өгдөг хүнээ зааж өгөхгүйбайсаар өөрсдөө шүүх цагдаагийн хаалга татжээ. Энэ хэрэгт биеийн тамирын багш Э.Ц, бага ангийн багш Т.З болон номын санч Ц.У нар холбогджээ. Номын санч нь бага ангийн багшдаа  Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд шалгалт өгөөгүйг мэдсээр байж хуурамч багшлах эрхийн үнэмлэхтэй болоход нь зааж зөвлөж, бусдаас авч өгч хамжсан, мөн өөрийн охиндоо хуурамч үнэмлэх захиалж 120 мянган төгрөг өгсөн, биеийн тамирын багш нь бага ангийн багшдаа бас хуурамч үнэмлэхтэй болоход нь тусалж, ятгаж гэмт хэрэгт хатгагчаар оролцсон, ашиглахад нь зааж, зөвлөсөн төдийгүй бүр  үнэмлэхийг нь авчирч өгч тусалсан хэмээн буруутгагджээ. Ийнхүү бага ангийн багшаа үнэмлэхтэй болгох гээд баларсан аж. Цогцолборын багш нарын мэдүүлснээр номын санч нь үнэмлэх барьчихаад “энэ та нарыхтай адилхан байна уу” гээд асууж лавлаж явсан гэнэ. Мөн “манай сургууль дээр нэг залуу ирээд багшлах эрхийн үнэмлэх хэрэгтэй хүн байна уу гээд байна” гэж ярьсан болж таарчээ. Багшлах эрхийн үнэмлэхийг БСШУ-ны сайдын баталсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд шалгалт өгж байж авдаг гэнэ. Гайхалтай нь институтынхан “Шавь” цогцолборын хэрэг дээр буруутнуудтай нь эвлэрсэн гэнэ. Итститутын төлөөллийн хэлснээр “...Манай байгууллага нь үндэсний хэмжээний мэргэжил дээшлүүлэх, багшлах эрх олгодог. Тодорхой шалгуур хангаж шалгалтанд тэнцсэн иргэнд дунд сургууль, цэцэрлэгт багшлах эрхийг баталгаажуулсан үнэмлэхийг олгодог. Манай байгууллагын нэрийг ашиглаад хуурамч баримт бичиг хийсэн гэдгийг мэдээд энэ байдлыг таслан зогсоох үүднээс хуулийн байгууллагад хандсан. З-гийн хувьд уг үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдээгүй байсан тул тэднийг буруутгахгэхгүй. Хамгийн гол нь энэ хийж өгсөн цаад хүнээ зааж өгөхийг шаардсан ч олж өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандсан...Манай байгууллагын хувьд шүүгдэгч нарыг буруутгахгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснээр институт болон багш нар найзан дундаа эвлэрчээ.  Хэрвээ тэрхүү хуурамч үнэмлэх хийж өгсөн залуу энэ нийтлэлийг уншиж байгаа "Шавь" цогцолборын багш нарт очиж "баярлалаа" гэж хэлээрэй...

Эх сурвалж : Нууц.мн
 

Нийтэлсэн: 2017-03-23 09:30:04

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.