Ажлын цагаар ажлын байранд хэвтэх нь зөрчилд тооцогдох нь мэдээж. Гэхдээ ажлаас зугтан амарч хэвтэж байна уу эсвэл бие нь муудсан уу гэдгийг эхлээд тодруулах ёстой. Энэ нь хөдөлмөрийн харилцааны дагуу хийгдэх ёстой ажиллагаа төдийгүй хүн ёсны хувьд ингэж хандах учиртай. Харин сэмхэн хараад зургийг нь аваад дараа нь ажил дээр унтсан хэмээн ажлаас халуулах нь ёсзүйн хувьд муухай үйлдэл юм. Иймэрхүү явдал гадныханд их ашигтай монголчуудад бага ашигтай болоод байгаа “Оюутолгой” дээр гарчээ. 2012 оноос хойш тус компанид хүнд машин механизмын дугуй засварчнаар ажилласан монгол ажилтан ханиад хүрээд бие нь тавгүй байсан ч ажилдаа гарчээ. Амралтын өдрүүдээр халуун тариа хийлгэн эмчилсэн боловч дээрдсэнгүй. Ажилдаа ахин гарахад нь бие ньмаш ихээр өвдөж хөдлөх тусам хатгаж өвдөөд болсонгүйд засварын ахлахаас унаа гуйн Оюутолгой компаний гэрээт “Интернэйшнл сос Монголиа” эмнэлэгд үзүүлжээ. Эмч үзээд ихээр ханиалгаснаас болж цээж хөндүүр, хоолой улайлттай байна гээд эмч бичиж өгчээ. Эмийг уусан ч бие ньулам өвдөж гэнэ. Улмаар тэсэхээ байгаад машинд жаахан сууя гэж бусаддаа хэлжээ. Машинд суусан хойно эмний үйлчлэлд цохигдон түр зуур дуг хийсэн гэнэ. Тэрээр ердөө 85 минут л хэвтсэн аж. Харин энэ үед гадаад мэргэжилтэн Mark Mepham олж хараад сэрээлгүйгээр сэмхэн зургийг минь аваад явсан байжээ. Удалгүй албаныхан ирж ажлын байран дээр “унтсан” гэх хэргийг “илрүүлсэн” байна. Ийнхүү монгол засварчин ажлаасаа халагджээ. Харин нууцаар зураг авдаг гадаад мэргэжилтний хувьд монголчууд нь өвдөх ч эрхгүй хүмүүс аж. Машиндаа хөдөлгөөнгүй хэвтэж байгаа монгол хүнийг хараад бие нь муудсан байж болох тухай бодол толгойд нь огт орж ирээгүйд гайхах юм алга. Ядахдаа татаж сэрээгээд бие нь өвдсөн эсэх, яагаад хэвтэж байгааг нь асууж болох л байсан. Хэрвээ гадаад мэргэжилтэн ингээд хэвтэж байсан бол бөөн сүр болох байсан биз. Ийнхүү “Оюутолгой”-н монгол ажилтнууд өвдөх ч ёсгүй ядрах ч эрхгүй ажлын эрэг шураг болжээ. Гадныханд улам бүр илүү ашигтай болоод байгаа энэ ордод гадаад мэргэжилтнүүд нь дархан эрх эдэлж байна. Монголчууд байнгын хараа хяналт шахалт дарамт, халагдах айдас дор ажилладаг. Гарч байгаа ашгийг нь хуваахад ч гадныханд илүү оногддогийн нэгэн адил ажиллах нөхцөл нь хүртэл гадаадыханд илүү эрх ямба олгогддог байна.
Эх сурвалж: НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 2
-
Hohoin gulgiig nutag ruu huuh heregtei hunii nutgaas hooloo olj idecn bj muu***
zochin 2017-03-24 02:29:20 211.228.134.67 (3) (0) -
Хогийн хулгайчийн толгой дээр тоосго унаасай
Зочин 2017-04-19 07:52:52 66.181.179.133 (1) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.