
Яг одоо МҮОХ-ны VII чуулган хуралдаж байна. Аливаа байгууллага тэргүүлж удирдаж байгаа хүнээсээ ихээхэн хамаардаг. Монголчууд даргаар нь байгууллага, компани, холбоог үнэлж дүгнэж ирсэн. Энэ уламжлалаа дагаад МҮОХ-ны ерөнхийлөгчөөр хэн сонгогдох бол гэдгийг чих тавин чагнаж харж байна. Олимпийн хороо нь улстөрийн нам биш. Тийм ч учраас нэр цэвэр, намтар цагаан хүн удирдах учиртай. Олимпийн хороо хувийн компани биш. Тийм ч учраас хууль бус үйлдэл хийсэн ч би захирал нь гээд толгой дээр нь суугаад байгааг тэвчиж болохгүй. Улстөрийн намаар дүгнэх юм бол удирдлагаасаа шалтгаалан ирэх сонгуульд ялагдах дүр зураг харагдаж байна. Тэр нь ирэх Олимп. Алдагдаад удаж байгаа Олимпизмын хөдөлгөөний мөн чанар учир утга. Харин бизнесийн компаниар жиших юм бол хууль бус үйлдэлд холбогдсон дарга нараасаа болоод гадаад дотоодын харилцагчид нь нүүрээ буруулсан байдалтай болжээ. Ирэх Олимпод амжилт үзүүлж алдагдсан Олимпизмын хөдөлгөөний мөн чанарыг буцаан авчирахыг хүсэж байгаа бол удирдлагаа солих цаг болж. 16 жил хаалттай байсан өрөөнд салхи оруулахгүй бол өмхийрэх нь. Тэр шинэ салхийг салхилуулах хүнийг Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир хэмээн спортынхон дэмжиж байна. Буудлага, самбо, гольф, биатлон гээд спортын олон холбоодыг хэл дээр нь босгосон энэ хүн спортын төлөө сэтгэл зүрхтэй гэдгээ харуулсан. Өмнөх удирдлага шиг спортоос хумслахгүй харин ч спортдоо, тамирчиддаа өгдөг хүн. Монголд өөрийн хөрөнгөөрөө холбооныхоо төв цогцолборыг байгуулж байгаа ерөнхийлөгч үгүй. Харин Э.Мөнх-Очир хувийн хөрөнгөөрөө орчин үеийн буудлага спортын иж бүрэн төв болох тирийг байгуулж байна. Үүний дараа цаны цааз байгуулахаар төлөвлөсөн. Одоо манай буудагчид, өвлийн спортынхон ар талын бэлтгэл, хангамжиндаа хүлэгдэж суудаг цаг өнгөрсөн. Тамирчдаа төлөөлж гадаадад хуралд суух бус харин тамирчдынхаа амжилт гаргах нөхцлийг бүрдүүлж өгч чаддаг ухаалаг удирдагч бас авьяаслаг менежер хүн л Олимпийн хороонд хэрэгтэй. Ийм хүнийг л гаргаж ирэхийг ид дундаа орсон Олимпийн цикль ч шаардаж байна. Олимпийн хорооны дэргэд боссон “Тамирчдыг бэлтгэх төв” нь эцсийн эцэст хувийн бизнесийн компани болон хувирсныг зөв менежмэнт хэмээн хэрхэвч зөвтгөж болохгүй. Олимпийн хорооны мэдлийн газрын хэмжээ талбай ч багаслаа. Энэ бүхэн өмнөх удирдлага чухам ямар “чиглэлээр” ажиллаж ирсэнийг харуулж байна. Олимпийн хороогоо одоогийн бүлэглэлээс аварч Олимпизмын хөдөлгөөнөө сэргээн хөгжүүлэх цаг иржээ. Үүнийг ухаарсан спортынхон шинэ салхи шинэ хүн Э.Мөнх-Очирыг дэмжиж байна.
Word.mn
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ