.jpg)
Төмөр замын хэргийн томоохон “тоглогч” БНСУ-ын иргэн Лий Жон Ёл юм. Энэ хэрэгт холбогдогсод дотроос гарцхан тэр л цагдан хоригдож байна. Тэрээр Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий туслан гүйцэтгэгч гэх “Ти И Си Эм”-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн хамгийн их “бужигнуулсан” нөхрийн нэг гэгддэг. Лий Жон Ёл нь далан газар шорооны ажилд “МТЗ” ТӨХК-д 107.3 тэрбумын ажил гүйцэтгэснээр тайлан гаргаж санхүүжилт авсан ч монгол туслан гүйцэтгэгчид комданиудад 89.8 тэрбум төгрөгийг тарааж өгсөн гэнэ. Зөрүү нь 17.4 тэрбум төгрөг. Мөн төмөр замын зураг төслийг боловсруулах ажлыг 100 хувь гүйцэтгэсэн мэтээр тайлагнаж “МТЗ” ТӨХК-иас нийт 8.7 тэрбум төгрөг авсан байсан. Гэхдээ төмөр замын ажилд орохоосоо өмнө нутаг нэгт Гу Дун Хёнтой хамтран БНСУ-ын хуулийн этгээд болох “Соён инженеринг” компанитай 2.3 сая долларын өртөгтэй “Ухаа худгаас Гашуун сухайт” хүртэлх 217 км замын Үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх” гэрээ байгуулчихсан байсан аж. Ингээд энэ компанидаа 3.8 тэрбумыг зураг төслийн мөнгө хэмээн шилжүүлсэн гэнэ. Үүнээс гадна Монгол Улсад үүсгэн байгуулагдсан ч зураг төслийн ажил гүйцэтгэх эрхгүй хуулийн этгээд болох “Соён инженеринг Монголиа” - тай 2.6 сая долларын өртөгтэй “Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил гүйцэтгэх тухай” гэрээг байгуулж, гэрээний санхүүжилтэд нийт 18 удаагийн гүйлгээгээр 1.4 сая доллар буюу 2.9 тэрбум төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Бас л нутаг нэгтэн болох Пак Жи Хён-тай бүлэглэн “Өмнө хан богд говь” компанийг үүсгэн байгуулсан байжээ. Улмаар төмөр замын төслийн ажлыг гүйцэтгэх явцад Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ашигласан “Түгээмэл тархацтай ашигт малтмал”-ын төлбөр төлөх нэрээр “Өмнө хан богд говь”-ийн дансанд 691.3 сая төгрөг хийсэн нь илэрчээ. Үүнээс гадна солонгос иргэн Мөн Ким Чан Хуанаар зуучлуулан У.Ундрам, Д.Уламбаяр нартай хамтран “Содконсалинг партнерс” ХХК-ийг үүсгэн байгуулан, улмаар 2013 оны 12-р сарын 24-ний өдөр “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай “Цаг үеийн улс төр, эдийн засгийн байдлын тухай хэвлэлийн тойм бэлтгэн өгөх чиглэлээр үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулан олгосон санхүүжилтээсээ сар бүр 6 сая төгрөгийг 2014 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл нийт 72 сая төгрөгийг буцаан авч нийт 763.372.560 төгрөгийн буюу онц их хэмжээний мөнгийг завшсан хэрэгт яллагдсан байна.
word.mn
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ